{#Oddinary collection 10}

80 14 0
                                    

I wanna replace your gf🦋Jeongchan

"Жонин чи дахиад л наадхаа Чан хёнд өгөх гээ юу? Хэри хүртэл чам руу ямар янзаар хардаг гэдгийг чи мэдэж байгаа биздээ?!"

"Гэхдээ Чан хён дуртай авдаг шдээ"

гэсээр өвөр дээрээ байх өөрийнхөө гараар хийсэн хоол руугаа уйлах аятай харах бол Синмин ч ийм байдлыг нь харж чадахгүй гэх шиг Жониныг хоосон ангид үлдээн гарах аж.

Энэ бүхнээс юу болоод байгааг ойлгохгүй байвал би багахан түүх ярьж өгье.

1 жилийн өмнө Жонины сурдаг элит гэх тодотголтой сургуульд Чан, түүний найз охин Хэри болон Мину нар шилжиж ирсэн юм.
Анх хараад л дурлаж орхисон тэр жоохон хүү тэрнээс хойш өдөр болгон Чанд зориулан хоол хийж авчирдаг болсон хэрэг.

Одоо Жонин руу буцацгаая😁

"Жонин чамайг Чан хён хайж байсан шдээ. Яагаад энд уйлаад сууж байгаа юм? Хэри чамд ямар нэг юм хэлээ юу?! Би уул нь сануулж хэлсэн юмсан"

Юу хэлээд байгааг нь ойлгохгүй байх Жониныг А ч гэж дугарахаас өмнө Мину хоосон ангиас гараад явсан харагдана.

Хэри ч нилээдгүй олон удаа Жониныг доромжилж байсан учир Мину ч Хэри гэж бодон гарч явсан хэрэг.

Сая л ухаан орсон Жонин Минугын араас савтай хоолоо барин яаран гарсан ч аль хэдийн сургуулийн коридор Мину болон Хэригийн хэрэлдэх чимээ л сонсогдоно.

Арай гэж хүүхдүүдийн голоор зүсч орсон Жонин одоо л тэр хоёрын яриаг ойлгох аж.

"Би ер нь тэр бяцхан чөтгөрт юу хийсэн ч чамд хамаагүй байх шүү!"

"Хэри! Чи галзуурчихаа юу?! Чан хёнтой найзласных нь төлөө чамд тэр хүүхдийг доромжлох эрх байхгүй шүү!"

"Энэ сургууль яачихсан болоод бүгд л Жонин2 гээд үхчих гээд байдаг юм. Анхнаасаа л та хоёрыг ийшээ ирье гэхэд зогсоох байсан юм!"

Жонин ч урагш алхан Минуд юм хэлэх гэж байсан боловч нэг хүн хоёр мөрнөөс нь атгасаар тойрон зогсох хүүхдүүдээс холдуулах аж.

"Чан хён? Гэхдээ би Мину хёнд буруу сэтгэгдэл төрүүлчихсэн. Тэрнээс болоод хён тэнд Хэритэй муудалцаад зогсож байна"

гэсээр Чаныг харангуутаа л тайлбарлаж эхлэх Жонин удахгүй буцаад уйлахад бэлэн болсон харагдана.

ONESHOTS Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