6-р хэсэг

1K 119 0
                                        

ЖинЁн: "Чи ч новш хэвээрээ байх шив." гэж ЖинЁн,  Сонүгийн толгойг цохиход Сонү уурлан
Сонү: "ЖэХван энэ ЖинЁн чинь намайг цохиод байна шдээ!!!" гэж ховлоход Жэ-хван толгойгоо барин шүдээ зуугаад
Жэ-хван: "Битгий орилоод бай л даа. Бид нар олон нийтийн газар байна!" гэж хэлэхэд хажуунаас
Гуанлин: "МИНИЙ УТСЫГ ӨГӨӨДӨХ!!!" гэж орилон Дэхигээс утсаа булаах гэж оролдоход Дэхи түүнийг түлхээд
Дэхи: "Гаюн гэж хэн бэ?!" гэж Гуанлиний мсж-үүдийг ухан асуулаа.

Тэд нар энд ирээд 10мин ч болоогүй байж хоорондоо хэрэлдэн зодолдож эхлэв. Тэнд байсан бүх хүмүүс тэдэн рүү яг л амьтны хүрээлэн мэт ширтэнэ. Гэхдээ нэг ёсны бараг л амьтны хүрээлэн л дээ.
Зоогын газар нь үнэхээр том бас саруулхан бөгөөд үнэ нь ч хямдхан болохоор тэд 7дугаар ангиасаа хойш л энд орж ирэх болсон юм.

Минхён толгойгоо барин санаа алдана. Гэв гэнэт хаалга онгойж Миён, Эра 2 орж ирлээ.

Үжин: "Эра! Миён!" гэж Үжин бидэнлүү инээмсгэлэн гараа даллаа. Бид 2 тэднийг харчихаад тэдэнлүү очоод Даниэл машинаа байрлуулж байгаа болохоор бид 2 түрүүлж орж ирсэн нь энэ юм.

Гуанлин: "Хөөх..." гэж биднийг хараад уулга алдахад хажуунаас нь СонҮн
СонҮн: "Хөөх..." гэж бас адилхан уулга алдлаа.

ЖинЁн биднийг хараад бидэнтэй мэндлээд биднийг сандал дээр суулгаж өгөхөд

Гуанлин: "Юу байна үзэсгэлэн гоо минь..." гэж хэлэн надруу харан инээмсэглээд миний гарыг барихад би шоконд орчихов.

Нөгөө талд Миён ч бас адилхан шоконд орчихсон сууж байлаа учир нь СонҮн тэрний гарыг нь үнсэн түүнтэй сээтэгнэж байлаа.

Дэхи: "Миний Эрагаас гараа ав!!!" гэж Дэхи орилон босож ирэн Гуанлинийг надаас холдууулан өөрөө миний хажууд суулаа.

Харин миний нөгөө талд нэг аймар даруухан залуу сууж байв. Тэр надруу харан гараа өгөөд
Минхён: "Эра гэдэг билүү? Танилцахад таатай байна намайг Минхён гэдэг." гэж хэлээд инээмсгэлэлээ. Би юм хэлсэнгүй гарыг нь барин мэндэлчихээд түүний хажууд нэг хөөрхөн охин сууж байгааг ажиглалаа. Тэр надруу харан инээмсгэлээд

Кёнмин: "Сайнуу? Намайг Кёнмин гэдэг. "
Би: "Сайн уу. Эра гэдэг." гэж хэлэхэд тэр Минхёнтой байраа солин миний хажууд суугаад миний гараас барин

Кёнмин: "Би чиний талаар их юм сонссоон. ЖинЁн чамайг их хөөрхөн бас сайхан ааштай гэж хэлсэн тэр нь үнэн бололтой!" гэж инээмсгэлэн хэлэхэд нь би ичингүйрэн түүнлүү инээмсгэлэлээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now