21-р хэсэг

883 91 1
                                    

Өдрийн хоолны цаг болж нийлдэг хэд сургуулийн цайны газар ширээ тойрон сууцгаана. СонҮн утсан дээрээ өөрийнхөө хамгийн дуртай онлайн дэлгүүрт ирсэн шинэ бараануудыг Сожинтой цуг харан сууна.
Гуанлин: "Надад энэ малгай таалагдаж байна." гэж нэг цагаан малгай руу заахад СонҮн амандаа "Шал мангар малгай вэ..." гэж үгэллээ.
Сэвон: "СонҮн хамгийн зивүүн ааштай нь..." гэж хэлэхэд нэг хүнээс бусад нь бүгд инээлдлээ. Тэр инээгээгүй хүн нь утсандаа бүр орох шахам сууж байв.

-Сайнуу? Боол минь!-
Minnie:-Яасан бэ ханхүү минь?-
-Өнөөдөр намайг оройн хоолонд оруулаач.-
Minnie:-Чи галзуурчихаж.-
-Үгүй дээ..Би галзуураагүй. Энэ бол миний тушаал чи биелүүлэх ёстой-.
Minnie:-Чи тэгвэл даагаарай-
Гуанлин Минхёнийг нудраад Жихүн рүү дохилоо.
Минхён: "Жихүн?" гэж Минхён инээмсгэлэн дуудахад тэр нэг Минхён рүү харж инээчихээд буцаад утасруугаа харлаа.

-Тэгвэл хичээлээ тараад уулзацгаая-
Minnie:-Хаана?-
-Санаа зоволтгүй .-

Кёнмин: "Эра юмуу?" гэж баярлан Жихүнээс асуухад тэр толгойгоо маажин Жихүн: "Тиймээ.." гэж хэлээд утсаа халаасандаа хийлээ.
ЖинЁн: "Ахиад л болзохнуу?" гэж хөмсгөө хөдөлгөн асуухад Жихүн хөмсгөө зангидаад
Жихүн: "Бид 2 болзоонд явдаггүй." гэж хэлэхэд хажуунаас нь
Гуанлин: "Чи болзоонд явсаан. Битгий булзааруулаад бай. Юүжи та 2 салчихс-..."
Минхён: "Гуанлин!" гэж шүдээ зуун хэлэхэд Гуанлин шүлсээ залгин дуугай боллоо.
Жихүн: "Заза залуусаа дараа уулзий." гэж хэлээд ширээнээс босон явлаа. Жихүний цээж гэв гэнэт хүнд оргиж эхэллээ. Энэ бүх хугацаанд тэр Юүжигийн талаар ганц ч бодоогүй. Тэр Эрад сайн эсэхдээ эргэлзэж байлаа. Яг л сайн ч юм шиг үгүй ч юм шиг. Хэн ч түүнийг ойлгохгүй.
СонҮн: "Жихүн!" гэж түүнийг ширээг орхиж явахад араас нь ориллоо.
Гуанлин: "Би лав ямар ч буруу юм хийгээгүй шүү." гэж хөмсгөө зангидан сандал руугаа шигдэн суухад
СонҮн: "Тийм л дэ-.."
Сожин: "Би Гуанлинтэй санал нэг байна...Одоо Жихүн ухаан орох цаг нь болсон." гэж санаа алдан хэлэхэд Кёнмин уруулаа хазлан
Кёнмин: "Тийм л дээ. Гэхдээ бид Жихүний оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй биздээ. Тэр Юүжиг хамгаалж чадаагүй дээ одоо болтол харамсаж байгаа." гэхэд Сожин үсээ чихнийхээ араар хийгээд хөмсгөө зангидан
Сожин: "Гэхдээ тэр 2 салаад бүхэл бүтэн 9 сар болчихлоо шдээ. 6 жил үерхсэн байна уу хамаагүй. Тэд салчихсан одоо Жихүн бодит байдалтай эвлэрх хэрэгтэй тэгэхгүй бол бүх зүйлээ алдах нь..." Гэв гэнэт уур амьсгал хэрүүлийн чанартай болоод ирэв.
Минхён: "Би Сожиний зөв гэж бодож байна..." гэж доошоо харан хэлэхэд Кёнмин өөрийнхөө найз залууг ингэж хэлсэнд нь итгэж чадсангүүй Минхён рүү харлаа.
Кёнмин: "Минхён?"
Минхён: "Тэр энэ янзаараа амьдраад байж болохгүй шдээ.Тэр хэн нэгнийг шархлуулах болно... Тэр өөрийгөө шархлуулах болно шдээ."
Сэвон: "Би Кёнминий зөв гэж бодож байна.." гэж сандрангүй хэлэхэд бүгд Сэвон лүү гайхан харлаа. Уул нь Сэвон юм дуугардаггүй дуугай байдаг ч энэ удаад тэр юм хэллээ.
Сэвон: "6жил гэдэг их хугацаа. Тэгээд ч бид Юүжи тэр 2 үнэхээр сайхан хосууд байсан гэдгийг мэдэж байгаа. Жихүн мэдээж мартах л байх л даа. Гэхдээ бид тэрнийг хүчилж болохгүй тийм биздээ?" гэж хэлээд найз охин болох Сожиний гараас зөөлөн атгалаа.
Сожин: "Гэхдээ бүхэл бүтэн 1жил өнгөрчихлөө шдээ" гэж ориллоо.
Кёнмин: "Тиймээ гэхдээ 6 жилийн аз жаргалтай дурсамжийг 1хэн жил мартуулж чадахгүй" гэж Кёнмин зөрүүлэн ориллоо.
Сожин: "1 жил хангалттай! Тэр том болсон хүн. Юүжиг хэзээ ч ой санамжаа эргэж олохгүйг ойлгох цаг нь болсон! Бас Эра гэдэг хүн гараад ирсэнийг бодох хэрэгтэй." гэж Сожин уурандаа үсээ зулгаалаа.
ЖинЁн: "Больцгоо ! Энэ чинь бидний асуудал биш Жихүнийх! Бид юу болохыг зүгээр л хараад сууж байя!" гэж тэсэлгүй орилоход Кёнмин, Сожин 2 ширээг орхин явлаа.
"Чөтгөр ав!" гэж Сэвон, Минхён 2 амандаа үглэлээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now