{#Oddinary collection 9}

85 9 0
                                    

Need blood🦋Changlix

"Хён би дахиад л бөөлжих нь"

"Би чамайг жирийн хүний хоол идэхдээ идэж байгаа юм шиг харагд гэсэн санагдах юм"

"Гэхдээ хён тэр үнэхээр гоё харагдаад байсан шдээ!"

"Фэнүүдийн нүдэн дээр идэж харагдах ч битгий идэж бай чамд хэр муу билээ!"

"Мину хён хоёулаа бусдад хэлэх болсон юм биш үү? Тэдний нүдэн дээр хоол идэх ч хэцүү юм"

"Зүгээр дээ бид даваад гарна"

"Хён би цус уумаар байна"

"Түр хүлээж бай би гарчихаад ирье"

"Та дахиад ан хийх гэж байна уу? Би үнэхээр амьтны цус хүсэхгүй байнааааааа. Ээ хён"

"Жоохон л тэвчих юм бол би чамд хүссэнийг чинь өгөх болохоор битгий маяглаад бай!"

"Хённннннн та сарын өмнө яг ингэж хэлсэн шдээ"

"Хён Феликс та хоёр хэрэлдээд байгаа юм уу?"

Тэр хоёрын ярианы дуу өндөрсөөд байсан тул гишүүд санаа зовон ийн асуух аж.

"Зүгээрдээ Феликс л надаар амттан авхуулах гээд. Би гарчихаад ирье"

"Мину хён хамт гарах уу?"

"Хэрэггүй дээ Ханни"

Яагаад ч юм үргэлж Фэликс Фэликс гээд байгаа ахыгаа араас нь харан үлдэх Хан "зза ийм л байдгаас хойно" гэх бодолдоо дарагдан өрөө рүүгээ орчихов.

"Фэликс чи үнэхээр зүгээр үү?"

"Зүгээр дээ Чанбин хён. Жинхнээсээ шүү ^^"

гэсээр нүдээ алга болтол инээмсэглэх Фэликс рүү Чанбин 2 гараа сунгах аж.

Энэ үйлдэл нь ирж тэврүүл гэсэн утга бөгөөд Фэликс ч үг дуугүй л энгэрт нь наалдан, хүзүүнд нь нүүрээ шигтгэнэ.

"Өнөөдөр илүү их даарчихаа юу даа? Байдгаасаа илүү хүйтэн байх чинь"

"Ммм тийм л бололтой. Гэхдээ та үнэхээр гоё үнэртэж байна"

"Бүжгийн бэлтгэлээс шууд ирсэн байхад нүл хөлс л байгаа шүү дээ"

"Үгүй ээ таны үнэр их амттай үнэртэж байна"

Фэликсийн хэлэх үгэнд хацар нь улайх Чанбин шууд утгаар нь ойлгох байснаа хэрхэн мэдэх билээ.

"И Фэликс энэ жүүс чинь. Бас Чанбинаас хол бай"

Гаднаас орж ирээд Чанбины хүзүүнд нь нүүрээ наах Фэликсийг харсан Мину сандарсандаа уурсаж орхив.

ONESHOTS Where stories live. Discover now