"Сэжүн би Синминд энэ бүхний эхлэл нь худлаа байсныг хэлж чадахгүй юм шиг байна"
"Хёнжин чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Хэрвээ чи энэ тоглоомыг зөв дуусгахгүй бол өрөнд унана гэдгээ мэдэж байгаа биз дээ?"
"Би тэрийг аав ээжид үнэнээ хэлж байгаад ч болов авчихаж чадна"
"Үгүй ээ чи ойлгохгүй байна. Мөнгө өглөө гэхэд чи бид хоёрын нэр хүнд газартаа тултлаа унана гэдгээ мэдэж байна уу?"
"Гэхдээ би Синминыг тэгэж хаяж чадахгүй шүү дээ. Би дуралчихсан"
"Хёнжинаа чи тэнэг л биш бол нэг бандийг тавиад явуулахаа мэдмээр юм"
"Кхмм"
"Хэн байсан бэ?"
Ой модон дундах хүн ирдэггүй байшин тул хоолой засах дуунд айсан хоёр нэгэн дуугаар ийн асууна.
"Нууцаар сонсоё гэж хүсээгүй шүү! Гэхдээ чи буруу ярьж байна"
гэсээр Сэжүн рүү хуруугаараа заах аж.
"Чи хэн болчихоод оролцоод байгаа юм! Бас бид хоёрыг дагаа юу!"
"Сэжүн амаа тат. Та иймэрхүү зүйлтэй тулгарч тийм үү?"
гэж хэлээд танил бус нэгэн рүү зөвлөгөө өгөөч гэх шиг нүдээ бүлтийлгэн харна.
"Хммммм"
гээд уртаар санаа алдсаар
"Юуны өмнө намайг Мину гэдэг. Тэгээд ч энэ ой дундах байшинг би түрүүлж олсон юм"
"Фштт итгэнэ гэж бодоо юу!"
"Сэжүн би дахиж хэлэхгүй шүү!"
Хёнжины хэлсэн үгэнд нүдээ эргэлдүүлэн хажууд байх тоостой сандал дээр элгээ тэврээд суучихав.
"Тиймээ чиний хэлдгээр би ч гэсэн ахлах ангидаа чам шиг байсан. Өөртөө дурлуулж тэгээд бах таваа хангахын тулд зүрхийг нь хэдэн хэсэг буталдаг байсан. Энэ бүхэн зугаатай мэт санагдсан. Гэвч дараагийн бай маань миний зүрх болоод хувирчихсан юм..."
@@@
"Хэе Мину хён. Өнөөдөр хэнийг олж харав даа"
"Нүдэнд тусах хүн алга даа"
"Тэгвэл надтай мөрийцвөл яаж байна?"
"Эхлээд сонсоё"
"Хөгжмийн ангийн Хан Жисон. Хэрвээ та амжилттай хийвэл би хүслийг чинь биелүүлж өгье. Хэрвээ чадахгүй бол хүзүүний зүүлт чинь минийх болох болно"