{#Last chance}

93 6 0
                                    

Хёнжин+Синмин

"Хэрвээ түүнийг буцааж авах байсан бол чи хэр ихийг хийж чадах юм?"

Ард нь гарах хоолойнд харах ч үгүй хариулах өвдөг сөгдөн суух залуу.

"Би бүхнийг хийх болно. Сүүлийн дусал цус минь хүртэл тэрэнтэй минь хамт үлдэнэ"

Хэрвээ хайрлаж эхэлж байсан хүнээ алдчихаад, алдсан хойноо л хэр үнэтэйг нь мэдсэн бол яах вэ?



Бүхнийг эхнээс нь эхлүүлцгээе



Солонгостоо эхний гуравт орох технологийн компани болох ХХХ -ын 14 давхарт хоёрхон хүн л суудаг юм.

Эхний хүн нь өрөөндөө оройн үдэшлэгэнд бэлдэн завгүй зогсох ерөнхий захирал болох Хван Хёнжин.
Нөгөө талд хааяа хааяа нууцхан ширтэх түүний нарийн бичиг болох Ким Синмин.

Удалгүй Хёнжин ч Синминыг орж ир хэмээн дохих бөгөөд Синмин ч дуугүй л өрөөнд орж ирнэ.

"Ким нарийн бичиг энэ ямар байна?"

"Танд сайхан харагдаж байна"

"Угаасаа надад ухаангүй дурласан хүнд би байнга л сайхан харагдах юм байна. Бан гүйцэтгэх захирлыг дуудаад ир"

Ёжорхуу маягаар ийн хэлэх нь Синмины сэтгэлийг урах шиг болох ч Синмин ч инээмсэглэн захиралдаа бөхийсөөр гарч явах аж.

Нээр ч удалгүй Бан захирал орж ирэх бөгөөд орж ирэхдээ л Хёнжин руу харан нүдээ эргэлдүүлнэ.

"Ямар ч завгүй сууж байхад ганц хувцас өмссөнөө харуулах гэж дуудсан гэж битгий л хэлээрэй дээ!"

"Энэ ямар байна хён? Надад зохиж байна уу? Та мэднэ дээ өнөөдөр Иений төрсөн өдөр. Би үнэхээр сайхан харагдмаар байна"

Иен гэх нэрийг сонсон Чаны хөмсөг зангирах ч дуугүй л толгой дохих аж.

"Зүгээр байнаа. Би Иений төрсөн өдрөөс өмнө амжуулах зүйл байна. Гарлаа"

Хёнжины ч хариултыг сонсолгүй ийн хэлэх гарах нь Хёнжиныг хушуугаа унжуулахад хүргэх ч хаалга тогших дуунаар буцан хэвийн төрхөндөө орчихов.

"Хван захирлаа бид хөдлөх одоо хөдлөх хэрэгтэй"

гэх Синминий дуугаар ойлгосноо илэрхийлэн гар гэж зангачихаад гадуур хүрмээ өлгүүр дээрээс шүүрэн гарах аж.

"И туслах таньтай хамт явах болно. Би үдэшлэгт зориулсан зүйлсийг аваачиж өгөх ёстой болохоор түрүүлээд явлаа Хван захирлаа"

ONESHOTS Where stories live. Discover now