Төгсгөлийн 38-р хэсэг

1.3K 145 6
                                    

"Энэ чинь л миний охин доо!" гэж Даниэл яг л галзуу хүн шиг алгаа ташин орилно. Би түүнийг шоолон инээгээд Миён, Жихүн 2луу эрхий хуруугаа гаргалаа.
4дэх өдөр бол Миён бүжгийн дугуйландаа явах өдөр. 4дэх өдөр бол удаан үргэлжилсэн уртаас урт 7 хоногын дараа Жихүнийг хардаг өдөр. Миён, Жихүн 2 удаан хугацааны турш бэлдсэн үзүүлбэрээ үзүүлээд дуусгаж байлаа. Тэдний багш нь ихэд баярласан харагдана.
"Баяр хүргэе! Та 2оор үнэхээр их бахархаж байна! Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл нь шүү. Одоо гэртээ очиж амарцгаа дараагын хичээл дээр уулзья!" гэж бүжгийн багш нь алгаа ташин хэллээ.
"Сайн байлаа шүү." гэж Миён, Жихүн лүү харан инээмсгэлэхэд тэр толгойгоо дохин чи ч мөн адил гэж хэллээ. Жихүн буцаад түүнтэй энгийн сайхан харьцаатай болсондоо үнэхээр баяртай байлаа.
"Сайн уу 2оо?" гэж Жинён Миёний мөрөн дээр гараа тавин тэр 2той мэндэллээ. Миён инээмсгэлээд яг юм хэлэх гэж байтал гэв гэнэт цонх балбах чимээ сонсогдоход бүгд цонхруу хархад Даниэл цонх балбан ууртай харцаар харан Жинёноос холд гэсэн дохио өгч байгаа харагдана.
"Би явахгүй бол болохгүй юм шиг байна.. Дараа уулзья залуусаа " гэж Миён ичингүйрэн хэлээд заалнаас гарлаа. Түүнийг заалнаас гармагц Даниэл орилон хайрт найз охиноо чангаас чанга тэврэн авлаа.
"Надаас холд муу тэнэг аварга биетэн минь!" гэж Миёнийг орилоход Даниэл улам чанга тэврээд түүнийг тавилаа.
"Би дажгүй байсан уу?" гэж Миён надаас асуухад би түүнлүү хараад
"Дажгүй гэнээ?! Тоглож байна уу? Гайхалтай байсан!" гэж би түүнд хэлэхэд Даниэл инээмсгэлэн зогслоо.
"Эра!" гэж Жинён заалнаас гарч ирэн бидэнлүү ойртож ирхэд
"Бид 2 одоо явалгүй болохгүй нь. Жихүнээр хүргүүлчээрэй! Болгоомжтой яваарай!" гэж Даниэл хэлэн тэр 2 яваад өглөө.
"Хөөе сайн уу?" гэж Жинён миний үсийг сэгсийлгэн инээхэд
"Болилдоо." гэж би түүнлүү муухай харан гарыг нь холдууллаа. Заалнаас хүүхдүүдийн гарах чимээ ихсэнэ. Зарим нь бие биенийгээ магтан зарим нь муу хийснийг нь гайхан юун дээр алдсаныг нь хэлж өгнө..
"Чи хагассайнд Минхёний төрсөн өдөрт ирэх үү?" гэж Жинён асуухад би толгой дохин
"Мэдээж шдээ! Бид нар бүгд очино!" гэж хэлэхэд тэр инээгээд
"Сайн байна. За би явлаа. Дараа уулзья!" гэж хэлээд гараа даллан явлаа.
Минхёний төрсөн өдөр 2 өдрийн дараа болно. Харин Миён бид 2 түүнд ямар бэлэг авч өгөхөө мэдэхгүй баахан эргэлзэсний эцэст үнэртэй ус авсан юм.
Би санаа алдан заалны хаалгаруу харахад Жихүн заалнаас инээмсгэлэн гарч ирээд намайг тэврэн авлаа. Миний зүрх хүчтэй цохилон түүнийг зөрүүлэн тэвэрлээ.
"Би бүжиглэж байхдаа сайн байсан уу? эсвэл сайн байсан уу?" гэж тэр надруу харан инээлээ. Би түүнийг тэвэрхээ болиод хөмсгөө өргөн
"Өөртөө хэтэрхий итгэлтэй байх шив?" би гаднаа ингэж хэлж байгаа ч нүүрэндээ томоос том инээмсгэлэл тодруулан зогсоно. Энэ залуу надад юу л хийчихэв дээ..
