Парт 2: Хёнвону маргалдаан
Өдөр тутмын адармаатай өдрүүд дунд Хёнвону хосын анхны маргалдаан болов. 12 жилийн турш бие бие рүүгээ муухай ч харж байгаагүй хос хоёр.
Энд болж буй маргаан хүүхдээс эхэлсэн хэрэг.
Шёну болон Кихён нар 2 хүүхдийн эцэг. Мүнбёл болон Солар нар нэг сайхан хүүгийн ээж нар. Гэвч Вону болон Хёнвон одоохондоо нэг ч хүүхэдгүй билээ.
Яагаад гэвэл Хёнвон хэтэрхий жоохондоо гэрлэчихсэн. Гэтэл Вону түүнийг болоогүй байхад нь авч суусан хэрнээ одоо хүүхдийн асуудал хөндөх нь Хёнвоны уур болоод тэвчээрийг нь барчихсан хэрэг.Хоёр талд бие биендээ уурлаж бас гомдож тэгээд хайрлах чөтгөрүүд.
Энэ үед Хёну Кихён 2 энэ бүхнийг ажиглан тус тусдаа аргадахаар болцгоов.
Цэцэрлэгт суух Вону дээр Хёну очин багахан яриа өдөхийг оролдов.
Вону - Хён тэгээд намайг яаа гээв. Би зүгээр л хүүхэдтэй болчихвол хөөрхөн ч юм уу л гэж бодсон төдий
Хёну - Хёнвон бол нялх ногоо. Харин чи нялх ногоо зулгаачихсан ямаа шүү дээ
Вону - Тэгээд та юу юм? Хөгшин ногоо зулгаачихсан хуц юм уу?
Хёну - Кихён ч бас хөгшин биш. Хүүхэд миний хүсэл биш түүнийх байсан болоод л одоо ч манай гэр бүл хагаралгүй байгаа юм.
Вону - Хагаралгүй гэнэ шүү. Байнга л хэрэлдэж байдаг юм байж. Гэхдээ яагаад та дандаа бууж өгөөд байдаг юм? Тэгээд ч хүсвэл би ч гэсэн хүүхэд гарган шдээ
Хёну - Лам дээр очиж ном уншуулж, хийморийн сан тавиулцгаая! Тэгсэн ч гэсэн чи төрж чадахгүй тэнэг минь!
Вону - Та бүүр яг...
хэмээн юм хэлэх гэж байсан ч хайртай цэцэрлэгийнх нь хөрсөн доороос нэг юм гарч ирснээс болж амаа ангайн яаж оршуулгын цэцэрлэг нь сүйрч байгааг том нүдлэн харах аж.
Вону - СУН МИНХЁГ МҮН ЖҮХОН ТА ХОЁР МИНИЙ ГАРААС ЭНЭ УДААД МУЛТРАХГҮЙ ДЭЭ
Хёну - Миний ч хүү мөн дөө
Вону - ОДОО ЯМАР ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАХ ЦАГ УУ? ! ХАРААЧ МИНИЙ ҮЗЭСГЭЛЭН ГОО ТӨГС ТӨГӨЛДӨР ЦЭЦЭРЛЭГ МИНЬ ЯАЖ ОРХИСОНЫГ!!!
Хёну - Би Кен Сундог хоёрыг ийш нь явуулчихья. Тэд чинь хүүхдүүд шүү дээ Вону!
Вону - Тэгээд би юу юм өтлөөд авсандаа орж байгаа ямаа юмуу?
Хёну - Ямаанд авс бэлдэггүй юм. Цуцуцу чи нээрээ л яачихаад байгаа юм дээ
Вону - Та яагаад хэзээ ч ёжлол ойлгодоггүй юм бээээээ