Минсон☺️
"Мину хён надад сарын л хугацаа өгчих. Сар л надтай үерхээд өгвөл сарын дараа би таниас дахиж хайр нэхэхгүй байж чаднаа. Энэ бидний шинэ дуунд маш чухал. Гэхдээ надад ямар ч хүнтэй үерхэж байсан зүйл байхгүй" угаасаа ч нэхэж чадахаасаа өнгөрсөн байх болно"
"Жисон бид нэг хамтлаг. Чиний гуйлтын дараа бид хоёроос болж хамтлаг хагаралдаж мэднэ. Чи өөрийгөө л ганцхан бодоод байлгүй бусад хүмүүсийг ч бас бодож үзэх хэрэгтэй. Бас миний сэтгэлийг ч гэсэн"
"Хён ганцхан сар. Ганцхан сар л надтай хамт байгаад өг. Тэрнээс хойш би таныг шаналгахгүй. Би танд анхнаасаа сэтгэлээ илчилсэн ч олон удаа хаягдаж байсан. Гэхдээ би тоогоогүй ч энэ удаа л битгий тэгээч гуйж байна"
Сөхөрч суун Минугын зүүн гараас хоёр гараараа атгачихаад ийн гуйх Жисоны нүднээс аль хэдийн нулимс дусалж эхэлжээ.
"Заа яахав ганцхан сар Ханни. Тэрнээс хойш би хүссэнээрээ байх болно. Нулимсыг чинь харах хамгийн дургүй дээ л зөвшөөрч байгаа юм шүү!"
"Баярлалаа хён"
"Харин чи тэр дуугаа аль болох хурдан дуусгаарай"
"Тэгэхийг хичээнээ хён"
Энэ болсон явдал зөвхөн эхлэл байсан юм. Жисон юм л бол нэг сар, нэг сар гэх болсон нь хамтлагийн бүх хүүхдүүдэд л сонин санагдана.
Яагаад нэг сар гэж хүн бүр асуусан боловч "зүгээр л" гэх товчхон хариулт Жисонаас буцаан авах аж."Ханни чи итгэлтэй байна уу? Өөрийгөө гурван албумны дуу сарын дотор дуусгаж чадна гэж. Тэгээд бүүр дууны үг, ая хоёроо ч ганцаараа бичнэ гэдэг чамд хэцүү шүү дээ"
"Чан хён би чаднаа. Надад олон санаа байгаа. Би хийж чаднаа"
"Үгүй ээ Ханни чи чадах чадахгүй дээ биш. Би чамайг чадна гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ бид эргэн ирэлт дээрээ тулчихсан. Бас чи Минутай ч үерхэж байж найз залуудаа цаг гаргах хэрэгтэй"
"Мину хён тийм ч их анхааралд дургүйг та мэднэ шдээ. Ямартай ч та зөвшөөрсөн зөвшөөрөөгүй би эхлүүлэх болно"
"Ахх за яахав. Гэхдээ битгий өөрийгөө их хүчлээрэй. Бие чинь өвдөж болохгүй мэдэж байгаа биз! Чиний эрүүл мэнд надад хамгийн чухал"
"Мэднээ хён. Би зүгээр ээ" Надад хугацаа бараг л үлдсэнгүй"
Гуравхан хоногийн дотор дормд олон зүйл болжээ.
Өрөөгөө бараг л цэвэрлэж байгаагүй Жисон өглөөнөөс өдөр хүртэл юм түс тас хийлгэн их цэвэрлэгээ дормдоо хийх аж.