Nct Ten+Johnny @lychee_Z Тифф нь удаачихсан уу? Сайн болоогүй байж магадгүй байх. Гэхдээ таалан уншаарай😭❤️😘
Ахлах анги тэгээд ч болоогүй төгсөх анги байхад юу хамгийн хөгийн гээч?
Хамгаас үзэн яддаг хүн чинь чиний хичээл дээр нь туслах ёстой хүн болчих үед ... Үгүй гэж үү?
Заримд нь үгүй, заримд нь тийм байх. Гэхдээ яаж ч байсан энэ жил би тамын тогоонд чанагдах бололтой.
Өө... Би чинь нээрээ өөрийгөө танилцуулаагүй юм байна. Намайг Тэн гэдэг юм. Энэ сургуулийн толгой цохидог сурагчдын нэг. Мэдэхгүй юм даа. Би энэ сурлагаараа бахархдаг ч сургуулийн маань нэг хүүхэд тэгэж боддоггүй бололтой. Би уул нь эхний гуравт байдаг ч тэр заавал намайг өддөг нь яагаад ч юм бэ? их сонин. Надад дургүйгээ их олон янзаар илэрхийлдэг л дээ. Би ч яаж дутах билээ өөрөө ч гэсэн хэр дургүйгээ илэрхийлж чаддаг л даа. Ямартай ч бүгдээрээ миний тухай энэ өгүүллэг рүү шилжицгээе!
Номын санд хоёр ширээ нийлүүлчихсэн голоороо дүүрэн ном өрчихсэн байх хэсгийн хоёр талд нь муухай царайлчихсан 2 сурагч суух аж.
Тус тусдаа л хичээлээ хийж байна уу гэлтэй харагдах ч нэг нь зааж, нэг нь заалгуулж байгаа юм.
"Тэгээд энэ нь -3х гарна"
"Дахиад жоохон чанга хэлээдэхээч!"
"Та хоёр чимээгүй"
"Уучлаарай багшаа"
гэсээр зэрэг зөөлөн дуугарах хоёр дахиад л хийж байсан зүйлс рүүгээ орцгооно.
"Хараал идсэн 2 цаг чиний царайг харахаас залхаж байна!"
"Бид хоёрын мэдрэмж нэг байгаад талархаж байна"
гэж хэлээд өдсөн шинжтэй хөмсгөө хөдөлгөх Тэн Жоннигийн уурыг улам л барах аж.
"Чамтай удаан байвал бөөлжих шинжтэй"
"Заваан амьтан. Ядаж ганц удаа ч зүгээр баяртай гээд явчихаж болдоггүй юм байх даа!"
гэсээр өөрийн хэлэх гэснийг л хэлчихээд цааш харан нэг мөрөн дээрээ цүнхээ тохчихоод алхах Жоннигийн араас харан шулганан хөлөө дэвсэлсээр эсрэг зүг рүү нь алхах Тэн яг л ээждээ эрхэлж буй гөлөг шиг л нүд гаргасаар гэрийн зүг явах аж.
Сургууль эхэлснээс хойш 4 сар өнгөрч, Тэн Жонни хоёр ч хамт хичээлээ хийгээд 3 сарыг ардаа үдсэн ч харилцаа нь яг л хэвэндээ.
Сургуулийн коридорт нэг нэгэн рүүгээ муухай харж эсвэл ганц хоёр хэрүүлийн үг хаяастай.