{#Oddinary collection 6}

126 13 7
                                    

Minsung ver🦋Maniac

Угаалгын өрөөний нэг буланд найз залуудаа хэтэрхий их гомдсондоо нулимс дуслуулах Жисон.
Араас нь ч ирэхгүй байх Хёнжиныг хараан сууна.

"Хэе! Сургуулийн гэрэл гэгээ уйлчихвал би хаанаас дахиад олдохгүй гэрлийг хайж чадах юм"

Зөөлөн намуухан хоолойгоор ийн хэлэн нулимсийг нь зөөлөн арчиж авах гар.

"Одоо уйлж болох юм шиг байна. Сахиусан тэнгэр их уйлаад байвал уйланхай гүнж болчихно шдээ"

Хэдий тоглоомоор хэлсэн ч үнэн гэдгийг нь харцнаас нь л харж чадахаар.

"Таныг Мину гэдэг биз дээ?"

"Хөөх чи миний нэрийг мэддэг юм байна"

"Ххэ сургуулийн номер нэг сурагч бас дээд ангийн хүндэт ахыг мэдэхгүй байна гэж байхгүй байх"

"Fair point"

гэсээр тоглоом хийн инээх нь яг л Жисоны аймшигт өдрийг гийгүүлж өгөх шиг.

"Ингэж уйлж байхынхаа оронд надтай хамт явбал яаж байна?"

"Хаашаа?" гэх Жисоноос гарах авиа ямар ч хүнгүй угаалгын өрөөнд тод сонсогдоно.

"Очоод мэдэх болно. Надад итгэж байна уу?"

Жисоны багахан толгой дохилтод зөвшөөрлөө гэж ойлгосон Мину Жисоны гарыг зөөлхөн атгасаар угаалгын өрөөнөөс дагуулан гарна.

Харин Жисоны хувьд хэзээ ч Хёнжинтай байхад мэдрэгдэж байгаагүй тэр л дулаахан зүйл дотор нь мэдрэгджээ.

"Та намайг тэгэхээр паркад дагуулж иржээ"

"Нэг удаа чамайг ийшээ ирмээр байна гэдгийг сонссон юм. Гэхдээ тэрнээс хойш удсан болохоор чамайг ирсэн үгүйг сайн мэдэхгүй л байна"

гэсээр дагзаа маажих Мину тэнэгдүүхэн аятай инээмсэглэнэ.

"Бараг л 2 сарын өмнө юмсан. Гэхдээ таны аз болоход би ирж амжаагүй байсан юм"

"Ашгүй дээ санаа амарлаа"

гэж хэлээд араас нь тайвшрах шиг санаа алдан инээх аж.

Бүтэн хоёр цагийг энд тэндэхийн тоглоомонд очин суусан Жисон Мину хоёр, хоёр өөр төрхтэй сүүлийн тоглоомноос буужээ.
Жисон яг л дараагийнхаа тоглоомыг тоглож ядахсан гэж харагдах бол Мину эсрэгээрээ одоо л зогсохгүй бол удахгүй яг унах нь гэх шиг харагдана.

"Жисонаа одоо жоохон амарцгаая тэх үү?"

"Өө хён та ядарчихсан юм уу?"

ONESHOTS Where stories live. Discover now