{#Purpose}

114 10 0
                                    

Хэтэрхий мэдрэмжгүй найз залуудаа гэрлэх санал тавьсан түүх

Энэ угийн л 1шот байсан байна шдээ😂

Вону+Кихён




Plan 1
Вону - Кихёнаа хоёулаа Франц руу аяллаар явцгаая

Кихён - Эхх? Юу вэ? Одоо юу? Эсвэл энэ сардаа юм уу? Гэхдээ би энэ сар их ажилтай шүү дээ

Вону - Кихёнаа чи надад хамт аялалаар явна гэж амласан

Кихён - Тийм лдээ. Гэхдээ эхлээд ажлаа зохицуулах хэрэгтэй биз дээ?

Вону - Чамайг ажлаа зохицуулахыг хүлээсээр байгаад би өтлөх юм шиг санагдаад байнаа

Кихён Вонуг яг л тоглож байгаа байлгүй дээ гэсэн харцаар харах бол Вону илүү шийдэмгий байх гэж хичээх аж.

Үүнд нь ч бууж өгсөн Кихён санаа алдсаар

Кихён - Гурван хоног өгчих тэгээд явцгаая

Вону - ТИЙМЭЭ ХАЙРТ МИНЬ ЯВЦГААЯ

Кихён - Яана даа

3 хоногийн дараа

Вону - Кихёнаа явцгааяаа онгоцноосоо хоцрох нь

гэсээр ачаагаа арай гэх зөөх Кихёныг чирсээр машин руугаа хурдхан шиг ачаануудаа чихсээр Кихёныг хурдан суу гэж дохиод хурдтайгаар жолоодож эхлэв.

Кихён - Вону жоохон удаан жолоод. Чи намайг айлгаад байна.

Вону - Уучлаарай Кики сандраад л

Кихён - Юунд сандарна гэж? Чи бид хоёр ямар их хамтдаа аялалд явлаа даа

Вону - Гэхдээ л яваагүй удсан шдээ

Кихён - Чамайг сүүлийн хэдэн сар яагаад байгааг ойлгохгүй байгаа ч би л завгүйгээс болоод чамайг ганцаардуулчихсан бололтой тийм үү?

Вону - Хайраа чиний ажил шүү дээ. Би зүгээр л чамтайгаа хамт зугаалахыг хүссэн юм

Онгоцондоо орон суусан ч хоорондоо иймэрхүү зүйлс ярилцах хосууд хэн хэндээ санаа тавьж буй нь энэ.

Онгоц Францын Парис хотод оройхон газардсан тул хосууд маргаашнаас эхлэн 2 хоногийн аяллаа эхлүүлэхээр болов.

Романтик оройн зоогоо тагтан дээрээ ярилцангаа идсэн хосууд ойрын хэдэн сар ингэж сууж чадаагүйгээ гайхаад барахгүй байх ба нэг нэгнийгээ хэр их санаснаа ухаарах аж.

Аяллын эхний өдөр

Энэ өдрийн Вонугын төлөвлөгөө маш энгийн билээ.

ONESHOTS Where stories live. Discover now