Хёнвону
Исгэлэн төрлийн чихэр идэх бүрт намайг сэргээдэг учир яг л чи юм шиг санагддаг.
Хэдий би сайн бас арчаагүй байсан ч гэлээ чамайг л харах гэж хийдэггүй зүйлсээ хүртэл хийж эхэлсэн.1.Өглөө эрт босож өөрийгөө бэлддэг болов
2.Чамайг л харах гэж зүглэх дургүй цайны газар луугаа явдаг боллоо
3.Чамд л зориулж сурлагтаа анхаарах эхлэлээ тавив
4.Чиний л төлөө бүжгийн дугуйланд орох өргөгдөл өгөв
5.Чи дуртай учир идэж чаддаггүй байсан бүх зүйлсээ идэж сурч байна
6.Бас юунд ч атаархдаггүй байсан намайг ойр орчны чинь хүмүүст атаархахад хүргэв.Чиний төлөө ийм их зүйлс хийсэн байхад яагаад чи минийх болохгүй байгаа юм бэ?
Яагаад гэвэл чамтай ярилцах гэж оролдох бүрт чи сэдэв өөрчлөн эсвэл өөр хүмүүстэй ярин зугтдагаас болсон байх.
Намайг чамд сайн гэдгийг чи маш сайн мэднэ.
Тэгсэн хэрнээ яагаад надаас тэгж их дөлнө вэ?Би заваан санагдаж байгаа юм болов уу? гэж бодохоор хамгийн сайн найз чинь найз залуутай.
Чи тэдэн рүү хэзээ ч шижгийн юм гэх шиг харж байгаагүй. Над руу ч гэсэн.Түүнийгээ л ярьсаар байгаад өөрийгөө танилцуулахаа мартчихсан байжээ. Миний энэ толгойг уу!
Намайг Вону гэдэг. И Вону. Одоо төгсөх ангийн сурагч. Эд шалгалтандаа бэлддэг үеээрээ хайр дурлалаа нэгт тавьж байгаа өсвөр насны гэмгүй хүүхэд. Бас доод ангийнхаа дүүд дурласан тэнэг.
Надад нэг зуршил гэмээр зүйл байдаг юм. Жил бүрийн 12 сарын 31нд яг 33 ширхэг исгэлэн чихэр аваад хамгийн их гунигласан үедээ нэгийг иддэг.
Хэнд ч өгөх дургүй байдаг байлаа.
Сайн найздаа ч өгч байгаагүй тэр чихэрнээсээ тэр хүүд анх өгмөөр санагдсан юм. Тэгээд л би түүнд дурласнаа ойлгосон.
Миний чихэрнээс ч илүү гарах тэр нэгэн."Вону чи дахиад л гөлөрчихөж! Бэлтгэлдээ явцгаая! Энэ удаа танай Хёнвоноос чинь болж хожигдмооргүй байна"
гэсээр миний хамгийн сайн найз Хёну тоглоом хийсээр нуруунаас минь түлхэн явав.
Бид хоёр хамтдаа Кендогоор багаасаа хичээллэж ирсэн учир хаана ч сурсан заавал хамт бэлтгэлээ хийдэг юм.
Заншил ёсоороо бол долоо хоног бүрийн Лхагва гараг бүр хамт дугуйлан руугаа явах ёстой.
Сүүлийн хэдэн сар надаас болж Хёну ч гэсэн багшид их загнуулсан.
Надаас болсон болохоор гэмшдэг ч "Гэмшихийн оронд хоол аваад өг" гээд гэнэн инээхэд нь яаж ч чаддаггүй юм.