20-р хэсэг

825 92 5
                                    

СонҮн: "Би нэгдэх өдрийг үзэн яддаг!" гэж нойтон малгайгаа авангаа хэллээ.
Гуанлин: "Хүн болгон л үзэн яддаг шдээ." гэж араас явж байгаа нөгөө хэддээ сургуулийн хаалга онгойлгож өглөө.

Өнөөдөр үнэхээр хүйтэн бас аймшигтай ширүүн бороо орсон нэгдэх өдөр байлаа. Сургуулийн бүх хүүхдүүд сандран сургуулиас гүйлдэн гарч байгаа нь энэ.
ЖинЁн: "Нэг хүнээс бусад нь л үзэн яддаг байх..." гэж нэгэнлүүгээ заахад СонҮн, Гуанлин 2 Жихүн рүү харлаа. Жихүн утасруугаа ярзайтлаа инээчихсэн хэн нэгэнтэй мсжлэж байлаа. Энэ хавийн бүх зүйлс гунигтай хар саарал өнгөтэй харагдаж байхад Жихүн л ганцаарахнаа өнгөтэй мэт харагдаж байлаа.
Гуанлин: "Эра л биз." гэж нөгөө 4төө шивнэн хэлэхэд тэд толгой дохилоо.
ЖинЁн: "Тэр 2ын болзоо нь дажгүй болсон гэсэн шүү." гэж хөмсгөө хөдөлгөн ёжтой инээлээ.

-Чи надад арай сайхан хандах хэрэгтэй юм бишүү?-
Minnie:-Гэхдээ хэн чам шиг хүнд сайн байх юм бэ?.-
-Чи надад сайн биздээ?
Minne:-Тийм дээ тийм.-
Жихүн утсаа харан инээмсгэлэж явж байхдаа урдахаа харалгүй Гуанлиний мөргөчихөв.
Жихүн: "Уучлаарай Гуанлин би урдахаа харсангүй."

Тэд бүгд 2 давхар луу гаран үлдсэн хэдээ хүлээж байлаа.
ЖинЁн: "Би чамайг өглөөнөөс хойш жаргалтай байгааг чинь анзаарч байнаа." гэж ЖинЁн хэлэхэд Жихүн утсаа халаасандаа хийгээд
Жихүн: "Мэдээж шдээ." гэж хариулахад ЖинЁн ёжтой нь аргагүй инээгээд
ЖинЁн: "Яагаад юм бол?" гэж түүнлүү ойртон асуулаа.
Жихүн: "Яагаад гэвэл би хайрт найзуудтайгаа хамт байгаа болохоор!" гэж нөгөө 3аа тэврэн авлаа.
СонҮн: "Ямар новшоо хийгээд байгаам бэ?" гэж уурлан түлхэлээ. Жихүн хариуд нь зүгээр л инээмсгэлээд л өнгөрөв.
Гуанлин: "Хагасайнд юу болсон талаар яриадах." гэж Жихүнээс шаардахад
Сэвон: "Хагасайн өдөр яасан гэж?" гэж орж ирэн асуулаа.

Тэр 4 4үүлээ эргэж харахад Минхён, Кёнмин, Сожин, Сэвон 4ийг ирж байгааг харлаа.
Сэвон: "Хагасайн өдөр юу болсон гэнээ?" гэж тэдний хажууд ирчихээд ахин тэднээс асуулаа.
Кёнмин: "Жихүн Эратай цуг болзоонд явсан юм." гэж хэлэхэд Жихүний нүүр нь улайгаад
Жихүн: "Б-болзоо биш шдээ.."
СонҮн: "Амаа тат залуу минь. Чи саяжингаа мсж бичээд салахгүй байсан шд." Жихүний нүүр нь улам улайж эхэллээ. Тэр иймэрхүү байдалд орох дургүй ялангуяа хайрын асуудал дээр. Ашгүй хонх дуугарч бүгд сургуулиас гарцгаалаа.

