17-р хэсэг

930 80 4
                                    

Би Дэхид уурлан сургуулиас хурдан хурдан алхан гарч явлаа. Бид хөгжмийн өрөөнд 8уулаа сууж байтал Жисон ам алдан намайг Жихүнтэй хамт байхад танадаж байснаа хэлчихсэн юм. Бүр бүгдийг нь шүү. Дэхиг бүгдийг санаачлан нөгөө хэдийгээ уриалан дагуулж явсан гэх мэт зүйлсийг сонсоод би уурлан алхаж байгаа нь энэ. Гэв гэнэт гараас Дэхи хүчтэй татаад намайг өөрлүүгээ харуулаад
Дэхи: "Би чамайг надад уурлаж байгааг чинь мэднээ....Гэхдээ..." гэж хэлээд миний нүдрүү харлаа.
Би: "Гэхдээ юу гэж?" гэж би түүн лүү хөмсгөө өргөн харахад тэр тэнгэрлүү харан санаа алдаад
Дэхи: "Би....Заза юу ч бишээ..." гэж хэлээд миний гарыг тавилаа. Би түүнлүү гайхан хараад зогсож байтал араас Сонү гарч ирээд миний бас Дэхигийн цүнхийг өглөө. Би цүнхээ авчихаад байж байтал Дэхигийн ангийн хүүхдүүд ирэн бэлтгэлтэй гэж хэлээд түүнийг чирээд аваад явчихав. Сонү надтай юм ярихгүй болохоор нь явах гэтэл миний гарнаас бариад
Сонү: "Чамайг уурлаж байгааг мэдэж байна л даа гэхдээ надтай хамт явж амттан идэхгүй биз?" гэж асуухад нь би
Би: "Одоо юу?....Мартаж үз. Ахиад л намайг танадаад явах биз..." гэхэд тэр жоохон хүүхэд шиг гонгинож эхэллээ.
Сонү: "Ээээ гуйж байна шдээ Эра ....." гэж миний бэлхүүснээс тэврээд наалдаад байхаар нь би санаа алдаад
Би: "За яахав..." гэж хэлэхэд Сонүгийн царай нь гэрэлтээд намайг хөтлөн дагуулан явлаа.

Сонү: "Эра....чи наанаа зүгээр суугаад надруу ширтээд л байх юмуу?" гэж хэлээд миний нүүрийг илэх гэхэд нь би гарыг нь цохиод
Би: "Надад чамд уурлах эрх байгаа шүү." гэж түүнлүү муухай харлаа. Бид 2 жижигхэн сургуулийн ойролцоох бэкери орж ирэн цонхон талны суудалд сууж байгаа нь энэ.
Би: "Заа...тэгэхээр....Миний болз-...бишээ Намайг яагаад та нар танадсанаа тайлбарлахгүй биз?" гэж намайг ууртай өнгөөр асуухад Сонү надруу айсан байртай харан
Сонү: "Чи тийм их уурлаад байгаа юмуу?"
Би: "Үгүй л дээ... Гэхдээ..." Үнэнийг хэлэхэд би тэдэнд уурлаагүй харин миний хувийн амьдралыг зөвшөөрөлгүй танадсанд нь урам хугарч байлаа.
Сонү: "Дэхи чамайг уурлуулах гэж ингээгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?" гэж сул дуугаар амандаа бувтнах шахам хэлэхэд би түүнлүү гайхан харлаа.
Сонү: "Тэр чамд санаа зовсон доо л тэгсэн юм." Би мэднээ...Дэхи яг л миний төрсөн ах шиг минь хүн. Тэр ямар ч үед миний хажууд байж намайг байнга хамгаалж байдаг ганц хүн минь. Тэр нэг өглөө намайг хөлдөж үхэх шахаж байхад хөнжил халуун кофе авчиран намайг дуулаацуулдаг хүн, намайг шалгалтан дээр унах гэж байхад надад тусалж байгаад захиралд дуудагддаг хүн, Намайг өвчтэй байхад хичээлээ таслан намайг өдөржингөө халамжилсан тэр хүн.... Тэр харин хэзээ ч надаас хариу нэхэж байгаагүй.... Дэхи тийм л хүн.
Сонү: "Чи мэднэ дээ... Дэхи урьд нь олон зүйлийг туулж гарсан болохоор... чамд санаа зовсондоо л.."
Би: "Би мэдэж байнаа Сонү... Би маш сайн мэдэж байна..." Сайн зүйл муутай байдаг шиг Дэхи өмнө нь сургуулийн хамгийн шалиг хүүхэд байсан. Тэр олон охидуудын зүрхийг шархлуулдаг байсан. Тэгж явсаар нэг охинд үнэхээр хайртай болтол тэр нь түүнийг хуурчихсан. Дэхи тэр үед үнэхээр шаналж байсан ч би түүний хажууд байсан болохоор бид 2 бие биедээ туслан өдий хүрсэн юм.
Сонү: "Чи одоо болтол уурласаар л байна уу?" гэж надаас асуухад би зүгээр л мөрөө хавчлаа. Би Жихүнтэй цуг байсан өдрөө бодоход кино театр, кафе дотор бужигнаан үүсгээд байсан хэсэг залуусыг бодоод өөрийн эрхгүй инээчихэв.
Сонү: "Яасан?" гэж намайг инээсэнд гайхсан бололтой надаас асуухад би
Би: "Та нар театр, кафе дотор хачин үйлдлүүд гаргаад байсан залуучууд юм байна тиймүү?"
Сонү: "Аанхаан.." гэж надтай хамт инээлдэж эхэллэээ. Би эргээд бодоход тэд надад санаа зовсондоо л энэ бүхнийг хийсэн гэж бодохоор уурлах эрхгүй ч юмшиг....
Сонү: "Уур чинь гарчихсан тиймүү?"
Би: "Тийм л юм шиг байна." гэж би инээгээд Сонүгийн үсийг сэгсийглэглээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now