I think it's enough🦋Minsung
*:・゚✧ ♡ .。.:*☆
10 жил хайрласан тэр хүн минь жинхэнэ намайг мэдэхгүй гэдэг нь харамсалтай.
Сул дорой харагдвал нүдэнд нь өртөх байх гэж итгэсэн ч үгүй байсан бололтой.*:・゚✧ ♡ .。.:*☆
🦋🦋🦋
Шугам шиг шулуун гэх тодотголтой И Мину.
Тэр зөвхөн охидыг харж, эмэгтэйчүүдэд татагддаг.Харин нөгөө талд сургуулийн онц сурлагатан Хан Жисон.
Хүйсийн чиг баримжааг нь хэн ч үл мэднэ.
Бас болоогүй түүний хоёр дахь амьдралын талаар ч хэн ч мэдэхгүй билээ.Өдрийн цагаар Хан Жисон нь малгайтай цамц, нүдний шилтэй сургуулийн тэргүүний сурагч.
Харин оройн цагаар Minsung гэх клубынхээ эзэн нь.
Хэдий дөнгөж 17-той хэдий ч аавыгаа өнгөрсний дараа ээжийгээ илүү хүнд байдалд оруулахгүй гэсэндээ оронд нь клубыг өөрийнхөө нэр дээр аван нэрийг нь ч өөрчилсөн хэрэг.
Жисоны ээж ч хүүгийнхээ шийдвэрийг дагасан тул хүүдээ бүх эд хөрөнгийг шилжүүлж өгөн өөрөө тайван амьдрахыг хүссэн юм.
Минсон клубтээ Жисон 03:00 - 05:00 хүртэл өөрөө текен дээр зогсон бартендэр хийдэг учир тэр цагаар илүү их хүн байдаг гэхэд хилсдэхгүй.
Үсээ голоор нь хувааж хөвсийлгөн, аль эсвэл хойш гелдэж, хар бариу савхин өмд, бариу цагаан цамц өмсдөг нь жисоныг дур булаам харагдуулдаг аж. Тэрэн дээр нь нэмэгдээд ээмэг зүүлт нь түүнийг улам л халуухан харагдуулна.
"И Фэликс чи баригддаг л юм бол үхсэн гэж мэдээрэй!""Уучлаарай Жисонаа ганцхан удаа тэх үү?"
Хөөгдөж гүйнгээ алгаа хавсран өөдөөс нь орилох Фэликс үнэхээр хэцүү байдалд байгаа хэрэг.