{#End is Begin}

196 14 11
                                    

"Сэтгэл хөдлөл үгүй бол жүжиглэх хэрэгтэй.Юу ч мэдрэхгүй байвал мэдэрч буй мэт амьдрахад л болно.
Хүсээд ч үхэж чадахгүй бол алуулахад бүх зүйлс цэгцэрнэ.
Хором мөч бүрт өөртөө идүүлж байх явцдаа 'одоо хангалттай, гуйж байна' хэмээн тархи минь хашгирна." HW

"Мөнгөнөөс болж эхлүүлсэн хар тамхи шиг ажил. Хийх тусам улам бүр донтуулах нь амтлаад баймаар мэдрэмж. Алах зүйл минь араатан бөгөөд айдастай байх хэрэгтэй. Хүнийг ч гэсэн араатан шиг агнаж болдог юм. Ганц ялгаа нь байгаа зөв судлах хэрэгтэй. Гэхдээ зугаатай биш л бол ямар ч сонирхолгүй шүү дээ." MH

-Хайртай хүнтэй болчихсон юм шиг хүлээж байх шив гэсээр инээх залуу. Тэрээр сүүлийн 1 сар захиалсан зүйлээ хором мөч бүрт хуруу даран хүлээж байгаа нь энэ юм. Даанч ингэж их удна гэж хэн мэдэх билээ.

-Юм идмээр байх юм онгорхой газар ч байхгүй байх даа. Тиймдээ шөнийн 1 цагт дэлгүүр л байх байх. Юу ч гэсэн гаръя
гэж үглэсээр гадагшаа гарах аж.

Энэ үед нөгөө талд сонирхолтой бөгөөд хачин ч гэх үү захиалгатай зууралдах нэг эр. 1 сар араас нь дагаж мэдээлэл цуглуулсан ч өс санах хүн байтугай амьтан ч олохгүй байх нь улам л сонирхлыг нь татна.
Камер тавиад ч их зүйл олохгүй байсан тэрэнд ганц өгүүлбэр л сүүлийн хэдэн сарын хөдөлмөрийг нь үгүй хийчхэв.

-Хайртай хүнтэй болчихсон юм шиг хүлээж байх шив гэнээ сонирхолтой л юм. Өөртөө алуурчин захиалсан хүн анх удаа л харж байна
гэсээр компьютер ээ ширтэн төлөвлөгөө боловсруулах энэ залуу бол И Минхёг. Тэрээр бүх зүйлийг цэвэрхэн хийхийн тулд алах хүнээ тултал нь судалдаг нь түүний энэ ажлаас олж авсан зуршил гэмээр. Эсвэл хэтэрхий сониуч зангаасаа ч болдог байж мэднэ. Одоо түүнд тэрнээс өөр сонирхол татах зүйл нүдэнд нь ч тэр тархинд нь ч тэр бодогдохгүй байгаа нь илт.

Эсрэг тэсрэг 2 туйл уулзалдвал мэдээж бие биенээ сонирхохгүй гэж үү? Гэхдээ сонирхол нь хэр удах бол?

-Бэлэн гоймон эсвэл амттан? Ахх хэцүү юм хоёуланг нь авахад л болох юм байна
гэсээр дэлгүүрт 40 минут эргэлдэх нь нээрээ л сонгож чадахгүй байсан гэлтэй. Даанч хэтэрхий анзааргагүйгээсээ болоод нэг алхмын цаана бараг л өөрийг нь идэх нь үү гэмээр харах залууг тоосон шинжгүй амттанаа сонгох нь Минхёгд бүүр л сонирхолтой санагдана.

Hyungwon's pov

-Хааяа юм сонгох их хэцүү болчих юм. Бүүр өөр юм бодогдоод л. Солиорч байгаан байна л даа. Ахх одоо бүүр өөртэйгөө ярьдаг болоо юу даа. Болих хэрэгтэй гэх мэтээр үглэхийг минь хэн нэгэн үгээрээ тасалж орхив.

ONESHOTS Where stories live. Discover now