Minho+Jisung=Minsung
Бурхан надад хараад ханашгүй гоо сайхныг бэлэглэсэн юм
Өөр хүний цусанд будагдан инээх тэрнийг минь надад хэнээс ч хамаагүй хамгаал хэмээн явуулсан байх
Гэвч яг үнэндээ би л хамгаалуулж таардаг юмАхлах сургуулийн коридор нэг л хүнгүй бөгөөд тайван харагдана.
Энэ нь саяхан хонх дуугаран хүүхдүүд анги анги руугаа орсноос болсон биз.Удалгүй энэ анир чимээгүйг эвдэн сургуулийн коридороор амьсгаадан гүйх хүү хоцорсон гэдэг нь илт.
*Уучлаарай багшаа орж болох болов уу?
гэсээр хаалгаар толгойгоо цухуйлган өрөвдөлтэй нүд гаргах аж.
Мэдээж хэн ч түүний энэ үйлдэлд эсрэг хариу өгч чадахгүй юм даг.*Хан Жисон дараагийн удаа илүү хариуцлагатай байна гэж найдаж байна. Хаалгаа хурдан хаагаад хичээлдээ ор. Харин хичээлийн дараа шийтгэлийн өрөө рүү гэж мэдээрэй
Өөдөөс нь тайван хэрнээ зэвүүн хэлэх багшийнхаа үгийг яаж ч чадахгүй "Заа багшаа" гээд багахан бөхийсөөр өөрийн гэх тодотголтой суудал руугаа зүглэв.
Jisung's pov
Өнөөдөр үнэхээр хэцүү өдөр байх нь дээ
Миний бодол ч байгаа оносон бололтой өнөөдөр сургууль дээр сайн хүнээ ч олж харсангүй.
Би бол хөөрхий өрөвдөлтэй бөгөөд дээд ангийн ахдаа дурласан 17н настан.
Намайг хараал идээсэй...
Энэ сургуулийн охин бүхний хүсэл болсон И Мину яаж минийх болох билээ дээХайртай хүн минь энэ сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга И Мину.
Царайлаг төрх, төв царай, мянгад нэг удаа л олж харж чадах тэр инээмсэглэл намайг улам бүр өөртөө татдаг.
Яаж явж байгаад дурласанаа сайн ойлгодоггүй ч би өөрийгөө лав их л дээгүүр зиндаатай хүн гэдгээ ойлгосон юм.3rd person's pov
Жисон ч хичээлийн цагуудаа арай гэж дуусган шийтгэлийн анги руу зүглэж буй нь харагдана.
Өвлийн эхэн сар тул орой тарах, дээр нь шийтгэлийн цаг нэмэгдэн харанхуй болох үед л сургуулиасаа гарч ирэх аж.
Өнөөдөр Жисонд гэр лүүгээ алхах хүсэл байсангүй. Бас олон хүн суух автобус ч хүссэнгүй. Энэ олон бодлоосоо бага ч гэсэн хагацан товч замаар алхахаар шийдэв.