{#Plan MINSUNG}

206 22 8
                                    

Hyunjin+Felix=Hyunlix
Baasankhishig

Фэликс болон Хёнжин нар хамтлаг дотроо гишүүдээ дотор нь шиплэх хамгийн дуртай залуус юм.
Тэдний хамгийн дуртай шип нь Минсон тул ихэнхдээ тэр хоёрын ард тэнэг ч гэх үү? Эгдүүтэй ч гэх үү? царай гаргасаар даган явдаг билээ.

Зуршил болсноороо шинэ дууныхаа клипны зураг авалт дээрээ тэр хоёроос харцаа үл салган, хааяа нэг утсаа гаргаж ирэн зураг дарах аж. Үүний хажуугаар эгдүүтэй үйлдэл харах болгондоо Фэликс Хёнжиныг цохих бол нөгөөдөх нь хэт сүржин зангаараа орилох ч удалгүй тэнэг юм шиг л даган инээнэ.

Энэ үйлдлийг нь ч бараг тоохоо байсан хосууд нүдээ эргэлдүүлсээр ярьж байсан зүйлсээ ярцгаана.

Мэдээж Минсон бол анх дэбүтээ хийхдээ л үерхэж эхэлсэн ч Чанаас өөр хүнд үерхлээ хэлж чадаагүй гэхэд болно.
Чан ч үүнийг дуртайяа хүлээн авсан бөгөөд хааяа нэг хосуудыг өдөн шоглоом хийх дуртай ажээ.

*Энэ хоёр бие биендээ сайн гэдэгт мөрийцье!

*Ликси би ч бас тэгэж бодож байна. Харин мөрийцөх дээр би лав алдагдалтай ажилмааргүй байна

*Гэхдээ л энэ хоёр хөөрхөн биш байна гэж үү?

*Мэдэж байнаа. Тийм болохоор л хоёулаа энд ингээд явж байна

гэсээр саяхан хосуудын зугаалахаар гарсан Хан голын эргээр нөгөө хоёрыг даган алхах аж.

Харин нөгөө талд хосууд хойноос нь тэнэг аятай дагах хоёрыг шоолон явна.

*Хён тэр хоёр хэтэрхий тэнэг биш гэж үү?

*Мэдэж байна л даа. Гэхдээ чи минь ч бас дутахааргүй тэнэг гэдгээ мэднэ биз дээ?

*Яаа хён! Хүн болзоон дээр дагуулж ирчихээд! Гэхдээ хён?

*Ммм яасан?

*Энэ хоёр бид хоёрыг дагах нэрийдлээр хоорондоо болзоод байгаа юм шиг санагдахгүй байна уу?

*Би ч бас тэгэж бодож байна. Сүүлийн үед нэг нэгнээсээ ч салахаа больчихсон. Тэгээд ч бид хоёроос ч дутахааргүй бие биетэйгээ сээтгэнэж байна лээ.

*Би энэ хоёрыг удахгүй бид хоёрыг орхин гэж найдаж байна

*Ханни хайрт минь хэрвээ бид 2 тэр хоёрын "Төлөвлөгөө Минсон" -ыг нь "Төлөвлөгөө Хёнликс" болгочих юм бол хоёулаа ч тэр, тэр хоёр ч тэр жаргалтай байх юм биш үү?

ONESHOTS Where stories live. Discover now