Kitten's Knight Shining Armor🦋Changlix
Гэнэн томоогүй инээмсэглэлийн ард ямар зовлон нуугдаж байгааг хараад мэднэ гэж үү?
"Сонссон уу? Манай сургуульд 7 банди зэрэг шилжиж ирж байгаа гэдгийг?"
"Хөөх тийм үү? Царайлаг юм байна уу?"
"Мэдээж шдээ цаанаасаа л альфа байхаа"
"7уулаа юу?"
"Магадгүй л юм. Гэхдээ тэдний нэг миний альфа байгаасай"
Сургуулийн өөрийг нь хүн олохгүй дээ гэх буланд нуугдан суух Фэликс охидын ярихыг ийн сонсоод бага зэрэг атаархах аж.
И Фэликс төрснөөсөө хойш омега гэж тодорхойлогдсон бөгөөд өлсгөлөн альфа нараас ингэж нуугдахаас өөр арга байдаггүй билээ.
Сургуулийн хаалгаар яахын аргагүй бүгд альфа гэмээр өөрөөс нь том биетэй долоон банди орж ирж байгаа харагдана.
Гэхдээ нэг л зүйл дээр маргалдаад байгаа бололтой хоорондоо их л чимээтэй ярьцгаана.
Фэликс ч хараанд нь өртчихвий гэсэндээ дахиад л нуугдах газар хайхаар явах аж."Би хэлдэг шдээ. Та хоёроос болоод долуулаа шилжих гэж!"
"Бид хоёр ч шилжих байсан ч гэсэн та нар дагаад л гарна шдээ"
"Хёнжины хэлж байгаа ч үнэн шүү Чан хён"
"Гэхдээ та нар түрүүнээс хойш бравны үнэртэхгүй байна уу? Яг л бүх орц нь таарчихсан үнэхээр амттай"
"Чанбин хён нээрээ бидний үнэртэж чадахгүйг ч үнэртэх юмаа. Бид нар хосуудаасаа болоод сайн үнэртэж чаддаггүй шдээ"
"Би лав гүзээлзгэнэтэй бялуу л үнэрлэж байна"
"Чан хён наадах чинь миний үнэр шдээ"
гэсээр мөрийг нь цохин авах бол Чан ч бяцхан хайртыгаа өхөөрдөн авах аж.
"Мэднээ миний бяцхан Жонин"
Тэр хоёрын нялууралд бусад хосууд нь "авв" хэмээн дуу гаргах бол Чанбин л саяхан үнэрлэсэн амттангаа хайхаар зориг шулуудах аж.
"Хён хичээл эхлэх гэж байхад хаачих гэж байгаа юм?"
"Саяны амттан яг л намайг дуудаад байгаа юм шиг үнэртээд байна"
"Хурдан ирээрэй!"
Чанбин ч толгойгоо дохичихоод нөгөө амттангын үнэрийг даган алхах аж.
"Фэликси хаана байна? Үнэрийг чинь үнэрлэж чадахгүй гээд надаас зугтаж чадна гэж бодсон юм биш биз дээ?"