Унтаж байхад зүүдэнд ирнэ. Яг л өөрийгөө харуулах мэт. Зүүд боловч бодит байдал. Хэзээ нэгэн цагт энэ зүүд биелэх л учиртай. Үхэж байгаагаа зүүдэлсэн ч хувь тавилангаа хэмээн хүлээн авах ёстой. Хэтэрхий харгис биш гэж үү? Унтах бүртээ айдас мэдрэх мөч. Тэгсэн ч гэсэн үүрд унтах хориотой. Энэ бол үе дамжсан хараал мэт энгийн өсвөр насны хүүд ирсэн шийтгэл.
Зах хязгаар нь үл харагдах харанхуй. Зугтахыг бас гүйхийг огтхон ч хүсэхгүй атал бие минь намайг үл сонсоно. 'Зогсоод өг гуйж байна' гэж орилмоор байвч хоолой дахиад л урагдах мэт болно. Юу харагдах бол юуг харуулах гэж зүтгээд буйг огтхон ч ойлгохгүй ч дандаа айна. Болох ёстой мэт хүлээж авахыг хүссэн ч харагдах үйл явдал хэтэрхий тод. Зүүдэн дэх би өөрлүүгээ хорсож хардаг. Би тэрний байх ёстой газар байгаа мэтээр. Тэр нэг л өдөр намайг барьж идэх араатан байх болно. Өөр хэн ч биш ганц би өөрөө өөрийнхөө дайсан. Зүүд боловч өвдөлт бүр нь мэдрэгдэх там.
-"Ахх өвдөж байна. Гуйж байна болиод өг л дөө. Ус уумаар байна. Амьсгал давчдаад байна."
гэсээр ярьж байгаа ч биш хоёрын хооронд амандаа үглэх энэ залуу бол Чүэ Хёнвон гэх нэг л хэвийн амьдралтай нэгэн. Эсвэл хүмүүс л тэгж хардаг байж мэднэ. Тэр дадал болсноороо үгэлж байгаа нь энэ. Шөнө сайн унтаж чадахгүйгээс болж ангидаа дандаа нойрмог эсвэл хүчилсэн харагдана. Төв царай, бусдаас зайгаа барих нь түүний нэг онцлог гэмээр.
Хэтэрхий бие султай учир нүд нь байнга л панданы нүд мэт тод хар тойрогтой явдаг. Муу мэдрэмжүүд нь давамгайлсан учир бусад мэдрэмжүүд нь байхгүй мэт л амьдарна. Энэ түүний үхэх гээд үхэж чадахгүй амьдын там. Бусдад хэлсэн ч хэн ч итгэхгүй ёроолгүй ангал. Тийм ч учраас ганцаараа байх сонголт түүнд илүү амар санагддаг байх.
Hyungwon's pov
-Хоцрох нь. Аан үгүй юм байна. Аль хэдийн хоцорчихож. Одоо яалтай билээ. Маргааш л очихоос.
гээд буцаад орондоо орчихов.
Гэхдээ нэгэнт л сэрсэн бол буцаж унтаж чадахгүйгээ мэдэх учир босч усанд орчихоод, цайгаа ууж гадагшаа гарав.
Бүх хүмүүсийн нүд наддээр тусахыг үзэн яддаг учир хичээлийн голоос орох хамгийн дургүй. Тийм учраас гэртээ үлдсэн нь хамгийн дээр.
Өглөөний цагаар агаарт суух нь бага ч болтугай муу бодлуудыг үлдэнэ хөөдөг юм.
-Сэрүүхэн байна шүү тэ