Хэрвээ чи хэзээ ч бурхнаас юм гуйж байгаагүй атал нэг л өдөр чөтгөр урд чинь гарч ирчихээд нэг хүслээ хэл гээд байвал чи юу хүсэх байсан бэ?
...Чамайг ганцаардуулмааргүй байна
Зуны дулаахан орой хүн бүр л хосоороо аль эсвэл намуухан оройг таашаан алхацгаана.
Харин энэ дунд нэг л залуу яарсан харагдана. Тэрээр ямар нэгэн зүйлээс зугтаж байгаа аятай малгайтай цамцныхаа малгайг углан доошоо харан явахдаа хүн мөргөчихгүй хэмээн бултан явах аж.
"Сонирхолтой л юм... Тэгэхээр тэр байхнээ"
Кафен цонхоор кофегоо уунгаа харан суух залуу ийн хэлсээр босох нь тэр.
"Оройн мэнд"
Яаран явах залууг зогсоох тайван хоолой хүн ихээр бужигнасан энэ газар тодоос тод сонсогдоно.
"Уучлаарай өөрийг чинь таньдаг бил үү?"
"Байнга нүдэнд чинь харагдаад чамаас өдөр шөнөгүй гуйгаад байгаа энэ зүйлс хэцүү биш байна уу?"
"Тэгэхээр чи бас хардаг байхнээ. Ядаж л ганцаараа биш юм байна. Бас энэ сүнснүүдийн хувьд хэрвээ би байхгүй байсан бол тэд ганцаардана шүү дээ"
гэж хэлээд инээмсэглэх залуу чөтгөрт ихээхэн хачирхалтай санагдах аж.
Тиймээ чөтгөрийн сонгож очдог хүмүүс дэлхийн чөтгөрлөг талыг харж чадах ч сахиусан тэнгэрүүдийг харж чаддаггүй тийм л хүмүүс. Хамгийн чухал нь тэд төрснөөсөө эхлэн бурханд итгэсэн удаа үгүй. Тийм учраас тэд чөтгөрийн шуналыг хөдөлгөдөг юм.
"Надад чи үнэхээр сонин санагдаж байгаа ч би энд чиний хүслийг биелүүлж өгөхөөр ирсэн юм. Хүслээ хэл тэгээд чи хүссэн зүйлээ надаас авах болно. Юу ч байж болно, бас хэдэн хүсэл байсан ч болно."
"Энэ сайхан орой миний хүслийг асуухаар ирснийг бодоход чи ч бас ганцаараа бололтой тийм үү?"
"Энэ тийм чухал гэж үү?"
"Мэдээж шүү дээ. Ганцаараа байх зүгээр ч байнга ганцаараа байна гэдэг гунигтай биш гэж үү?"
Ингэж хэлээд гунигтай инээмсэглэл тодруулах залуу руу одоо л чөтгөр бүтэн харсан юм. Анх удаа нүүрэн дээрх зэвүүн инээмсэглэлээ арилган дулаахнаар харсан анхны үе.
"Чан"
Гэнэт л ийн хэлсэн үгэнд чөтгөр мэдэж байсан аятай
"Мину"
хэмээн хариулна.
"Тэгвэл хамт хоол идэцгээвэл яаж байна?"