{#Oddinary collection 8}

104 13 5
                                    

Only love you🦋Jeongchan

Багадаа л харсан тэр чонын масктай төрх.
Бүүвэйлэх мэт тэр л намуухан хоолой.
Голын захад суугаад намайг тайвшруулах аятай өөртөө тохиолдсон түүхээ ярьж өгөх тэр л хүн.
Одоо хаана байдаг бол та?

Жисон - Манай бяцхан Жонин дахиад л цагаан морьтой ханхүүгээ бодож сууна уу?

Жонин - Та дуугүй наад урдахаа л ид

гэсээр шоколадтай бялууг нь амруу нь чихчихээд буцан цайны газрын цонхоор гадаахыг тольдох ажилдаа орно.

Синмин - Гэхдээ өнөөдөр Жисон бид нарыг хамтлагынхантайгаа танилцуулна гээд байгаагүй бил үү?

Жисон - Чанбин хён л завтай гэсэн. Чан хён энэ удаад ирж чадахгүй байх. Гэхдээ дараагийн удаа заавал ирж хоолоор дайлья гэж байна лээ.

Синмин - Тэгвэл хүмүүсийн ажлыг удахгүйгээр нэг мөсөн хамт уулзах юмуу? Чи юу гэж бодож байна Жонин?

Жонин - Би хэлээгүй бил үү? Би өнөөдрөөс эхлээд англи хэлний сургалтанд сууж байгаа гэж?

Жисон - Өхх тэгвэл дараа нь болох хэрэгтэй бололтой. Та хоёр danceracha-тай хүртэл уулзаагүй явж байгаа шдээ.

Синмин - Найз залуугаа тэгэж их ярьдаг байж багийнхаа найзуудад нэг ч харуулж байгаагүй тэр залуус уу?

Жонин - Тийм шүү! Жисон хён үерхээд бараг нэг жил боллоо гэтэл инстаграм дээрээ хүртэл гарныхаа зургаас өөр юм хийдэггүй хосууд! Би сүүлдээ таныг сүнстэй үерхээд байна гэж бодох боллоо. Ядаж байхад таны найз залуу инста даа нэг ч зургаа хийдэггүй. Дүүрэн таны л зураг

Жисон - Яг та хоёртой уулзуулах гэхээр ямар нэг юм болчихдог шдээ! Сая хүртэл Чанбин хёнтой ч уулзаж чадахгүй болчихоод

Бүгд л Жисоны хэлэх үгэнд асуудлаа тэр дороо үлдээгээд, энд тэндэхийн хамаг л зүйлийг хамж шимэн ярьж эхлэв.

Хичээл, давтлага, англи хэлний дугуйлан гээд харанхуйд л тарах Жонинд гэрлүүгээ яарах хүсэл байсангүй.
Тийм ч учраас байнга л очин суудаг голын эргэ рүү өөрийн эрхгүй тэмүүлнэ.

Анх тэрнийг 12-той байхдаа Жонин харж байсансан. Уйлаад хаашаа ч хамаагүй гүйж байхдаа төөрч тэр л голын эргэ дээр тааран буцан гэртээ хүргүүлж билээ.

"Дахиад уулзах шив"

Ард нь гарах хоолой руу өөртөө итгэлгүйхэн харахад сарны гэрэл доор харагдах бие болон модны сүүдэрт л нүүр хэсэг нь таглагдсан байх Жонины тэгэж удаан хүлээсэн зүүдний хүн зогсож байх аж.

ONESHOTS Where stories live. Discover now