Seungjin🦋Maniac
"Тэр үнэхээр эвгүй харагддаггүй гэж үү?"
"Хэн? Синмин үү? Юу яриад байгаа юм манай сургуулийн гэрэл гэгээ болсон сурагч байхад. Чи их сонин хүн шүү Хёнжин"
"Үгүй ээ тэрний нэг л зүйл үнэхээр эвгүй мэдрэмж төрүүлээд байна. Яг л жокер шиг"
"Хайрт минь чи л илүү зүйл бодоод байгаа бололтой. Тэр чам руу ямар сайхан инээмсэглэж мэндэлдэг гэдгийг мэднэ биздээ?"
"Түүний нэг л зүйл..."
"Хайрт минь дахиад нэг л Синмины тухай яривал би гомдон шүү!"
"Уучлаарай Жисонни"
Жисонд чирэгдэн явах Хёнжин ч хайртынхаа гарнаас хөтлөн дараагийн хичээлээ зүглэнэ.
"Мину хён би авмаар байна"
"Хёнжиныг?"
"Ммхн. Авахыг хүсэж байна. Минийх байгаасай гэж. Надаас гуйгаасай гэж хүсэж байна. Гэхдээ ганц саад болж байгаа зүйл нь түүний найз залуу"
"Тэрийг надад даатгачих"
гэсээр Синмин рүү нүдээ ирмэх бол Синмин зүгээр л нүдээ эргэлдүүлэн Хёнжины явсан зүг рүү харах аж.
🦋🦋🦋
Миний инээмсэглэл яагаад чамайг хуурч чадахгүй байгаа юм?
"Өглөөний мэнд"
хэмээн сургуулийн коридороор инээмсэглэн алхах тэр нэгэн Хёнжины анхаарлыг ихэд л татна.
Яагаад ч юм бэ цаанаасаа худал инээмсэглэл гэдгийг нь мэдрэх тэрээр сүүлийн нэг сар байнга л Синмин рүү сонин харах болжээ."Хёнжин чи дахиад л ширтээд эхэллээ"
"Жисонни чиний бодож байгаа шиг биш шүү"
гэсээр гараа урдаа савчуулах Хёнжин руу сонин харах Жисон нэг санаа алдаж аваад урдах хоолноосоо халбагдана.
"Намайг чамд ямар их хайртайг мэднэ биз дээ?"
Ширээн дээр байх гарыг нь атгангаа ийнхүү хэлэх Хёнжин найз залуугаа уурлуулаагүй байгаасай хэмээн найдна.
"Мэдэхгүй юм даа. Чи л сүүлийн нэг сар Синмин рүү байнга л гөлөрдөг болчихсон. Бүүр болоочгүй намайг хүртэл байгаа гэдгийг мартчихдаг"
Ингэж хэлчихээд гараа татан авах Жисон ууртай байгаа гэдэг нь илт.
"Хайраа тэр чинь зүгээр л..."