32 | Толгой эргэм

296 69 2
                                    

Дэргэдээс чинь ч болов харан баясахыг хүссэн ч...
Инээмсэглэлийг чинь ширтэн аз жаргал мэдрэхийг хичээсэн ч...
Чадахгүй нь бололтой...
Чамайг хүсэх шуналаа зогсоож.

[Чой Бомгю]

"Ханыл? Уулзаж болох уу?" бараг долоон хоног хичээлдээ ирээгүй тэр над луу ийн мессеж бичсэнд гүйх нь холгүй гэрээсээ гарлаа.

"Бомгю?" саарал өнгийн үсээ хар бараан болгочихсон түүнийг таньж ядахдаа дуудвал цааш харан зогсох тэр одоо л нэг юм царайгаа харуулах ажээ.

Тэгээд нааш шийдэмгий алхсаар ирэхдээ намайг шууд л тэвэрчихсэнд би энэ удаад зүгээр л зөрүүлэн тэвэрлээ.

Гүйцэд эдгээгүй шарх нүүрээр нь дүүрэн байх тэр нэг л сул биетэй харагдах агаад их л турчихсан мэт санагдсанд санаа зовоод амжив.

Хавар болох дөхөж байгаа ч жавартай хүйтэн салхи биеийг минь орооход би түүн лүү эгцэлж харлаа.

"Бомгю, ямар хэргээр...?"

"Зүгээр л чамайг хармаар байсан юм"

"Гэхдээ, Бомгю-" тэр үгийг минь таслан чимээгүй гэх шиг дохисоор дахин нааш ойртлоо.

Тэгснээ духан дээр минь зөөлөн хийгээд удаанаар үнсэхдээ тэр яг л хамгийн аз жаргалтай нэгэн шиг инээмсэглэх агаад үнсэлтээ салган өөдөөс минь хэсэг ширтэв.

Инээмсэглэсээр л... гуниглаж мэддэггүй нэгэн шиг зогсохдоо тэр халааснаасаа ванильтай сүү гаргаж ирэн гарт минь атгуулсаар цааш гүйн алга болсон юм.

Юу ч хэлэлгүйгээр, асуулт дүүрэн үйлдлүүдээрээ толгойг минь эргүүлж хаячхаад эргэж ч харалгүй одчихлоо.

Доторх гунигаа нууж ядан инээхдээ, жаргалтай нэгэн шиг аашлах чи хэтэрхий сайн жүжигчин юм.

Бомгю дахиж хичээлдээ ирэлгүй хэд хоноход түүнийг гадаад луу суралцахаар явсныг ангийн багшаасаа сонслоо.

Үнэхээр л тэр...

Халамж дүүрэн дурсамжаа үлдээгээд, сэтгэл өвтгөх гунигтай төрхөө тархинд минь сануулан, юу ч хэлэлгүйгээр явчхаж.

Би дахин өөрийгөө буруутгав. Угаас энэ бүхний эхлэлийг тавьсан хүн ганц би шүү дээ.

Зүгээр л тэр өдөр харсан ч хараагүй юм шиг өнгөрөх ёстой байсан юм.
Газар унасан цүнхэнд нь хүрэхгүй зөрж, Хисыны өмнөөс уучлалт гуйлгүй холдох хэрэгтэй байж.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now