Changbin+Felix=Changlix
*Бурхан минь гэж Чанбин. Чи тэр охин руу бараг л 40 минут гөлөрлөө. Тэр зөөгч охин чамайг бараг гаж донтон гэж бодож байгаа байх аа
*Амаа татаач. Чамайг тэр сонсох нь байна.
*Хха чамайг гаж донтон гэж бодож байгаа гэдэгт би итгэлтэй байна.
*Яг одоо амаа татахгүй бол би Хёнжин руу залгах хэрэгтэй болно шүү Синмин аа!!
*Ойлголоо доо. Амаа татлаа. Юм л бол нөхрөөр минь сүрдүүлж байх юм.
*Гэхдээ би энэ охины дугаарыг асуувал өгөх болов уу?
*Энийг чиний овсгоо чинь л мэднэ дээ. Харин миний хувьд би туслахгүй гэдгээ түрүүлээд хэлчихье
*Чи хүний найз мөн үү?
*Би найз чинь мөн ч тэр охины дугаарыг авч өгтлөө сайхан сэтгэлтэй болчихоогүй байнаа
гэсээр Чанбинд явлаа гэж гараараа дохисоор зоогийн газраас гараад явчих нь тэр.
Хоолоо ч идээд дуусчихсан учир төлбөрөө төлөх гэж зөөгч дуудахад нөгөө охин ирж таарав.
*Таны захиалсан зүйлс нийлээд 57500 вон болж байна
Эмэгтэй хүнд ч биш бүүр эрэгтэй хүнд ч баймааргүй бүдүүн хоолойгоор хэлэх нь Чанбиныг цочоогоод амжив бололтой сандал дээрээ багахан үсэрчих нь тэр.
Чанбин чихэндээ итгэлгүй охины өмссөн хувцсыг харвал эрэгтэй зөөгчийнх бус эмэгтэй зөөгчийнх гэдэг нь илт мэдэгдэхээр хар бариу юбка болон ягаан сорочиктой байх аж.
*Кхмм уучлаарай эрхмээ та төлбөрөө юугаар хийх вэ?
*Аан тэр нөгөө картаар. Энд байна
гэж хэлээд түрүүвчнээсээ гялс картаа суглан өгөв.
*Мм тэгэхээр нөгөө?
*Уучлаарай эрхмээ?
*Нэрийг чинь асууж болох болов уу?
*И Феликс
*Би өөрийгөө бисексуал гэдэгтээ итгэхгүй байсан юмаа.
*Уучлаарай эрхмээ ойлгосонгүй?
*Би өөрийгөө гэй гэх гээд үгүй нөгөө тэр чи гарч ирээд тэгээд бисексуал болчихсон үгүй ээ нөгөө.....
Элий балай ярьж байсан Чанбин Феликсийн инээх дуунаар дагаад инээчихэв.
*Уучлаарай эрхмээ гэхдээ бид нар үйлчлүүлэгч нартай сээтгэнэх хориотой байдаг юм.
*Ажил чинь тэгвэл хэзээ тарах вэ?
*17 цаг гээд дуусчих байх
*Ашгүй дээ ганцхан цаг юм байна. Хүлээж байя
*Тэгэх хэрэггүй ээ. Нээрээ шүү. Би таньд зүгээр дугаараа өгч болох уу?
*Би хүлээж байгаад л авчихья. Чи санаа зовох хэрэггүй дээ. Бас амттан захиалья
*Ойлголоо эрхмээ. Ямар амттан авах вэ?
*Чамайг гэж хэлмээр байгаа ч чамаас арай бага донтуулахаар зүйл юу байна?
*Анн- тэр тэгэхээр шокаладтай бялуу. Хар шоколадтай болохоор нялуун биш
*Тэгвэл тэрнээс авья
гэж хэлээд түрүүхэн хэлсэн зүйлд нь одоо ч улайсаар байх Феликс руу бахархалтай нь аргагүй харах аж.
2 жилийн дараа
Бүдэг цэнхэр цамц болоод, хөх эрээн тэннис юбка өмссөн урт шаргал үстэй охин найз залуугаа ажлынх нь гадна хүлээн зогсоно.
Харин нөгөө талд хослуулж өмссөн үү? гэмээр хөх дүү өнгөтэй хослол өмссөн залуу барилгын хаалгаар яаран гарч ирэх аж.
*Тайван гарч ирэхгүй дээ. Яарч байгаад ямар нэг зүйл болвол яана
*Би зүгээр л байгаа биз дээ Ликси? Одоо харин болзоондоо явцгаая. Өнөөдөр чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна
*Баяр-лалаа чи ч гэсэн сэкси харагдаж байна
Феликс зөвхөн ямар нэг онцгой өдөр л эмэгтэй хүний хувцас өмсдөг юм.
2 жилийн өмнөх тэр өдөр Феликс д онцгой мэт санагдсан учир эмэгтэй зөөгчийн хувцас өмссөн билээ.
Тэр нь ч байгаа онож одоо хайртай хүнтэйгээ өдөр бүр аз жаргалтай байгаа юм.Харин нөгөө талд Чанбин өөрт нь ийм сахиусан тэнгэр ирсэнд хамгийн жаргалтай байгаа хүн биз....