Өнөөдөр хажууд минь байгаа чи удахгүй өөрийн гэсэн нэгэн лүүгээ явна. Үүнийг чинь мэдэж байсан ч би чамайг нулимсаараа үдэж өгнө.
"Ханыл, хоёулаа бие даалтаа хаана хийх үү? Танайд байвал ямар вэ?"
"Тийм ээ, болох байх"
"Тэгвэл одоо явцгаая" түүнийг гараас сугадсаар хэлэхэд нь би байрандаа зогсон, түүнээс гараа татаж авлаа.
Тэгээд зогс гэх шиг гараараа дохиод "Мисон, өвлийн амралт дөнгөж л эхэлж байна. Бидэнд бараг сар хагасын хугацаа байгаа. Тиймээс ядаж л дараа долоо хоногоос эхэлцгээе"
"Гэхдээ эртхэн хийчихвэл амар шүү дээ"
"Харин надад хэцүү" залхах аятай хэлсэнд минь тэр инээмсэглэн "Тэгвэл эрх нэг дэх өдөр, болно биз дээ?"
"Болно оо" түүнийг гэнэт эелдэг аашлаад эхэлсэнд нь хурдхан хэлчхээд эргэж харвал Жэйк зогсож байлаа.
Тэгээд л, түүнийг харчихсан болоод л инээгээд байж.
Жэйн дүр арилсан тэр өдрөөс хойш хоёр сар өнгөрөх хугацаанд түүний дүрд дахин өөрчлөлт орсон нь Сонү болон Ники байв.
Яг л Жэйн дүр шиг... хоёр дахь өдөр түүнийг Ники бус Хисын хэмээж. Хагас сайн өдрийн Сонү ч алга болчихсон.
Энэ мэдээж сайн зүйл. Тэр эдгэж байна шүү дээ.
"Хисын! Чи намайг хүргэж өгнө биз дээ?" түүнийг гөлөрчихсөн зогсоход минь Мисон аль хэдийн түүний гараас зүүгдэн асуусан нь энэ байлаа.
Харин Жэйк түүний толгойг илсэн болчхоод "Харамсалтай нь чадахгүй нь бололтой. Би хүнтэй уулзах хэрэгтэй. Тэгэхээр чи ганцаараа явж таарах нь дээ"
Нэгэн хэвийн дуугаар ийн хэлэхэд Мисоны царай илт барайн юу ч хэлэлгүй цааш явахад нь би золтой л инээчихсэнгүй.
Тэгээд ойролцоох сандал дээр суун багштай уулзахаар явсан Бомгюг хүлээхэд минь Жэйк өнөөх эелдэг инээмсэглэлээ гаргасаар хажууд ирээд суучих нь тэр.
"Гэр лүүгээ явахгүй юм уу?"
"Явна аа, гэхдээ жоохон байж байгаад"
"Тэгвэл хамт явцгаая" урагш ширтсэн чигтээ хэлэхэд нь би түүн лүү хэсэг ширтээд "Хэрэггүй ээ, Бомгютай хамт явчихна" хэмээв.
"Би ч бас хүлээж болно биз дээ?"
"Гэнэт яагаад ингэж аашлаад байгаа юм? Тэглээ ч чи хүнтэй уулзана гээгүй билүү?"
Хоёр сар бараг үг солилцоогүй тэр өнөөдөр гэнэт яриа өдөж, тэр ч бүү хэл гэр лүү цуг явах тухай ам нээсэн нь хачин санагдав.
"Тэр тал дээр бол худлаа хэлсэн юм. Зүгээр л чамтай цуг явах шалтаг"
"Мисон та хоёр салчихсан хэрэг үү?" түүний ойлгомжгүй үгэнд гайхан асуусанд тэр зүгээр л толгой сэгсрэв.
"Тэгвэл явж найз охиндоо л анхаарал хандуул. Надад энэ бүхэн чинь үнэхээр тухгүй санагдаж байна"
Тухгүй санагдаж байгаа нь үнэн ч түүнийг өөрөөсөө түлхэж буй тархиа би зүрхээрээ хараагаад амжив.
Одоо болтол түүнийг гэх сэтгэл дотор минь оршиж буй нь өөрөө харамсал хийгээд гунигийг л надад мэдрүүлж байгаа ч яагаад инээх төдийд нь баярлаж, ярих бүрд нь догдлоод байгаагаа мэдэхгүй нь.
Анх Мисон түүний хажууд инээмсэглэсээр суухад л хэтэрхий их сонирхож байсан нэгэндээ би шуналтай нь аргагүй дурлаж орхисноо анзаарсан юм.
Түүнийг таньж мэдэхэд ердөө долоо хоногийн хугацаа л хангалттай байж. Гэхдээ түүнийг ойлгоход долоон жил ч хангалтгүй бололтой.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21