"Хүлээн зөвшөөр." гэж тэр хэлээд миний гараас атган явлаа.
"Чи нялуун юмаа..." гэж би тоглойгоо сэгсрэн хэлэхэд тэр намайг өөрлүүгээ татан бэлхүүсээр минь тэврээд
"Тэгээд яагаад чи надтай үерхдэг юм бэ?" гэж асуулаа.
"Өрөвдсөн дөө л..."
"Надад хэлэх нэг юм байна." гэж тэр уртаар санаа алдан хэллээ.
11-р сарын хүйтэн салхи биднийг автобусны буудал дээр ирэхэд хүчтэй үлээнэ. Хүмүүс автобус хүлээн эгнэн зогсож хурдхан автобус ирээсэй гэсэн найдлагатай зогсож байлаа.
"Юу юм бэдээ?" гэж намайг асуухад тэр инээгээд намайг өөрлүүгээ улам бүр татан ойртуулаад
"Танай ээж чинь чамтай үерх гэж надад мөнгө төлсөн." гэж хэлэхэд би нүдээ томруулан түүнийг түлхэлээ. Харин тэр тэнэг хүн шиг л инээх нь тэр. Түүний инээж байгаа нь миний чихэнд яг л хөгжим мэт сонсогдоно.
"Заза нааш ир." гэж Жихүн намайг өөрлүүгээ татан тэвэрлээ.
"Наадах чинь хөгжилтэй биш байна шүү." гэж би түүний цээжинд наалдан хэллээ.
"Худалч." гэж тэр хэлээд миний духыг зөөлөн үнсэнэ.
Миний яг одоо мэдэрч буй зүйл аз жаргал биш. Аз жаргал гэхээсээ илүү амар амгалан байдал. Түүний гар нь намайг хамгаалан тэвэрч, түүний үнэр миний хамрыг цоргин үнэртэж байлаа.
Энэ бүхэн зүгээр л диваажин.
Автобус ирэн бид 2 дулаахан автобусандаа суулаа.
"Би 5дах өдөр чамайг сургуулиас чинь очиж авна шүү." гэж Жихүн эвшээнгээ миний мөрийг дэрлэн хэллээ.
"Яагаад?"
"2уулаа cupcake хийе."
"Cupcake?"
"Тиймээ.. Минхёний төрсөн өдөрт зориулаад."
"Хагассайн өдөр хийвэл шинэ бас гоё амттай байх бишүү? Яагаад заавал маргааш гэж?"
"Ингэхэд чи надтай уулзмаар байна уу үгүй юу?" гэж тэр миний мөрнөөс толгойгоо аван нүүрээ үрчийлгэн суулаа. Би инээгээд түүний гарыг чанга атган
"Мэдээж уулзмаар байна."
"Тэгсэн чинь дээр биз." гэж тэр хэлээд буцаад миний мөрийг дэрлэхдээ Жихүн өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа. Тэр удаан маш удаан ийм аз жаргалыг мэдэрсэнгүй.
Эра түүний бэлхүүсийг өвдөхөд тусалсан өдрөөс хойш бүх зүйл байрандаа орсон мэт. Түүний мөрөн дээр байсан хүнд ачаанууд алга болчихсон мэт. Яг л тэр амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж байгаа мэт. Тэр дараа нь юу болохыг мэдэхгүй байгаа ч үнэхээр догдолж байлаа. Түүний найзууд нь хүртэл өөрчлөгдсөнийг нь гайхна.
Жихүн нүдээ удаанаар нээхэд Эрагийн бугуйнд байгаа бугуйвчыг хараад толгойгоо өндийлгөн бугуйвчыг нь оролдонгоо
"Одоо болтол зүүж байгаа юмуу?" гэж асуухад би толгой дохилоо.
"Мэдээж шдээ. Миний хайртай зүйл."
"Чамд үнэхээр таалагдсан уу?" гэж тэр надруу харан асуухад би толгойгоо сэгсэрлээ.
"Үгүйээ. Би үүнийг үзэн яддаг болохоороо бугуйнаасаа салгалгүй байнга зүүдэг юм."
"Амаа тат." гэж Жихүн хэлээд инээн намайг тэвэрлээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now