Rose+Jisoo
ankhod Эгч нь удаачихлаа😭 Хэдэн сар ч болчихов. Гэхдээ таалан уншина гэж найдья🤧❤️Хэрвээ бие биендээ хэт их шунасан хэрнээ нэг нэгнээ өөрийн болгож чадахгүй байх амьдрал ямар хөгийн гэж санана.
Гэхдээ нэг бодлын бид хоёр хэтэрхий удаан муур хулгана болж тоглосон бололтой.
Одоо үүнд "Жаргалтай төгсгөл" л дутуу байна хайрт минь. ..."Тайван бай энэ удаа тэр залуу зүгээр л хамт болзоонд гарахыг л асууж байна даг. Тэгээд ч Жисү эгч хэзээ л асуусан болгонтой нь гараад байдаг байлаа"
"Чиний зөв бололтой. Гэхдээ л энэ асууж байгаа залуу энэ долоо хоногт Жисү эгчийн 8 дахь нь. Би эгчид итгэж байгаа ч тэр залууст огт итгэж чаддаггүй юм"
Ийн хэлэх Рүжэ рүү өрөвдөн харах Лиса Жисүг ямархуу байдгийг бодон хурдхан шиг л толгойгоо сэгсрэн өрөвдсөн харцаа хөөнө хаях аж.
"Та хоёр юу ярьж байгаа юм?"
"Таныг дахиад л нэг залуу болзоонд урихыг харж байлаа"
"Өөрт нь би төгс тохирох юм гэнээ. Тэгэхээр нь чи надад төгс тохирохгүй юм байна гээд хэлчихсэн юм. Хааяа нэг сайн цохиод авчихмаар санагдах юм. Хичээл тарчихаад байхад илүү гай удаад"
"Хамаагүй үг хэлэх хэрэггүй байхаа"
"Тоох хэрэггүй дээ Лиса. Чи ч гэсэн Рүжэ. Би одоо хичээлгүй болохоор дорм руугаа явлаа. Рүжэ эрт ирээрэй"
Өөр лүү нь санаа зовон харах Рүжэ рүү өнөөх л инээмсэглэлээ гаргасаар цаашаа яваад өгөв.
"Ойлголоо онни"
Сонсохгүй гэдгийг нь мэдэх ч араас нь дуугарах Рүжэ санаа алдсаар буцан Лиса руу харах аж.
"Та хоёрт атаархаж байна шүү! Харж явдаг хүнтэйгээ нэг дормд ороод л"
"Тэгээд л Женниг аваад тусдаа гараа биз дээ! Харин ч би та хоёрт атаархаж байна. Нэг нэгэнтэйгээ сээтгэнэсээр байгаад үерхчихсэн байж"
"Ийм зүйл дээр гуниглах хэрэггүй дээ. Удахгүй Жисү эгч чиний гарт өөрөө ороод ирэх болно"
"(Санаа алдах) тэрийг харж байж л больё. Явцгааяаа хичээлээсээ хоцрох нь"
Рүжэ ч амалсан ёсоороо хичээл нь дуусангуут дормдоо ирэх нь тэр.
"Өө би чамайг дахиад удах байх гэж бодсон юмсан. Хоол арай болоогүй байна. Хүлээж байх уу?"
"Тэгвэл би усанд орчихоод ирье"
"Тэгдээ"
Оройн хоолны үеэр өдөр юу юу болсон гээд л нэгэн нэгэнтэйгээ элдвийг ярьж бас нэгнийгээ ч тайван сонссоор тэр хүү цаг хугацаа хурдан өнгөрчээ.
"Гарч алхмаар байна уу? Хоолоо шингээнгээ салхинд гарчихаад ирье. Тэгээд ч надад чамд хэлэх чухал зүйл байна"
"Ойлголоо онни. Би цамцаа аваадахья"
"Ммм надад ч гэсэн өрөөнөөсөө авах юм байна"
Өрөөнөөсөө цамцаа авна хэмээн орох Рүжэ орон доороо байх хайрцгийг татаж гарган дотроос нь дугтуй гаргаж ирэн ноосон цамцныхаа карманд сандрахдаа үрчийлгэн чихсээр өрөөнөөсөө гарав.
"Удлаа шүү"
"Хамгийн зузаан цамцаа хайгаад"
Рүжэгийн тавих тайлбарт Жисү итгэсэн бололтой нэг толгой дохиж аваад гарах хаалга руу зүглэх нь тэр.
Бараг л зуны эхэн сар тул гадаа дөнгөж л нар жаргаж дуусаж, тэрний ачаар цэцэрлэгт хүрээлэн ч хосуудын цаг шиг санагдуулна.
"Тэгэхээр чухал хэлэх зүйл чинь юу байсан юм?"
"Ахлах ангийн сүүлчийн жилийг санаж байна уу"
"Таны сүүлчийн жил үү? Миний сүүлчийн жил үү?"
"Хха мэдээж минийх мангар минь"
"Тиймээ бүх өдрийг нь санаж байна"
"Тэр үед хоёуланд нь таарах хүн гарч ирэхгүй бол хоёулаа гэрлэн гэж байсан даа"
"Ммхн"
"Надад таарах хүн олдохгүй нь бололтой"
"Ммм?"
Жисүгийн ярих зүйлийг тунгааж чадахгүй байх Рүжэ Жисү рүү гайхширсан харцаар харах нь тэр.
"Ингэж мангар юм шиг хараад л байх уу? Түрүүн тэр дугтуйг авч гарч ирэхийг чинь харсан шүү. Гаргаад ирээ"
"Та үргэлж надаас нэг алхам урд явах юм!"
гэж хэлээд хошуугаа унжуулах ч цамцныхаа халааснаас хар дугтуйг гарган Жисүд өгөх аж.
Жисү ч дугтуйг онгойлгон дотроос нь хос гинж бололтой сар, од хоёрыг дүрслэх мэт бяцхан харагдах ч алмазнаасаа болж гэрэлтэх хос зүүлтийг гаргаж ирэх нь тэр.
"Сайн хадгалагдсан байна шүү. Тэр үед тэгж ярьчихаад шууд очоод энэ зүүлтийг авчихаж билээ. Одоо хоёулангынх нь зүүх цаг хангалттай болсон гэж бодож байна"
"Тэгвэл ирээдүйн эхнэр минь биз дээ? Энэ зүүлтийг та одоо энд зүүх л юм бол таныг надаас залхсан ч би тавьж явуулахгүй гэж мэд"
"Хэр удаан хүлээсэн билээ дээ. Чи намайг тавиулж явуулах юм бол харин би эсрэгээрээ чамайг амьд явуулахгүй гэж мэд хха"
"Тэгвэл болж байна эхнэр минь"
"Арай гэрлээгүй ч сайхан сонсогдож байна"
Зуны өдөр урт, шөнө богино.
Чамтай байх зуны өдөр богино, шөнө нь бүүр л богино юм.