28 | Чадахгүй

313 77 3
                                    

Амьд гэдгээ арайхийн мэдэрч буй намайг өөрийг нь хайрла хэмээн хүсэх нэгэн.
Хайрыг нь хүртээгүй нэгнээсээ өшөө авахыг хүссэн би.
Дэндүү гайхалтай зохицол биш гэж үү?

Өвлийн амралт дуусаж нэг л мэдэхэд хичээл эхэлчихсэн.

Өдөр, хоногууд яг л урьдынх шигээ тайван хийгээд гунигтай. Гэхдээ тэр өдрийг хүртэл энэ гунигтай өдрүүд минь ямар их тухтай байсныг би анзаараагүй байж.

Бомгю...

Дөрөв дэх өдрийн орой тэр намайг гэрийнхээ гадаа гарч ирэхийг гуйсан.

Хэдий Сонхүн намайг гаргахгүй хэмээн эсэргүүцэж байсан ч хоёрдугаар сарын хүйтнийг мэдрэхдээ би түүнийг дааруулахыг хүссэнгүй.

Гэхдээ би дараа нь харамссан. Зүгээр л утсаа авалгүй унтах ёстой байсан юм. Ганц удаа тоолгүйгээр үлдээх хэрэгтэй байсан гэдгийг Бомгю надад сэтгэлээ илчлэх үед л ухаарсан.

Тийм ээ, тэр надад сэтгэлээ илчилсэн.

Гарт байх цэцэгс бүрээрээ намайг гэх сэтгэлээ илэрхийлж, уран цэцэн үгсээрээ сэтгэлийг минь булаах шахсан тэр.

Удаан хугацааны турш санасан гэх сэтгэлээ дэвтээх дулаан тэврэлтээ надад өгөхөд би түүнээс уучлалт л гуйсан юм.

"Уучлаарай, сэтгэлийг чинь хүлээж авч чадахгүй нь..."

Хүн хэцүү үед нь хажууд нь байсан нэгэнд дасдаг гэдэг байхаа? Даанч надад тэр гайхамшиг нь тохиолдохгүйн бололтой.

Үнэхээр л дөрөвдөгч намайг гол дүр болгосон нэгэн тэр байсан шүү дээ. Хэцүү үед хамт байж, нулимсыг минь арчин, зөөлнөөр аргадах тэр.

Гэхдээ...

Дөрөвдөгч этгээдээс гол дүр болтлоо өөрчлөгдсөн өөрийгөө анзаарахдаа би гуравдагч нэгнийг дөрөвдөгч лүү түлхэж буйгаа хараахан анзаараагүй байсан юм.

Одоо болтол өөдөөс минь нулимстай нүдээрээ гомдолтой нь аргагүй ширтэх түүнийг харахдаа би өөрийгөө нүгэлт нэгнээр мэдрэв.

Хайрлуулахгүй байхын зовлонг өөрөө мэддэг атлаа. Хайртай нэгнээ өөр бусдад алдах гунигийг мэдэрсэн мөртлөө. Хайр гуйгаад ирсэнд нь татгалзаж, халамж тавьсан нэгнийг нь хөөж байна.

Гэхдээ л би чадсангүй.

Шархалсан төрхийг нь харан байхдаа хайрлаад үзье хэмээн бодоод амжсан ч Сонхүны "Гэртээ ор" хэмээх ширүүн хоолойг сонсмогцоо эргэлт, буцалтгүйгээр түүнд татгалзаж орхисон юм.

Тархи минь түүнийг хайрлахыг шаардах ч зүрх минь хүлээж авахаас аль хэдийн өнгөрчээ.

"Уучлаарай бас баярлалаа Чой Бомгю"

CHARACTER |Completed|Where stories live. Discover now