Seungmin+Hyungjin=Seungjin
Don't worry babe. I will kill demon if that's the price to get you!
Сургуулийн нэгт ордог ухаантай сурагч Ким Синмин
Байнга л хэрэг тарьж явдаг бүтэхгүй сурагч Хван Хёнжин
Сайн найзуудын хүрээлэлээрээ ч адилгүйХёнжины сайн найзууд нь Мину, Чанбин, Чан бол Синмины сайн найзууд нь Фэликс, Жисон, Жонин ажээ.
Хёнжин болон түүний найзуудын хувьд тэд сургуулийн танхай хүүхдүүд.
Харцаараа хүүхдүүдийг айлгаж, шоглож, хааяа дээрэлхэж, бага зэрэг ухамсрын шанаа гардуулдагаас өөр хийдэг зүйлгүй ч хэзээ ч Синмин болон тэдний найзуудыг шоглож байсан удаагүй.Сургууль даяараа яагаад гэдгийг нь гайхдаг ч хэн ч асууж зүрхлээгүй асуулт.
Хван Хёнжин сургууль дээр ууртай орж ирвэл заавал нэг хүүхдийг шалтгаангүй зоддог нь энгийн үзэгдэл шиг.
Хүүхдүүд түүнийг зүгээр л уураа гаргаж байна гэж байгаа ч тэд бүгд ардаа ихээхэн шалтгаантай байдаг юм.
Харин Синмин болон түүний найзуудын хувьд тэд сургуулийн эхний байрын төлөө булаацалддаг ч хэзээ ч муу аргаар өрсөлдөж байгаагүй сайн найзууд.
"Хёнжин энэ тэр хүүхдийн мэдээлэл нь. Энэ удаа эмнэлэгт ядаж бага хугацаагаар хэвтүүлээрэй!"
Гэрийнхээ хаалгаар л орж ирэхэд нь хүлээж байсан уу гэлтэй аав нь түүнд хэдэн цаас бариулсаар багахан инээмсэглэн "ээждээ баригдав даа" гэж шивнэсээр яваад өгөв.
"Өө хүү минь ирчихсэн үү? Синминтэй ирээгүй хэрэг үү?"
"Сургууль дээр давтлагатай гээд. Миний бие сайнгүй байсан болохоор хүрээд ирлээ"
"Тэгсэн ч гэсэн гарч тосно биз дээ?"
"Ммхн. Харанхуйд хэр аюултай билээ дээ"
"Хүргэнийг минь аюулгүй авчраарай!"
"Миний нөхөр!"
"Миний хүргэн!"
"Хайрт минь, хүү минь тайвширцгаа! Дандаа сонин юман дээр хэрэлдэж байх юм"
Гэр бүлийн багахан хэрүүлч гэмээр зүйлийн дараа Ноён Хваныг сонссон хоёр хийж байсан зүйлсдээ буцах аж.
Энэ бол Хван гэр бүл.
Хван ноён болон хадагтай
Хван Хёнжин
Хван СинминСургууль дээр хүүхдүүдээс 6 хүүхдээс бусад нь мэдэхгүй нууц.
Сурагчийн хувийн хэрэг дээр Хван Синмин гэж тэмдэглэгддэг ч Ким Синминээр явдаг тул хэн ч үг хэлж чаддаггүй юм.