Парт 3: Хуримын ойн баяр
Өнөөдөр бол Мүнбёл Солар хоёрын хуримын ой билээ.
Гэхдээ энэ ордонд энэ баярыг санахгүй байгаа ганц хүн нь Солар байх.
Мүнбёл эхнэрээ нэгт тавьдаг тул цаг ямагт тэмдэглэлт баяраа чухалчлан авч үздэг.
Харин Соларын хувьд хүүгийнхээ хэзээ төрснийг ч санахгүй үе олонтоо. Тэр зүгээр л иймэрхүү зүйлд их хайнга ажээ.
Үүнд нь ч дассан Жүхон нэг удаа гэрийнхээ ихэнх зүйлс дээр 'Жүхон төрсөн өдрийн мэнд хүргэе!' гэх цаас өлгөсөн боловч хэт хайнга ээж нь юу ч анзаараагүй юм.Жүхон - Бёл ээжээ та энэ удаа Сол ээжийг санана гэж бодож байна уу?
Бёл - Энэ удаа мартахгүй байлгүй дээ
Жүхон - Аа мэдэхгүй. Өнгөрсөн жил бас санаагүй байж энэ жил санах нь юу л бол доо
гэсээр жоохон хүүхэд хэдий ч хөгшин хүн шиг халаглаж эхлэв.
Бёл - Миний үр нь наагаад урвайчихсан юм айн. Ямар нэг юм болоо юу?
Түрүүнээс хойш л санаа алдаад байсан хүүгээ харан гайхсан Бёл хүүгээсээ асуув.
Жүхон - Би нэг хэзээ эхнэр ч юм уу? Нөхөртэй болох болоо ээжээ?
гэсээр хошуугаа унжуулаад ирэв.
Бёл - Миний хүүгийн ирээдүйн хань нь гарч ирнэ мэд үү нанана сайхан үр минь ийм юман дээр битгий гунигла. Болохгүй бол ээж нь Минхёг ч юмуу Кюнтай суулгаад өгнө заа юу?
Жүхон - Заа ээж. Харин одоо энэ туузнуудыг өлгөж дуусгацгаая
Гал тогоонд
Кихён - Солар аа чи ямар нэг юм мартаагүй биз?
Солар - Ммм давсаа хийсэн дээ
Кихён - Хоол бишээ
Солар - Жүхоны юмыг авч өгөөгүй юм байх даа
Кихён - Тийм юм бишээ. Ямар нэг өдрийг ч юм уу?
Солар - Ммм юу ч байсан санахгүй юм шиг байна
гээд хийж байсан шөлөө амсав. Хойно нь хөөрхий Кихён духаа алгадсаар үлдэх аж.
Тэр хоёрыг харж суусан Хёну Вонуд
- Энэ жил ч гэсэн Солар санахгүй бололтой.
Вону - Санахгүй байсан ч Мүнбёл гомдохгүй дээ
Хёну - Тэгсэн ч гэсэн гэрлээд олон жил боллоо шдээ. Энэ жил санана гээд догдолчихсон явж байна лээ
Вону - Гэхдээ л Солар санах шинж алга юм шиг байна. Хэрвээ Хёнвон хуримын ойгоо мартсан бол би лав дараа жил хүртэл нь гомдох байсан байх