Мэргэжлийн шидтэнгүүд л орж чаддаг Ст ахлах сургууль.
Тэр сургууль дотроо том долоон бүлэгт хуваагддаг.
Хэрвээ чи энэ бүлгүүдэд орж чадаагүй бол хэн ч биш гэдэг нэр зүүх болно.Хар сувд
Элит Чан (Төгсөх анги)Цагаан сувд
Элит Жонин (ахлах сургуулийн 1р анги)Улаан сувд
Элит Жисон( ахлах сургуулийн 2 р анги)Ягаан сувд
Элит Хёнжин(ахлах сургуулийн 2р анги)Цэнхэр сувд
Элит Синмин(ахлах сургуулийн 2р анги)Шар сувд
Элит Фэликс(ахлах сургуулийн 2р анги)Ногоон сувд
Элит Чанбин(Төгсөх анги)Элитүүдийн Элит эргэн ирж байна
🦋🦋🦋
"Улаан сувд! Бяцхан улаан сувд яг наанаа зогс гэж байна!"
"Өө Чан хён яасан?"
"Яасан гэх хэрэггүй! Надад өгөх ёстой байсан уусмалын тайлан хаана байна?"
"Цагаан сувд надаас аваад явсан даа"
"Айн Жонин уу? Уучлаарай чанга дуугарсанд улаан сувдаа би өрөө рүүгээ явлаа"
Чанга дуугарсанд нь айсан даа нүд нь томорсон Жисоныг тайвшруулсаар буцан алхаж эхлэв.
"Мину хён энд байсан бол ямар сайхан бэ?"
"Мину хён гэж хэн юм?"
"Миний найз залуу. Энэ сургуульд сурч байсан гэсэн ч 2 жил чөлөө авсан гэсэн. Удахгүй буцаж ирнэ"
"Жисонаа чи надад найз залуутай гэдгээ хэлээгүй шүү дээ"
"Сая зун амралтаар Чили рүү явах үедээ үерхсэн юмаа. Хён надаас хол байж чадахгүй юм байна гэдгээ түрүүлж хэлсэн"
гэсээр юу болсон талаар дурссан мэт л тэнэг хүн аятай инээнэ.
"Яаж танилцсан юм?"
"Мину хёнтой юу? Манай хөрш ххэ. 2 жилийн өмнө манай хажууд нүүж ирсэн. Тэгээд болоочгүй намайг энэ сургуульд ороход туслаж улаан сувд болоход нэмэр оруулсан. Жил гаран зүгээр байсан ч сая зуны амралтаар гэр бүлтэйгээ гурван сар аялахаар явахад сарын дараа миний хойноос хүрээд ирсэн. Романтик байгаа биз?"
"Тиймээ их романтик юмаа"
гэсээр Жисонтой хамт даган аальгүйтэх Фэликс Чанбиныг харан хэвийн байдалдаа орох ч инээмсэглэл нь үл арилна.