1-р хэсэг

3.1K 191 3
                                    

Холоос автобус ирж байхыг хараад би хамаг хурдаараа гүйн очлоо.
"Амжчихлаа шүү." гэж дулаахан автобусанд ороод тайвшран өөртөө хэллээ. Цамцныхаа малгайг өмсөөд хоосон суудал байгаа эсэхийг харан эргэн тойрноо ажиглана. Гэтэл миний нүд цонхны дэргэдэх суудалд сууж байсан хөвгүүн дээр тусав. Би нэг сайн гүнзгий амьсгаа аваад түүний хажууд очиж суулаа.
Би хаашаа ч явсан 51 дугаартай энэ автобусанд суудаг. Энэ автобусанд суух болгонд тэр хөвгүүн цонх ширтээд л байнга нэг суудалдаа сууж байдаг.
Автобус байнга л маш олон хүнтэй байдаг ч энэ хөвгүүний хажуу талын суудал байнга л хоосон байдаг. Яг л намайг суу гэсэн юм шиг...
Би өөрийгөө хэзээ ч танихгүй хүнд дурлана гэж бодож байгаагүй. Би түүнтэй ганц ч удаа юм ярьж үзээгүй. Гэхдээ түүний хажуудах суудал байнга хоосон байдаг болохоор надад энэ л хангалттай. Түүнтэй юм дуугарахгүй ч түүнтэй хамт суух л надад аз жаргал минь байлаа. Тэр хөвгүүн надруу нэг харчихаад буцаад л цонхруу ширтэв. Хэдхэн секунд надруу харсан ч түүний харц миний зүрхийг хэд дахин хурдан цохилуулахад хангалттай. Би түүн лүү харахад тэр цонхруу харан дуу сонсож байсан болохоор царай нь харагдахгүй л байлаа. Гэхдээ хэдхэн сарын өмнө би түүний царайг маш тодоор харсан юм. Би юмаа унагаахад тэр надад авч өгөхдөө миний нүдрүү хараад инээмсгэлсэн. Тэр миний мэдэх хамгийн гайхалтай инээмсэглэлтэй хүн. Магадгүй энэ хөвгүүн миний харж байсан хамгийн царайлаг хүн байх.
Би халааснаасаа утсаа гаргаж ирэхэд миний хамгийн сайн найз Миёноос мсж ирсэн байлаа
Миён: Яасан нөгөөдөх чинь автобусанд дотор байна уу?
Би нөгөө хөвгүүн лүү гялс харчихаад хариу бичиж эхэллээ.
Би: Яг миний хажууд ккк
Миён: Тиймүү! Боломжийг битгий алдаарай Сайнуу? гээд хэлчих
Би: Үгүй ээ! Танихгүй хүнд тэгж хэлвэл сонин шдээ...
Миён: Тэгвэл тэгээд буугаад явсных нь дараа битгий олон юм яриад байгаарай даа

Би түүний мсж.ийг уншиж инээгээд утсаа буцаад халаасандаа хийлээ. Би ахлах сургуульд ороод л Миёнтой танилцсан. Тэр хэдий миний сайн найз ч гэсэн би түүнийг ядаргаатай бас хэтэрхий сэргэлэн болохоор нь хааяаа үзэн яддаг. Гэхдээ Миёны ачаар олон хүмүүстэй танилцсан л даа. Миёны ачаар ч гэж дээ найз залуу Даниэлийн ачаар гэх үү дээ. Тэрний ачаар л би олон гайхалтай хүмүүстэй танилцсан. Жисон, Сонү, Үжин, Жэ-хван (재환) бас Дэхи (대휘)

Би миний хажууд сууж буй танихгүй хөвгүүн лүү ширтээд одоо чамтай л танилцчихвал... дараа уулзий даа гэж дотроо бодон автобуснаас буулаа.

Жихүний талаас

Цонхны цаанаас Жихүн охинг харчихаад толгойгоо гилжийлгэн
Өөө,нөгөө охин байна шдээ... дандаа түүнтэй таарах юм сонин юмаа гэж бодон чихэвчээ чангалан суулаа.
Жихүн хаашаа ч явсан 51 дугаарын автобусанд суудаг. Хүрэх газар нь очихгүй байсан ч байнга л суудаг. Энэ автобус түүний мартах ёстой олон дурсамжуудыг хадгалж байдаг болохоор л тэр. Тэр утсаа гаргаж ирээд Гуанлинаас мсж ирсэн байхыг хараад зөөлнөөр инээмсгэлэлээ.

Гуанлин: Хөөе! Чи хаана байна?! Бид нар чамайг энд хүлээгээд үхэх нь

Жихүн найзуудтайгаа хоолонд орно гэдгээ мартчихсан явж байлаа.

Жихүн: Бараг очиж байнаа. Жоохон л хүлээчих би даая

Тэр улам суудалдаа шигдэн суухад өнөөх охины ванилийн үнэртэй ус тэр хавиар одоо болтол үнэртэж байлаа. Би тэр охинтой байнга л таарах юм гэхдээ ямар царайтай гэдгийг нь мэдэхгүй. Дараа таарахаараа царайг нь заавал харнаа...
Тэр ахин нэг цонхруу хараад Дараа уулзий, нууцлаг охин минь ... Гэж зөөлөн шивнэв.

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now