"Сайн байлаа бүгдээрээ!" гэж бүжгийн багш нь хөгжимөө унтраалаа.
"Харин одоо хос дээрээ очоорой! Би аль хэдийн бүжиглэх хөгжмийг чинь бэлдчихсэн байгаа. Зарим нь уянгын зарим нь хурц. Намайг нэр дуудахад надаас ирээд хөгжимөө аваарай!"
ЖинЁн: "Чи өөрийгөө уянгын дуу авна гэж бодож байна уу?" гэж гутлаа үдэж буй Жихүнээс ЖинЁн асуулаа.
Жихүн: "Надад бол аль нь ч яах вэ..." гэж хэлээд тэр бослоо.
"Жихүн, Миён!" гэж багш дуудахад тэр 2 багшаасаа очиж cd.гээ авлаа.
Миён: "2уулаа хөгжимөө сонсоод ямархуу бүжиг дэглэхээ бодож байгаад 4дэхь өдөр уулзаж ярилцацгаая." гэж Миён хэлэхэд Жихүн толгой дохилоо.
Миён: "За тэгвэл 4дөх өдөр уулзий!" гэж хэлээд заалнаас түрүүлээд гарч явлаа. Жихүн ЖинЁн 2 хэсэг хугацааны дараа араас нь гарахад Даниэл, Эра 2ыг сандал дээр сууж байхыг харлаа. Тэр Эраг харчихаад өөрийн эрхгүй нээмсгэлэж эхлэв.
Жихүн: "Хөөе!" гэж Жихүн Даниэл бид 2ыг дуудахад би эргэж харлаа. Түүнийг харахаар л зүрх амаар гарчих шахах юм. Тэр бидэнлүү ойртоод
Жихүн: "За тэгээд би ямархуу байв даа?" гэж надаас асуухад би хөмсгөө зангидаад
Би: "Чамайг анзаараагүй ээ." гэж хэллээ. Даниэл яг нэг юм хэлэх гэж байтал Жихүн яриаг нь таслаад ахиад л надтай юм ярьж эхлэхэд Даниэл хөмсгөө зангидлаа. Энэ 2 намайг хажууд нь зогсож байгааг ч анзаарахгүй байх шив... Гэж амандаа бувтнана.
Жихүн: "Надад сайхан хандана гээд байсан юу болсон бэ?" гэж надруу харан инээлээ.
Би: "Өөө нээрээ тийм л дээ. Ханхүү Жихүн."
Жихүн: "Чи нөгөө автобусанд суух уу?"
Би: "Аанхан."
Жихүн: "Би ч гэсэн сууна. Хамт явахуу?" гэхэд нь би толгойгоо дохиод Даниэл руу харан баяртай гэж хэлчихээд явцгаалаа.

Жихүн: "Миний боол байхад 6 хоног үлдлээ.Чи тэвчиж чадах болов уу?" гэж надруу харан инээн хэлэхэд би нүдээ эргэлдүүлээд
Би: "Мэдээж чадна шдээ. Чи намайг хэн гэж бодоов?"
Жихүн: "Азгүй амьтан." гэж хэлээд тэр чанга гэх чинь инээлээ. Түүний инээдийг харах миний хувьд аз жаргал минь байсан ч би гаднаа уурлаж байгаа дүр үзүүллээ.
Жихүн: "Заза тоголсон юмаа. Чи азгүй амьтан бишээ"
Би: "Баярлалаа." гэж би хэлээд инээмсгэлэлээ.
Жихүн: "Гэхдээ л чи дараагын хагассайн хүртэл миний хий гэсэн болгоныг хийнэ шдээ." гэж хэлээд миний толгойруу зөөлөн цохилоо. Миний буух буудал ойртож байгааг би мэдээд бага зэрэг гунигтай боллоо.
Би: "Би одоо буулаа. Дараа уулзий." гэж хэлэхэд тэр юу ч хэлсэнгүй толгой дохилоо.

Үнэндээ Жихүн дотроо буулгахыг хүсэхгүй байгаа ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.
Жихүн: "Байж бай. Буухаас чинь өмнө нэг шийтгэл өгий." гэж тэр миний гарнаас бариад ярзайтлаа инээлээ.
Би: "Ямар?" гэж би түүн лүү нухацтай харахад тэр
Жихүн: "Буухаасаа өмнө миний нэрийг чангаар 3 удаа орил." гэхэд нь миний нүд томрон
Би: "Чи галзуурчихаа юу?' гэхэд тэр надруу муухай хараад
Жихүн: "Чи миний боол санаж байгаа биздээ?" гэж хэлэхэд нь би санаа алдлаа. Би босоод буухдаа бэлдэн хаалганы дэргэд очиж зогсоод хоолойгоо заслаа. Би Жихүн рүү харахад тэр инээдээ барьж ядан амаа даран надруу хараад сууж байлаа. Автобус зогсоод хаалга нь онгойход би хамаг чадлаараа
"Жи- Жихүн!" гэж орилчихоод автобуснаас хамаг хурдаараа үсрээд буучихав. Жихүн нүүрэээ цамцаараа халхалаад инээж байлаа. Үнэндээ автобусны хүмүүсийн хэн нь ч тоосонгүй өөр өөрсдийнхөө юмнуудыг хийцгээнэ. Харин Жихүн л инээдээ барьж ядан сууна. Эра түүний нэрийг дуудахад тэрний зүрх хүчтэй цохилж эхэллээ. Гэхдээ энэ догдлол байсан уу? эсвэл арай өөр зүйл байсан эсэхийг тэр мэдэхгүй л байлаа.

-Чи 3 удаа хэлэх ёстой байсан шдээ-
Minnie:-1 удаа хэлсэн бол хангалттай мангар минь-
Тэр Эрагаас ирсэн мсжийг уншчихаад инээмсгэлэн утсаа далд хийгээд сандалдаа шигдэн суулаа. Эрагийн ваниллийн үнэр одоо болтол тэр хавиас үнэртэнэ. Жихүн нэг урт гүнзгий амьсгаа авчихаад нүдээ анилаа.
- Шин Эра ....

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now