5-р хэсэг

1K 115 1
                                    

Бүжгийн хичээл дуусахад Би гэж үхэх гэж байгаа амьтан хамаг хөлс нь цувчихсан сууж байлаа. Гэв гэнэт зааланд нэг бүдүүн хоолойтой юм орж ирээд орилж гарлаа.
"ХАЙРАА!!!" гэж Даниэл орилон орж ирээд Миёнийг тэвэрч авлаа. Би ичсэндээ болоод тэднээс бага багаар холдож өөр газар очиж зогсоход ЖинЁн над дээр хүрч ирэн
ЖинЁн: "Чи өнөөдөр үнэхээр сайн байсан шүү."
Би: "Мөн тийм байхдаа.." гэж би нүдээ эргэлдүүлэн өөр тийшээ харахад өөр нэг хоолой хажуунаас орж ирэн
Жихүн: "ЖинЁний хэлдэг үнэн шүү. Чи өнөөдөр үнэхээр сайн байсан." гэхэд
Миний зүрх зогсох шиг л боллоо. Би Жихүнийг надруу ойртох бүрт амьсгалахаа мартах шиг л болох юм.
Миён надруу харан инээгээд Даниэлийг нудран бидэн лүү заагаад
Миён: "Чи Эрагийн байнга ярьж байдаг залууг санаж байнауу?" гэж асуухад Даниэл бидэнлүү харж байснаа гэв гэнэт Миёнийг орхин
Даниэл: "Пак Жихүн" гэж орилон бидэн дээр ирлээ.
Жихүн: "Даниэл" гэж ЖинЁн, Жихүн 2 зэрэг орилон тэр 3 тэврэлдэн орилолдож эхэллээ. Би гайхан Миён дээр очоод
Би: "Чи ямар нэг юм мэдэж байна уу?"
Миён: "Үгүйээ..." гэж бид 2 тэр 3луу нүдээ томруулан харан зогслоо.
Жихүн: "Нөгөө хэд дажгүй биздээ?" гэж Даниэлаас асуухад тэр инээгээд
Даниэл: "Мэдээж дажгүй гэхдээ Wannaone 11үүлээ биш бол Wannaone биш шүүдээ." гэж хэлээд  Даниэл Миёнийг татаж авчираад тэврэн
Даниэл: "Танилц энэ миний хайр."
Миён: "Яг үнэндээ найз охин нь л доо... гэхдээ та 2 аль хэдийн намайг мэднэ биздээ?" гэж Миён хамраа үрчийлгэн хэллээ.
ЖинЁн: "Найз охин гэнээ?! КАН ДАНИЭЛ УУ???? ЯАЖ БАЙГААД ВЭ?" гэж ЖинЁн инээдээ барьж ядан орилоход
Даниэл: "ЖинЁн-.." гэж Даниэл түүнийг дуугай болгох гэж оролдсон боловч чадсангүй ЖинЁн яриагаа үргэлжлүүлэн
ЖинЁн: "Чи бидний хамгийн залхуу, хамгийн тэнэг, Хамгийн чанга-..."
Даниэл: "ЖИНЁН!!!! Би чамайг ална шүү!"  гэж Даниэл шүдээ зуун түүнд хэллээ. Жихүн надруу хараад
Жихүн: "Эра. Чи яаж Даниэлийг таньдаг юм бэ?" гэж асуухад нь би түгдрэн байж
Би: "Би тэдэнтэй нэг сургуульд сурдаг юмаа..." гэхэд тэр
Жихүн: "Сонү, Үжин, Жэ-хван, Жисон, Дэхитэй ч гэсэн үү?"
Би: "Тиймээ! Чи ингэхэд яаж мэддэг болсон юм?"
Жихүн: "Бид бага ангидаа нэг анги байсан юм. Тэгээд 11үүлээ нийлдэг wannaone гэдэг нэртэй байлаа." Даниэл бид 2ыг ярилцаж байхыг харсан бололтой.
Даниэл: "Хөөе ЖинЁнаа 2уулаа гарч ярилцаад ирий." гэж хэлэн Миён, ЖинЁн 2ыг дагуулан гарлаа. Тэр албаар бид 2ыг үлдээчихлээ бурхан минь Т^Т. Бид 2 гадаа гарахад нилээн хүйтэн байлаа.
Жихүн: "Хүйтэн байна шүү.." гэж хэлэхэд би дуугай л толгой дохилоо. Хэсэг хугацаанд бид чимээгүй зогсоцгоолоо. Ямар эвгүй юм бэ....
Би: "Тэгээд ЖинЁн та 2 хэр удаан найзалж байгаа юмбдээ?" гэж би чимээгүй байдлыг эвдэн асуулаа.
Жихүн: "Би чамд хэлсэн шдээ. Бага ангид байхаасаа нийлдэг байсан гэж."
Би: "өө-...нээрээ тийм л дээ."
Жихүн: "Зүгээрдээ. Би ч гэсэн мартамхай..."
Би: "Тиймүү?" гэж инээмсгэлэн хэллээ.
Жихүн: "Би чихэвчээ авж гарчихаад ipod.оо мартчихдаг. Хэрвээ ipod.оо авч гарвал чихэвчээ мартчихсан байдаг.... Гэхдээ энэ тийм ч сайн зүйл биш тийм биз??" гэж хэлээд тэр надруу инээмсгэлэлээ.
