{#Look into my eyes}

100 12 3
                                    

Minsung


Миний нүд рүү хар. Тэгвэл би чамайг надад ямар ашигтай болохыг хэлж өгье...

Хааяа энэ олон хүн дотор ямар нэгэн содон чадвартай хүн байдаг байх гэж боддог л биз дээ?

Хэрвээ тэгж боддог бол би одоо нэг хүнийг танилцуулж өгье.

Хөвсгөр бор үстэй, гэрэлтсэн инээмсэглэлтэй, яг л хэрэм шиг харагдах банди бол Хан Жисон.
Тэрээр нэгэн өвөрмөц чадвартай.

Хүмүүс эхлээд сайн анзаарч чадахгүй ч түүний хоёр нүд хоёулаа өөр өнгөтэй ажээ.
Нүдний өнгөнөөс болсон уу? Эсвэл яагаад гэдгээ өөрөө ч Жисон мэдэхгүй.

Гэхдээ тэрээр "Миний нүд рүү хар..." гэж хэлэхэд л хүн бүхэн түүний ховсонд унадаг юм.
Тэдэнд март гэж хэлбэл мартаж, унт гэж хэлбэл байгаа газар дээрээ унтацгаадаг гэсэн үг.
Мань хүн ч үүнийгээ 2 жилийн өмнө мэдсэн ба санаандгүй байдлаар дэлгүүрийн гадаа уйлж байсан хүүхдээс болж чадвараа мэдсэн хэрэг.
Яахав дараа нь найзууд дээрээ туршиж өөрийгөө хэсэг хөгжөөсөн ч гэсэн найзууддаа үнэнээ хэлсэнээс хойш нэгийг нь ч ховсондоо оруулаагүй гжхэд хилсдэхгүй.

"Жисонаа гуйж байна шдээ. Синмин надад сайн үгүйг л мэдээд өг"

"Би Синминыг сайн мэдэхгүй гэж хэлээд байна шүү!"

Гэсээр ард нь даган хошуугаа унжуулан явах урт үстэй өндөр банди руу боль гэх шиг харах аж.

"Ганцхан удаа шдээ Жисонаа. Миний ирээдүйн нөхөр тэнд өөр нэг хар юманд дурлачихсан явж байвал яах болж байна!"

Найзынхаа бараг л уйлах гэж буй мэт царай руу нь харсаар уртаар санаа алдах Жисон "Ганцхан л удаа шүү!" хэмээн сануулсаар Синмины байгаа хэсгийг зүглэх нь тэр.

"Ким Синмин мөн байхаа?"

"Тийм байна" 

Сайн уу ч гэхгүйгээр яриагаа их л албаны маягтай эхлүүлэх Жисон руу нэг л эргэлзсэн байдалтай харах ч өөрт нь яаралтай ажил гарсан болоод ингэж ирсэн байх хэмээн Синмин таамагласаар дулаахан инээмсэглэл нүүрэн дээрээ наана зогсох аж.

"Миний нүд рүү хар. Тэнд байгаа Хван Хёнжиныг харж байна уу?"

"Тийм"

"Тэр чамд хэр таалагддаг вэ?"

"Маш их"

"Харж явдаг хүн байгаа юу?"

"Хван Хёнжин"

"10 тоолсны дараа чи энэ бүх яриаг мартаж буцаад хэвийн байдалдаа орох болно.
10..9..8..7..6..5..4..3..2..1"

ONESHOTS Where stories live. Discover now