36-р хэсэг

870 102 3
                                        

"Жихүн?" гэж түүний ээж нь Жихүний өрөөний хаалгыг зөөлөн тогшлоо. "Жихүн???" гэж ахин түүний нэрийг дуудаад ээж нь өрөөнд орлоо.
"Чи шүршүүрт орчихоод гарч ирж байгаа юмуу?" гэж түүний ээж нь инээмсгэлэн хаалга налан зогслоо.
"Би таныг сэрээчихсэн үү?" гэж толгойгоо маажин инээмсгэлэн хариу ээжээсээ асуулаа.
"Үгүй дээ. Би чамайг унтаж байгаа эсэхийг л харах гэж ирсэн юм."
Халуун шүршүүрт орсоны дараа Жихүний бэлхүүсний өвчин нь намдаж байлаа. Гэхдээ тэр сэтгэл дотроо мэдэрч байгаа шаналалаа мэдрэхээс илүү түүний бие нь өвдөж байсан бол дээр байсан юм гэж бодно. Ихэнх хүмүүс ийм үед амардаг боловч Жихүн шүршүүртээ орчихоод буцаад л бүжиглэж эхэллээ.
"Би дараа унтчихнаа." гэж Жихүн ээждээ хэллээ.
"Дараа гэж шөнийн 3 цагт уу? Жихүн, чиний эрүүл мэнд хамгаас чухал шүү дээ."
"Мэдэж байнаа ээж-.."
"Чи нэг цагын дараа унтсан байх ёстой шүү. Чи маргааш хичээлтэй." гэж хэлчихээд өрөөнөөс нь гаран явлаа. Жихүн санаа алдаад биеэ халааж эхэллээ. Хэсэг хугацааны турш халаалт хийсний дараа тэр хөгжимөө ахин асаан эцэг эхээ сэрээхгүйн тулд дуугын султгалаа. Бүжиглэх явцад түүний бэлхүүсний өвчин ахиад л сэдэрч эхэллээ. Тэр зөрүүд хүн болохоороо ахиад л өвчинөө үл ойшоохоор шийдэн үргэлжлүүлэн бүжиглэсээр л байлаа.

"Хөөх.. Жихүн" гэж Жинён түүний гараас барьж авлаа.
"Чи юу хийж байв даа." гэж Минхён түүний нөгөө гараас барин авлаа. Жихүн мөрөө хавчин толгойгоо сэгсэрлээ. Үнэнийг хэлэхэд тэр бүх л шөнөжингөө бүжиглэсэн юм. Тэрний бэлхүүсний өвчин түүнийг зогс гэж ятгах мэт өвдөж байсан боловч тэр үргэлжлүүлэн бүжиглсээр л байсан юм. Тиймээс тэр ядархаас гадна маш их өвчтэй явж байлаа.
"Би дажгүй ээ залуусаа." гэж тэр хэлээд найзуудынхаа гарнаас холдохыг оролдлоо.
Хичээл тарсны дараа Сонүн өлсөж байна гээд бүгд хоолонд орохоор болцгоов.
"Жихүн чи гэртээ харьсан нь дээр бололтой." гэж Сожин түүнлүү харан хэллээ.
"Би зүгээр дээ. Надад санаа зоволтгүй" гэж Жихүн түүнлүү харан зөөлөн инээмсгэллээ.
"Чи бэлхүүсээ бас яачихаа вэ?" гэж Гуанлин түүнээс асуухад тэр мөрөө хавчаад
"Эвгүй байрлалтай унтчихсан юм байлгүй." гэж худлаа хэллээ. Бусад нь бие биенийхээ гараас барин бие биелүүгээ нухацтай харна.
"Жихүн..." гэж Сэвон нүдээ анин санаа алдлаа.
"Би зүгээрээ явцгаая!" гэж хэлчихээд нэг алхалаа. Үнэхээр өвдөж байна. Гэхдээ тэр өөртөө байн байн энэ өвдөлтийг чи мэдрэх ёстой гэж сануулна. Гэхдээ хүний тэвчих тэвчээр гэж хязгаартай байдаг юм. Ийм үед түүнд хүссэн хүсээгүй хүмүүсийн тусламж хэрэгтэй болно.
"Чи өчигдөр шөнөжингөө бүжиглэсэн үү?" гэж Сонүн шивнэн асуухад Жихүн шүлсээ залгин толгойгоо дохилоо.
"Чи ийм тэнэг байж болохгүй шдээ." гэж Сонүн толгойгоо сэгсрэн хэлэхэд Жихүн
"Халуун шөл гуян дээрээ асгачихаад тэнэг хүн шиг инээгээд байсан байж одоо намайг ингэж хэлж байгаа юмуу?" гэж тэр инээн хэллээ.
"Амаа татаж үз." гэж Сонүн түүнлүү муухай харан хэлэхэд Жихүн түүний үсийг сэгсийлгээд
"Би зүгээрээ Сонүн." гэж хэллээ.
Жихүн өөрийгөө зүгээр биш гэдгийг мэдэж байлаа. Хэдэн ч өвчин намдаах эм уусан ч түүнд нөлөөлөхгүй. Харин энэ өвчинийг нэг л юм зүгээр болгож чадна.
Ганц л хүн.
Тэр хүн Жихүнд хэрэгтэй байгаа эм. Гэхдээ заримдаа чиний хэрэгтэй эм чинь дуусах үед чи хэд хоног зовж хэвтэж байгаад ахиад л тэр эмээ авдаг шүү дээ. Учир нь хамгийн шилдэг зүйлүүд байнга бэлэн байдаггүй.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now