{#You are my home(new version)}

124 12 0
                                    

Seungmin+Hyungjin=Seungjin
Possessive Hwang pt2(new version) old version iig ni haysan ch draft dotor baigaa tul oruulahiig hicheenee. Tegeed Tiffiigee sanasan hun bgaa ch yumuu Ugui ch yumuu😂😭❤️ yum bicheegui udchihsan bish heden tsag ch notsoldchihov 😭 ug ni 2000 hursen ch tarhi mini neg l bishee yamartai ch hucheer duusgav. Barag l ehleed bichij bsan old version ni deer ch yumshig. To be continued 😂

Хван ахлах сургуулийн нэг л хэвийн өдөр үргэлжилнэ.
Сурагчид Хёнжиныг гэрлэсэн гэдгийг мэдэвч өдөр бүр сэтгэлээ илчилсэн хэвээр. Заримдаа энэ үйлдлүүд нь хэрээс хэтрэх ч үе бий.

"Аав би дахиад тэсэхгүй нь бололтой"

"Дахиад л хүүхдүүд оролдоо юу?"

"Энэ удаа Синмин ч гэсэн уурлах болсон гэж бодож байна. Зүгээр байгаа мэт царайлж байгаа ч тийм биш гэдгийг нь мэдэж байна"

"Ээж бид хоёр чинь ч гэсэн та хоёрын насан дээр гэрлэсэн. Яг л та хоёр шиг гэрээгээр гэрлэсэн ч бие биенээ анх хараад л заяаны хосууд гэдгээ мэдэцгээсэнсэн. Ээж чинь сургуулийнхаа гүнж нь байсан. Би анх шилжиж очихдоо л мэдэрсэн юм. Тэр хөвгүүдийн харц аймшигтай байсан ч ээж чинь хажууд минь байсан болохоор би тоож байгаагүй ээ. Синмин ч гэсэн чамайг өмнүүр нь орж түүнийг хамгаалах тоолонд үүнийг мэдэрдэг байх. Чиний цор ганц нь гэдгээ"

"Тийм байгаасай гэж хүсэж байна. Аав би гарлаа Синминыг номын сангаас очиж авах ёстой"

"Тэгдээ. Нээрээ ээж бид хоёр чинь болзоотой учир өөрсдөө оройн хоолоо аргалчихаарай"

"Ойлголоо аав"

Номын сан руу түргэн алхлах Хёнжины замыг гурван охин хааснаар тэр газартаа зогссон Хёнжин ч зүүн хөмсгөө өргөн аль хэдийн залхсан янзтай харна.

"Сайн байна уу? Хёнжин сонбэ? Намайг Кан Мира гэдэг. Кан энт-ийн ууган охин"

"Тэгээд?"

Ямар ч сонирхсон шинжгүй ийн асуух нь Хёнжинд хамаагүй гэдгийг нь илтгэнэ.

"Хамт оройн хоолонд орж болох талаар асуух гэсэн юм. Энэ ажлын шугамаар учир таныг зөвшөөрнө гэж найдаж байна"

"Уучлаарай чи буруу ойлгосон бололтой. Ажлын шугамаар бол манай аавтай эсвэл Синминтэй ярилцах хэрэгтэй гэж бодож байна"

"Та бүжиглэдэг шүү дээ. Манай энт шинэ хамтлагт дэбүт хийх хүн хайж байгаа юм. Та их царайлаг бас сайн ч бүжиглэдэг болохоор яг тохирно. Бас ирээдүйн Кан энт Хван ахлах сургууль хоёрыг нийлүүлэх гүүр ч болж болно"

"Би аль хэдийн хамтлагт байдаг. Тийм болохоор ийм хүсэлт тавьбал намайг хүлээж авна гэж бодсоны хэрэггүй байх"

ONESHOTS Donde viven las historias. Descúbrelo ahora