Minsung
Сануулга маягын зүйл : Tiff ni yum bichij chadahaa bsan bn. Ugaasaa tm ch sn bichdeg bsan bish hha. Zaa ooriigoo roast hiih ch yahav. Ogoh ner ch bsanguidee hha. Jich sn bichij chadaagui bolno🥺 Anh udaa reminder aar ni planned gej oruulj bgaa. Ajillah ugui ni ersdeltei😂
***
Мину гаднаа гаргадаггүй ч түүнд одоо хамгийн хэрэгтэй зүйл нь Жисоны тэврэлт юм.
Мину өнөөдөр дахиад л гал тогоонд хоол хийн зогсох бол Фэликс түүнийг нв гал тогооны ширээнээс гунигтайгаар харах аж.
"Хён ингэж орой болгон хоол хийлээ гээд дахиад л Чанбин, Чан хён хоёр л идэж дуусгах байх. Тэгээд ч эргэн ирэлт ч ойртчихсон байхад та ч гэсэн амрах хэрэгтэй биш гэж үү?"
Бэнтод зориулан хийсэн хоолоо савлах Мину одоо хүртэл Фэликсд хариулахгүй л зогсоно.
"Хён Жисон ийм үеэрээ унтах, идэх, ажлаа л хийдэг шдээ"
"Фэликс би үнэхээр ядраад байгаа болохоор өрөө рүүгээ орлоо. Чи Чанбин руу явах гэж байгаа бол замаараа энийг хүргээд өгчих үү?"
гэсээр зөөлөн инээмсэглэсээр өөрийнхөө өрөө рүү зүглэх аж.
Өмнөх бүх жилүүдэд адилхан байсан ч Минуд гомдож байсан үе байгаагүй байтал найз залуу болсон гэх тодотгол л түүнийг ингэж гомдоход хүргэсэн юм болов уу?
Үерхээд дөнгөж л 2 сар болж байж гомдож болох үгүйгээ ч ойлгохгүй байх Мину өөртөө л уур нь хүрэх аж.
"Чанбин хён би ирлээ. Өө Жисонаа чи ч гэсэн байжээ. Ашгүй дээ энэ Мину хёны хийж явуулсан хоол"
"Аан заа"
гэж хэлээд дэвтэр дээрээ л юм бичсээр байх бол
Чанбин ч бүтэхгүй харцаар харна."Мину хёны хоолны амт улам л гоё болоод байгаа. Тэгвэл Жисонаа энийг би идлээ шүү"
"Аан заа. Айн? Мину хёны гарын хоол?!"
"Анх удаа сонсож байгаа хүн шиг яагаад байгаа юм бэ Ханни. Хён чамд сүүлийн нэг сар орой болгон хоол бэлдэж өөрөө авчирч өгсөн шдээ. Өнөөдөр ирээгүй бололтой"
Чанбины хэлсэн өгүүлбэрт Фэликс л хариу үйлдэл үзүүлэх аж.
"Хён уул нь өрөө рүүгээ явсан ч, намайг гарахын өмнө бэлтгэлийн цүнхээ үүрээд гарч байсан"