{#Dumb dumb}

114 15 3
                                    

"Энэ гурав хэн юм?"

"Таны авчир гэж тушаасан залуус"

"Фэликс тэд миний хүссэн залуус биш байна. Миний хүссэн залуус "..." мафийн толгойлогч нар тэгтэл энэ гурав чинь миний харж байгаагүй залуус байна!"

"Царайлаг харагдаад байсан болохоор нь мөн байх гэж бодсон юм 😓"

"И Фэликс! Би чамд царайлаг харагдсан болгон мафийн толгойлогч биш гэж хэр их хэлэх юм бэ?! Бүгдийг нь над шиг бодохоо болихгүй бол удахгүй бид бүгд үхэх байх!"

"Тайвшир боссоо одоо тэгээд яах вэ?"

"Ямартай ч миний өрөө рүү аваад ир!"

Жонин ч Хёнжины асуултанд ууртайхан хариулчихаад өөрөө түрүүлээд зоорины давхараас гарах нь тэр.

"Бүгдийнх нь толгойнд угласан юмаа авчихаад та нар ч бас ийшээ суу!"

Бүгд боссынхоо хэлснээр хийчихээд өөдөөсөө харж байрлах буйдан дээр дөрвүүлээ зэрэгцэн суух аж.

"Чихэвчийг нь бас амных нь хаалтыг ав"

"Заа боссоо"

Амны хаалт болон чихэвчийг нь авангуут дуугарах үгүйгээ мэдэхгүй байх хамтлагийн залуус яг л эзнээсээ гарах зөвшөөрөл авч буй ноход шиг л харагдана.

Тэр гурвыг харах Жонин улам л ухархайгаа чимхэн санаа алдах аж.

"Боссоо та ямар нэг зүйл хэлэхгүй юм уу?"

"Энэ залуусыг би андуурч авчраа юу?! Фэликс Мину хоёрыг ажиллагаанд явуулах хэрэггүй байж!"

"Яав даа тэр хэрэм шиг нөхөр эгдүүтэй л байгаа биз дээ?"

"Чи энэний эгдүүтэйгээр хоол олж идэх юм уу?"

Боссынхоо хэлсэг үгэнд нүдээ эргэлдүүлэн буцан нөгөө өхөөрдөм гэх залуу руугаа харна.

"Аххх яадаг ч юм билээ. Юуны өмнө намайг тайван сонсоорой. Бид нар та нарыг яах ч үгүй. Манай хүмүүс та нарыг өөр хүмүүстэй андуурчихсан бололтой. Бололтой ч гэж угаасаа нүдний минь өмнө аваад ирчихсэн байхад би юу ч хэлээд байгаа юм!"

"Уучлаарай залуусаа босс маань өнөөдөр бид нараас болоод их алдагдалд орчихсон болохоор стресстчихсэн байгаа юм ойлгож өгөөрэй. Та нар ямар нэг зүйл уумаар байна уу?"

Сууж буй залуус мафийн өмнө толгойгоо хурдан хурдан сэгсэрнэ.

"Гэхдээ та нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ?"

ONESHOTS Where stories live. Discover now