Psyche 1.5

170 12 63
                                    

Monday

IM-ын татах хөшгөөр өглөөний нар орж ирэх бөгөөд энэ нарны туяа одоо хүртэл унтаж буй Хёнвоны нүүрэн дээр тусах ч тоолгүй унтах нь түүний байдаг л 1 зүйл нь гэлтэй.

IM - Хайраа явж кафегаа нээх хэрэгтэй байна. Би явлаа шүү! Өглөөний цай бэлдээд ширээн дээр тавьчихсан. Заавал босоод уугаарай

Ганцаараа их удаан ярьсан IM Хёнвоны хацар дээр шоб хийтэл үнсэн хажуугаар нь нөхрөө өхөөрдөн инээсээр одоо л кафе руугаа явах бэлгэлээ хангав.

Энэ бол 7н хоногийн эхний өдөр билээ.
Энэ өдөр юмс хэвийн үргэлжилдэг гэхэд хилсдэхгүй.

IM өглөө кафегаа нээн ажилладаг бол Хёнвон өдрийн хоолны цагаар хамт хооллох гэж очдог юм.

Хёнвон - Би ирлээ

Кафен хаалганы жингэнэсэн хонх дуугарахын хажуугаар Хёнвоны цангисан хоолой кафег дүүргэх үед хүмүүс бүгд Хёнвон руу харж эхлэх аж.

IM - Хайраа ирчихсэн үү? Өлсөж байна уу? Ямар хоол идмээр байна? Эхлээд Кофе өгөх үү? Хэзээ сэрсэн юм? Гартаа бас юу барьчихсан явж байгаа юм? Юу вэ манай хоолны сав уу даа?

Хёнвон - Ирчихлээ. Өлсөж байна. Хоолыг би бэлдэж ирсэн. Тэгье Кофе ууя. Чамайг явсны дараа сэрсэн. Тиймээ манай хоолны сав.

Нэг дор асуусан асуулт бүрийг нь алдалгүй бүгдэнд нь хариулах Хёнвон IM-ын гэрэл цацартал инээх шалтгаан билээ.

IM - Өнөөдөр ч бас хоол бэлдэж иржээ. Ингэсээр байгаад манай нөхөр алдартай тогооч болчихвол яанаа.

Хёнвон - Чамаас өөр хүн идэж чадахгүй шдээ.

IM - Тийм шүү би өгөхгүй юм чинь

Арын өрөөнд Хёнвоны авчирсан хоолыг хамт идэнгээ хоорондоо ярилцсаар л суух тэдний эхний өдөр ингээд талдаа орж байгаа хэрэг.

Хамт амьдраад 3 жил болж байгаа тэдний амьдрал гэрлэснээс хойш уйтгар гуниг бус инээд хөөр л цалгайстай байдаг юм.

Сүүлийн нэг жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол Хёнвон хоол хийж сурсанд байгаа юм. Эхний хоёр сар гал тогоогоо шатаах дөхсөн тэрээр эзэгтэй нарын гал тогооны сургалтанд явж эхлэснээсээ хойш хоолных нь амт улам л сайжирч байгаа билээ.

Сургалтандаа "царайлаг ханхүү гэрийн эзэгтэй" гэдгээрээ нэрд гараад амжсан байгаа юм.

IM - Ахх өнөөдөр хүн ихтэй байлаа шүү. Манай хайр туслаж байж л арай гэж оройн хагасаа давлаа.

ONESHOTS Where stories live. Discover now