Хёнвон+Ч/Н(өөрийгөө орлуулан уншаарай🥰it's your name life or oneshot😂❤️)
@jung_jaewon_sarang ❤️Чамд ажил, мөнгө, амьдрах байр хэрэгтэй байх цагт энэ дэлхий дээр чамд хайраас өөр хэрэггүй зүйл гарч ирэхгүй биз.
Гэхдээ яг ажлаа хийх гэтэл хаанаас ч юм бэ нэг царайлаг нөхөр гарч ирснээ намайг өөрийн болгооч гээд нөгөө нэг сайхан өгзгөө хаялаад яваад байвал яах вэ?
"Мэдээж биш гэж үү? Өөрийн болгоно"
"Хэнтэйгээ яриад байгаа дурак вэ? Чи ингэж байгаад бүүр галзуурах вий дээ!"
"Өөртэйгөө л ярьж байна даг. Юун буруу гэж?! Би лав буруу зүйл олж харахгүй байна шүү!"
"Аягүү бол дахиад л шинээр ажилд орсон ахлахыг бодож байна уу?"
"Миний ахлах шүү дээ. Яагаад бодож болохгүй гэж?"
"Хурдхан шиг л наад сэтгэлээ татахгүй бол чи гүйцэтгэх захирлыг мэднэ биз дээ? Гүйцэтгэх захирал Хёнвон ахлахад сайн юм шиг байна лээ"
"Сайн байлаа гээд өөрийн болгож чадна гэж үү? Над шиг сайхан амьтаныг гүйцэтгэх захиралтай бүү харьцуул хонгор минь"
"(Худлаа огих) Дахиж намайг хэзээ ч битгий хонгор минь гэж дуудаарай!"
"Найз гээд байгаа шүү!"
"Би найз чинь болохоор л үнэнийг чинь хэлж өгч байна. Ийм сайн найзтай байдаг даа талархаж яв эгчийн дүү"
"ИйМ СаЙн НаЙЗтаЙ баЙдАгдАа ТалАрХАж Яв ЭГчийн ДүҮ. Өдчихсөн дурак вэ? Надаас дүү юм байж"
"Заза тэр хамаагүй. Май энийг Хёнвон ахлах өгсөн өнөөдрийн дотор дуусгаарай гэж хэлсэн шүү!"
"Илүү цагаар суух юм байна л даа"
Санаа алдсан ч урдаа байх овоолоостой цаасыг хамгийн хурднаараа дуусгахаар ханцуйгаа шамлан ажилдаа орох аж.
Энэ хооронд нь хажуугаар нь Хёнвон гурван ч удаа аягатай кофегоо барьсаар өнгөрөх нь тэр.
"Хүн ажилдаа төвлөрч ядаж байхад тэр сайхан өгзгөө хаялаад яваад байх юм"
Ажил ч талдаа ороогүй дээрээс нь тарах цаг ч дөхчирсөн тул өөрийгөө жинхнээсээ л энэ барилгаас өглөө л гарах нь гэж бодох би хамаг уур бухимдлаа хөмсгөн дээрээ авчирсаар үргэлжлүүлэн хийж эхлэв.
"Хэе наад хөмсөг чинь дараа нь тэнийхгүй байх вий дээ"
"Тэнийх тэнийхгүй нь хэнд хамаа..... өө Хёнвон ахлахаа таныг гэж мэдсэнгүй"