{#Scorpion king}

124 8 0
                                    

Showki

Хилэнцийн хаан бол өөрөө хараал юм

Хилэнцийн хаан гэх цол сайхан сонсогдох хэдий ч хэзээ ч цол шигээ сайхан байдаггүй юм.

Газар доор хараагдан 330 жилийг үзэж байгаа би бодохоос өөрийг үл хийж чадна.
Ядаж л бөх нойрссон бол ингэж зовохгүй байх байсан биз.
Хэт их дарамт дунд өнгөрүүлэх энэ жилүүд.
Хүнийг үзэн яддаг байсан би ядаж суллаж өгснийг нь амьд үлдээн гэж боддог болов.

Удахгүй миний энд хадагдсаны 331 жил болохнээ надад өдрийг тоолохоос өөр хийх ажил байхгүй юмдаа.

'Пид пад хийх'

Сая хэн нэгэн миний бунхан руу уначихав уу даа?
Орж ирснээрээ гарч чадахгүй болохоор намайг дайрч л гарна.

Хилэнцийн хааны нэг чадвар нь хүн байсан үеийн төрхөндөө хувирч чаддаг нь юм. Ерөнхийдөө орон дээр унтаж буй жинхэнэ хүн шиг харагдана гэсэн үг.

Элсэн цөлийн доор байрлах хилэнцийн хааны ордон. Гаднах гэх зүйлс нь бүгд элсэнд дарагдаж, дотор талаас нь одоо зөвхөн хилэнцийн хааны хэвтэх унтлаганы өрөө нь л үлджээ.

Хаана байна? Хажууд минь ирээд харвал хүн байна гэж бодох юм сан. Ганцхан дусал цус чинь хэрэгтэй байна...

Бодлыг нь тэр хүү сонссон мэт хилэнцийн хааныг ширтээд зогсож байна гэнэ.
Оронд ойртсон л бол яаж ийж байгаад гараа зүсэх учир одоо хилэнцийн хаан дотроо жаргалтай байх аж.

Үйл явдал ч санаснаар нь өрнөн хүүгийн цус гар дээр нь дусах мөчид хилэнцийн хаан удаан унтсан байдлаасаа сэрж эхлэв.
Юу болоод байгааг үл ойлгох хүү болоод дөнгөж сэрэх хилэнцийн хаан хоёр нэг нь жаргалтай нэг нь эргэлзсэн төрхтэй бие биенийгээ ширтэж эхлэв.

Энэ үеэр цамхаг эзнээ сэрснийг мэдрэн өөрийгөө газар дээр ил гаргаж эхлэв.
Хилэнцийн хааны үнэнч цэргүүд өөрсдийн булшнаас гарч ирэх аж.
Эмс охидууд, зарц, шивэгчид нь хүртэл хамтдаа булагдсан учир тэд ч бас үйлчлэхээр сэрцгээнэ.

Бие нь ч төлжиж дуусаагүй байхад хааныхаа урд сөгдөн сууцгаах араг яснуудаас айсан хүү хилэнцийн хаанд тэврүүлчихнэ тэр.

Хүн шиг харагдаж байгаа учир хүн гэж бодсон биз.

Хилэнцийн хаан ч бүгдийг нь гар гэж дохин хүү рүү харахад нулимс нь мэлтэлзэн энгэрт нь улам илүү шигдэнэ.

ONESHOTS Where stories live. Discover now