Минсон
"Юу санаж байна?"
"Хамгийн сүүлд сахиусан тэнгэр над дээр ирээд зүгээр эсэхийг минь асуусан"
"Уучлаарай гэхдээ танай найз чинь хөлбөмбөгийн бөмбөгөнд их хүчтэй цохиулсан бололтой"
"Үгүй дээ. Тэр зүгээр царайлаг банди харахаараа сахиусан тэнгэр гээд байдаг юм. Танд баярлалаа. Бид ингээд явья даа"
гэх бүдүүн хоолойтой банди бусад хоёр найзаасаа түрүүлэн дуугарсаар хэрэм шиг харагдах өвчтөн гэг дэх найзыгаа дагуулан гарах аж.
"Жисонаа чи дахиад л дуралчихаж тийм үү? Энэ удаагынх чинь бас л бүтэхгүй гэж айж байна. Тэр чинь И Мину шүү дээ. Хөлбөмбөгийн багийн ахлагч"
"Фэликс түүнийг зүгээр үлдээх хэрэгтэй гэж бодож байна. Угаасаа чамайг сонсож байгаа ч юм алга. Өдрийн од тоолж байгааг нь хараач"
гэсээр тэнгэр лүү гөлрөн тэнэг юм шиг инээх найз руугаа заах аж.
"Фэликс Синминаа энэ удаагийнх жинхнээсээ миний хувь тавилан. Та нар тэрний надад ямар их санаа зовсон харцыг нь хараа биз дээ?"
"Мину сонбэгийн өшиглөсөн бөмбөгөнд оногдчихоод"
"Хёнжин сонбэгийн өшиглөсөн бөмбөг байсан юм мангараа!"
"Өхх тэгвэл багийнхаа гишүүний өмнөөс л их санаа зовж дээ"
"Та хоёр ганц муу найзыгаа яах гэж дандаа ингэж байдаг юм. Нэг өдөр л би Мину сонбэнимтэй үерхэчихээд та хоёр луу хэлээ гарган даа"
Хэдий ахлах сургуулийн 2-р анги ч жоохон хүүхдүүд аятай ийн хэрэлдэцгээх нь хэр гэнэн томоогүй болохыг нь илтгэнэ.
"Хөөе тэр яахав. Тэндээс Мину , Хёнжин сонбэ нар бас Чан сонбэ ирж явна"
Өөрсдийнх нь суух модыг чиглэн алхах хөвгүүд амралтын цэцэрлэгт байх бүх сурагчдийн нүдийг өөрсөддөө татжээ.
"Синминаа би буруу хараад байна уу? Эсвэл сонбэ нар бид нар луу чиглээд ирж байна уу?"
Фэликсийг хэлж дуусаагүй байтал хөвгүүд аль хэдийн урд нь ирэн зогсов.
"Сайн уу хөвгүүд ээ? Өнөөдрийн явдалд уучлаарай. Хёнжин маань бидэнд гаргасан уураараа хэтэрхий хол цөлчихсөн юм. Жисон байх аа? Цамц чинь унаад авах юмгүй болчихжээ. Заа байз яадаг юм билээ. Мину чамд бэлтгэлийн цамц чинь байвал өгөөч"
Бусад нь асуусан асуултанд нь А ч гэж хэлж чадаагүй байхад Чан ийн хэлэх бол Мину ч Чаны хэлснээр цүнхнээсээ И Мину 98 гэх ардаа бичигтэй биен тамирын хар цамц гарган Жисон руу сунгах аж.