If they...🦋Minsung
Хэрвээ шоуны эцэст Мину Фэликс орж чадаагүй бол?
Straykids дэбүт хийсний дараа Мину, Фэликс нар JYP-аас гаран өөр ямар ч энтертайнмэнтэд хамааралгүй болжээ.
Чан хэдий гишүүдээ хайсан боловч Мину, Фэликс хоёр огт олдохгүй байсан тул Фэликсийг Австрали руу буцаж харин Минуг асуултын тэмдэгтэй үлдээсэн юм.
Гурван жил өнгөрсны дараа Straykids ээлжит эргэн ирэлтээрээ алдартай бүжгийн студитай хамтрахаар болсон хэрэг.
Гэвч тэд Мину, Фэликс хоёрыг тэр алдартай бүжгийн студийн гол багш нарын нэг гэж яахан мэдэх билээ.
Бүүр болоо ч үгүй Мину улам л хатуу болсон байлаа. Тэрээр Фэликсээс өөр хүнд уян зөөлөн хандахаа больжээ.
Гурван жилийн дараа дахин бие биентэйгээ уулзвал авч үлдэх итгэл байгаа болов уу?
🦋🦋🦋
"Step out. Сайн байна уу? Straykids байна. Хамтран ажиллаж байгаа даа таатай байна. Туслаж дэмжээрэй"
"Сайн байна уу? Намайг дагаад явна уу? Би та нарыг бүжгийн заал руу хүргэж өгөх ёстой хүн байгаа юм"
Урд нь цэх зогсон ихэмсэгээр ярих эмэгтэй хамтлагийг дагуулан явсаар нэгэн хаалгыг тогших нь тэр.
"И багш нараа та хоёрын зочид ирлээ!"
"Оруулаарай"
гэсээр дотроос саяхан л чанга чанга инээж байсан уу? гэлтэй их л цоглог хоолой дуугарахад эмэгтэй бөхийсөөр тэдэнд орох зай тавь өгөн өөрөө яваад өгөв.
Скз-ийнхэн бүгд явж ороход бүжгийн заалны буланд байх ширээн дээр хоёр залуу нуруугаа нааш нь харуулан суужээ.
"Сайн уу залуусаа уулзалгүй уджээ. Хэр удчихсан юм бэ? Гурван жил? Хөөх бараг дөрвөн жил"
"И Фэликс!"
"Яасан бэ Мину хён🥺 Тэдэнтэй уулзаагүй үнэхээр л удсан байна шүү дээ!"
"Бид энд ажлаа хийнэ! Бусад зүйлсийг дараа нь бол!"
"Заа хён уучлаарай"
гэж хэлээд саяхан загнасан Минугаас харцаа салган өмнөн амаа ангайн зогсох зургаан залуу руу "юу болчихов?" гэх шиг харах аж.
"Мину! Фэликс! Залуусаа би та хоёрыг хэр их хайсан гээч!"
Нам гүм орчныг эвдэн ийн дуугарах Чаны үгэнд Минугын нүүрний хувирал үл хөдлөх ч Фэликсийнх эсрэгээрээ гэрэлтэж байх нь тэр.