15-р хэсэг

836 96 4
                                    

ЖинЁний гэрт бөөнөөрөө тоглоом тоглон сууж байлаа. Бүгд тоглож байхад харин Жихүн л буйдан дээр суун утсаараа оролдон юм бодно. Тэр утасныхаа зургуудыг гүйлгэн харахад 435 зурагны 312нь Юүжи тэр 2ын зураг байлаа.
Хүмүүс намайг мартамхай гээд байлуу? Тэгэхэд би энд 8 сарын өмнө салсан найз охиноо мартаж чадахгүй байна...
Тэр нүүрээ гараараа даран нүдээ анив.
Би одоо чамайг зүгээр л байгаасай гэж хүсэж байна...
Жихүн түүнд одоо болтол хайртай хэвээрээ биш ч гэсэн тэр өөртөө уур нь хүрч байлаа.
6жил.
Хамгийн аймшигтай нь тэдний салалт нь "Баяртай.." бас "2уулаа салий" гэдэг үг биш харин "Чи хэн бэ?" гэсэн үг байсан юм. Тэр 6 жилийн турш анх удаагаа хүнийг тэгж хайрлаж үзсэн, бас түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа бодон мартаж чаддаггүй байх..
Тэр зургуудаа гүйлгэсээр хамгийн сүүлийн зураг дээр зогслоо.
Эра.
Ванилла.
Автобус.
Бор үс.

Жихүн: Чи маргааш завтай юу?
Магадгүй тэр түүний хажууд байх хүн байгаад баярласан байх.
Эра: Байхгүйээ.. Яасан?

Магадгүй тэр хүнээр хайрлуулах халамжлуулах дуртай байх.

Жихүн: Маргааш надтай хамт өдрийн хоол идэхгүй биз?

Тэрэнд одоо түүнийг ойлгож хажууд нь хамт байх хүн хэрэгтэй байгааг тэр мэдэж байлаа.

~~~~~

Би үсээ янзлан гар утасныхаа цагыг байн байн ширтэнэ. Жихүн аль хэдийн 15мин хоцорч байлаа.

Би: "Тэр хаана байнаа?" гэж би амандаа бувтнан эргэн тойрноо харна. Тэр өчигдөр орой надруу өдрийн хоол хамт идэж, кино үзий гэж асуусахад би өөрийгөө зүүдэлж байна уу л гэж бодсон.

Би кино театрийн гадаа дааран гараа халаасандаа хийн хажуугаар зөрсөн хүн болгоныг харан зогсоно. Магадгүй би ахиад 5мин гадаа зогсвол хөлдөж үхэх байх.

Жихүн: "Эра!" намайг эргэж харахад Жихүн миний өөдөөс амьсгаадсаар гүйн ирж байлаа. Миний уур бухимдал түүнийг хараад л тэр дороо алга болчихов.
Жихүн: "Хоцорсонд уучлаарай. Автобус удаан яваад л..." гэж тэр миний хажууд ирж зогслоо.
Би: "Зүгээр дээ.." Гэхдээ үнэн хэрэг дээрээ би зүгээр биш харин хөлдөж үхэх шахаж байлаа. Гэхдээ түүний төлөө би яасан ч яахав.
Жихүн: "Чиний хамар чинь улайчихаж " гэж тэр миний хамарлуу заагаад инээлээ.
Жихүн: "Тэгж их даараа юу?"
Би: "Бага зэрэг л..." гэж би түүнлүү инээмсэгэллээ.
Жихүн: "Намайг уучлаарай Эра. 2уулаа дотогшоо орцгооё."
Үнэндээ тэрнийг ирснээс хойш би даарахгүй харин дулаацаж байлаа.

Би: "Би өөрийнхөө попкорн бас киноныхоо билетийн мөнгийг төлчихөж болох байсан шдээ." гэж намайг хэлэхэд Жихүн инээмсгэлээд
Жихүн: "Би мэдэж байнаа..."
Би: "Жихүн чи-.."
Жихүн: "Чшш... кино эхэлж байна." гэж хэлээд миний яриаг таслахад би түүнлүү муухай харан
Би: "Тэнэг.." гэж шивнэлээ.
Жихүн: "Би сонссон шүү." гэж тэр надруу ойртон хэллээ. Түүнийг надруу ойртоход миний зүрх амаар гарах шахам цохилон догдолж байлаа. Театр харанхуй байсан баярлаж тэгээгүй байсан бол миний аймшигтай улайсан царайг харчихсан байхгүй юу...

~~~~~

Дэхи: "Тэнэг минь чи жоохон чимээгүй байж болохгүй байна уу?!" гэж Дэхи Сонүг цохиж авахад Сонү зөрүүлэн цохилоо.
Жисон: "Залуусаа..." гэж санаа алдан тэдэнлүү харна.
Сонү: "Би ядраад байна шдээ..." гэж гонгиноход Дэхи уурлан
Дэхи: "Тэгвэл гэртээ байж байхгүй яасан юм бэ?!" гэж чангаар хэллээ.
Сонү: "Хэрвээ чи биднийг дагуулж гараагүй байсан бол би гэртээ байх байсан юм!"
Бүх театрд байсан хүмүүс тэдэнлүү эргэж харлаа.
Үжин: "Тэр биднийг харчихлаа шдээ тэнэгүүдээ!" гэж сандалруугаа шигдэн хэлэхэд бүгд цамцныхаа малгайг өмсөн суудалдаа шигдэн доошиллоо.

Жихүн бид 2 театрын хамгийн хойно суусан хэдэн нөхөдрүү харлаа. Би ийм олон нийтийн газарт шуугилддаг хүмүүсийг үзэн яддаг.

Дэхи Жихүний хөдөлгөөн бүрийг холоос ажиглана. Өнгөрсөн орой МиЁн Даниэлд Жихүн Эра 2 болзоонд явах гэж байгаа тухай хэлсэн юм. Мэдээж Даниэл бусаддаа хэлэлгүй яахав. Харин Дэхигийн Эраг хамгаалах гэсэн хүсэл нь асан бүгдийг нь цуглуулан гарч ирсэн нь энэ. Кинонд инээдмийн хэсэг гарч байхад Дэхи л инээлгүй Эра Жихүн 2оос нүд салгалгүй ширтэнэ. Гэв гэнэт Жихүн Эрагийн чихэнд юм шивнэж байхыг нь Дэхи харчихаад орилж эхлэв. Бүгд бантсандаа төлөвлөгөөгөө цуцлан театраас гаран явлаа.

Би тэднийг театраас гарч явахыг нь харлаа. Тэд яагаад ингэж их танил санагдаад байнаа?...

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now