Ойролцоо хоёр хаант улс нэг нэгэнтэйгээ хөршийн холбоо тогтоон эв найрамдалтай аж төрдөг байв.
Нэг хаант улсыг нь Асура гэдэг бөгөөд гурван сайхан хүүтэй юмсанжээ. Тэдний хаант улс гүнж үгүй байсан ч хаан хатан хоёр их л жаргалтай байдаг байв. Том ханхүү Чан дунд ханхүү Мину Бага ханхүү Хёнжин нарын хамт гэр бүлийн аз жаргалыг мэдрэн амьдардаг ажээ.
Харин нөгөө хаант улс нь Гүрлак гэдэг хаант улс бөгөөд хоёр ханхүүтэй юмсанж. Хаан хатан хоёрт нэг асуудал байсан юм. Гүрлак болон Асура хаант улстай ойролцоо байрлах дунд гарын хаант улсын хаан үргэлж Гүрлак улсаас хүргэнээ сонгохыг хүсдэг байв. Асура хаант улстай тэр дунд гарын хаант улс өстөн дайснууд байсан хэрэг. Өстөн дайснууд хэдий ч нэг нэгнийхээ баяр наадам дээр алгасалгүй очдог байв. Бодоод үзэхэд Гурлак улс ч тэр дунд гарын хаант улсад их л дурамжхан ханддаг байлаа. Тэгээд ч болоогүй Хаан хатан хоёрын хөвгүүдээс авахыг хүсдэг байсан юм.
Эхний ханхүү төрөөгүй байхад нь алс холын хаант улсын ирээдүйд төрөх анхны хүүхэд нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гэрлүүлэхээр болон сүй тавьсан байсан хэрэг. Энэ нь эв найрамдлын гэрээ бөгөөд ирээдүйд сайхан харилцаатай байхын тулд Асура хаант улс ч тэр алс холын хаант улстай дунд ханхүү буюу Минуг сүй тавиулах болзлоор холбогдсон билээ. Мэдээж том ханхүү учир үүрэг хариуцлага төрөх үед нь л ирсэн нь энэ юм. Асура хаант улсын хувьд том ханхүүгийн үүрэг хариуцлага нь хаант улсаа сайн хамгаалж авч явах тул сүй тавиулах гэж хаан хатан хоёр яарсангүй. Харин Синмин ханхүүг төрөх үед Хёнжин ханхүү дөнгөж долоон сартай байсан хэдий ч өөрийнх хэмээн тамгалсан хэрэг. Хэрвээ ах дүүс биш л бол уруул дээр нь санамсаргүй үнссэн ч анхны үнсэлт тул сүй тавин гэрлэх хэрэгтэй билээ. Үүнийг нь ч Асура улсын хаан хатан хоёр "Жоохон ч гэсэн аль нь эрдэнэс аль нь чулуу гэдгийг маш сайн ялгаж байна" хэмээн хошигносон удаатай. Энэ хошигнол нь долоон сартай Хёнжин ханхүү Синмин ханхүүг төрөхөөс өмнө дунд гарын хаант улсын гүнжийг харсан ч тоогоогүй явдлаас үүдэлтэй. Харин гуравдахь ханхүү бойжиж байх үед тэр дунд гарын хаант улс "ханхүү байх юм бол том гүнжид нь өг" хэмээн дарамтанд оруулж байсан юм. Дайн дажин хүсээгүй хаан хатан хоёр энх тайван байх замыг сонгомоор байвч ханхүү төрөх юм бол төрсөн цагаасаа эцэг эхээсээ хол өснө гэдэг тэр жоохон амьтанд ямар их зовлон байх билээ? Тийм ч учраас хаан хатан хоёр гүнж байгаасай гэж их л хүсдэг болов. Гэвч тэдний амьдрал санаснаар нь болсонгүй. Тэд өөрийн хайрт хүүхдээ тэр аймшигт зовлонтой амьдралаар явуулахыг үл хүснэ. Хатны хэвлийд бойжих ураг ханхүү байж таарсан хэрэг. Гурав дах ханхүү төрөх үед хаан хатан хоёр түүнийг "гүнж мэндэллээ" хэмээн зарлаж тэр үеэс эхлэн бага ханхүү гүнж гэх цол хэргэмээр амьдрах болжээ. Том ханхүү болох Чанбин болон бага ханхүү Синмин нар бага ханхүү үгүй юм байна гүнж Жонинд үргэлж дээд зэргээр санаа тавьдаг гэдэгт хилсдэхгүй. Энэ улсад түүнийг эрэгтэй гэдгийг мэдэх нь түүний гэр бүл болоод Асура хаант улсын хаан хатан бас хамт дагалдан явдаг ганц шивэгчин нь билээ. Асура улсын хаан хатан хоёр анх төрөхөд нь л хүйсийн мэдсэн бөгөөд Гүрлак улсын хаан хатан хоёрт гүнж хэмээн зарлах санал тавьснаар Хаан хатан хоёр ч дуртайяаа зөвшөөрсөн юм.