{#Аnxious}

130 13 1
                                    

Minsung

"Дахиад нэг өдөр эхэллээ дээ"

Өглөө үүрээр эртлэн босож өөрийгөө бэлдэх энэ залуу бол Хан Жисон юм.
Яагаад өөрийгөө ингэтлээ арчлаад, тордоод байгаа вэ гэвэл хайртай хүнтэйгээ ойрхон ажилладаг гэдэгт гол шалтгаан нь оршино.
Түүний хайртай залуу нь түүний өглөө болгон кофегоо авч уудаг кафен захирал И Мину.

Арван жил хажуунаас нь хайрлаж амьдарсан түүний ганц хайр.

Гэвч И Мину гэгч нөхөртэй байсан бөгөөд таван жилийн өмнө нөхрөөсөө албан ёсоор салсан юм.

"Авдгаа авах уу?"

Дахиад л нөгөө хүйтэн төрх, хүйт даамаар хөндий хоолой Жисоныг кафегаар ороход л угтана авна.

"Өнөөдөр халуун шоколад, бас чоко кейк авья. Бас та өнөөдөр хувцаслалтандаа их анхаарчээ"

"Тийм ч чухалчлаагүй ч хуучин нөхөр маань өнөөдөр Францаас буцаж ирж байгаа. Би тосож авна гээд амлачихсан юм"

гэх өгүүлбэр Жисоныг мөргөөд авсан юм.

Яаж ажил дээрээ ирж, хэрхэн ажлаа хийн хүлээлгэн өгснөө ч санахгүй болтол нь дайраад гарсан хэрэг.

"Жисонаа чи тайван байж болохгүй байна уу? Тэгээд ч ямар буцаад сууна гэсэн биш"

"Чан хён та ойлгохгүй байна. Би анх Минуг нөхөртэй гэдгийг мэдсэн цагаас эхлэн тэр залууд ямар их атаархаж байлаа. Тэрэнд миний хүссэн бүх зүйлс байсан. Өглөөний сайхан амарсан уу? гэх Минугийн хоолой сүүлийн арван жилийн миний мөрөөдөл. Тэрэнд миний авч чадаагүй зүйл бүгд байсан. Нөхөртэй гэдгийг нь мэдчихээд би зүгээр л хажуунаас нь харахыг хүссэн. Салсных нь дараа шунасан. Тэгээд сэтгэлээ илчилсэн ч Мину өөрийгөө бэлэн биш гэсэн. Гэтэл тэр залуу нь таван жилийн дараа буцаад ирчихлээ. Би тийм их зүйл хүссэн гэж үү?"

"Тайван байх хэрэгтэй Жисонаа. Чи одоо хэтэрхий их дарамт мэдэрч байгааг чинь би сайн ойлгож байна. Хэд хоног гэртээ амарсан нь дээр байх. Би оффис дээрхийг зохицуулж дөнгөх байх"

Чаны хэлснийг толгой дохин дагах Жисонд уйлснаас үүдэн хэтэрхий их сульдсан бие л үлджээ.

Удахгүй 30 хүрэх гэж байгаа өөрийгөө яагаад нэг залуугаас болоод шөнөжингөө уйлсныг бодох сөхөө Жисонд байсангүй.
Ажлаасаа амралтын хугацаагаа гуйж байгаад урагшлуулсан тэрэнд нэг сар гуниглах хугацаа байгаа гэж бодон , ядаж л өдөр болгон хайртай залуугаа харна гэх бодолтой кафег зүглэн алхана.

ONESHOTS Where stories live. Discover now