Тэрний инээмсгэлэл намайг хайлуулахнээ....
Жихүн: "Хэрвээ тэд гарч ирэхгүй бол би автобусанд суугаад харьлаа." гэж Жихүн гэв гэнэт ярианы сэдэв өөрчлөн хэлэхэд би түүнлүү хараад
Би: "Ямар автобусанд суудаг юм бэ?" гэж мэдэхгүй дүр эсгэн түүнээс асуулаа.
Жихүн: "51. Би дандаа тэр автобусанд суудаг." би толгой дохиод
Би: "Би ч гэсэн."
Жихүн: "Тиймүү? Би тэгээд яагаад чамтай таарч байгаагүй юм бол. Тэхдээ миний хажууд нэг охин дандаа суудаг би тэрнийг хэд хэдэн удаа харж байсан ч харин чамайг харж байгаагүй юм байна." гэж тэр инээмсгэлэн хэлэхэд миний нүүрэн дэх инээмсгэлэл байхгүй боллоо.
Тэр үнэхээр намайг санахгүй байгаа юм байна... Тэгэхээр тэр хэзээ ч намайг ажиглаж байгаагүй бололтой...
Жихүн цагаа хараад
Жихүн: "Тэд нар гарч ирэхгүй юм шиг байна. Би яараад байгаа болохоор түрүүлээд явлаа." гэж хэлээд надруу даллан яваад өглөө.
Баяртай....

~~~~~

ЖинЁн: Надаар яах гээд байгаа юм бэ?" гэсээр ЖинЁн Даниэл Миён 2ыг даган гарч ирэв.
Даниэл: "Яагаачгүй ээ зүгээр л.." гэж хэлээд Миён, Даниэл 2 инээлдэж эхэллээ.

Зохиолчийн талаас

Миёнийг 00 орсон хойгуур Даниэлийн инээмсгэлэл нь байхгүй болж ЖинЁн руу нухацтай харан
Даниэл: "Жихүн, Юүжи 2 дажгүй юу?" гэж санаа алдан асуухад ЖинЁн доошоо харан уруулаа хазлан
ЖинЁн: "Чи сонсоогүй байхнээ..."
Даниэл: "Би та нартай удаан уулзаагүй байхад яаж сонсох юм бэ? Гэхдээ бүх зүйл зүгээр биздээ?" гэж хэлэхэд ЖинЁний царай нь барайгаад
ЖинЁн: "Надад дугаараа өгчих тэгж байгаад бөөнөөрөө цуглаж ярилцацгаая! " Даниэл түүнлүү гайхсан янзаар хараад дугаараа өгөөд явууллаа.

Даниэл: Ямар нэг юм болсон юм байхдаа?...

Mаргааш нь цайны цагаар бүгд урьдийн адил цуглахад Даниэл болсон явдалыг бүгдийг нь тэдэнд ярилаа.

Даниэл: "Би орой нь ЖинЁнтой утсаар яриад бүтэнсайн өдрийн 19 цагт бүгд уулзахаар болсон шүү! Ахиад wannaone бүтэн боллоо!" гэж хэлэхэд бүгд баярлан орилолдлоо.
Дэхи: "Ингэхэд Миён, Эра 2 хаана байнаа?" гэж Дэхиг асуухад Даниэлийн царай нь барайгаад
Даниэл: "Би Миёнийг Эраг саатуулж бай гээд хэлчихсэн юм." гэхэд бүгд түүнлүү харан
Жэ-хван: "Яагаад?" гэж асуухад Даниэл санаа алдан
Даниэл: "Юүжиг санаж байна уу?...." гэхэд бүгд толгой дохилоо тэр яриагаа үргэлжлүүлэн
Даниэл: "Жихүн, Юүжи 2 салаад 8 сар болсон гэнээ..." гэхэд бүгдийнх нь нүд нь томрон
"ЮУ?!" гэж ориллоо.
Тэдний ингэж гайхах нь аргагүй юм. Тэр 2 сална гэдэг бараг байж болшгүй зүйл байсан юм. Жихүн, Юүжи 2 анх 6 ангидаа танилцаж бие биедээ сайн болоод 7р ангиасаа эхлэн үерхээд 12 ангидаа ортолоо үерхсэн юм. Ер нь бол тэр 2ыг хүн болгон төгс тохирсон хосууд гэдгийг нь мэддэг байлаа.
Жисон: "Гэхдээ яагаад?" гэж гайхшран асуухад
Даниэл: "Яг үнэндээ Юүжи-..." гэж ярьж эхлэхэд Миён Эра 2 орж ирэх нь тэт.

Миний талаас

Тэр намайг өдөржингөө л эд нараас холдуулахыг хичээлээ. Юу болсон юм бол? Юүжи гэж бас хэн юм бэ? Эд нар надаас нэг л юм нуугаад байна даа...
Би Жисон, Үжин 2ын голд орон суугаад хальт сонссон болохоор
Би: Юүжи гэж хэн юм бэ?" гэж асуухад
Жисон: "Манай найзын хуучин найз охин нь."
Би: "Ямар найзын?"
Жисон: "Чи мэдэхгүй ээ." гэж  хэлэхэд нь би зүгээр л толгойгоо дохилоо. Даниэл, Миёнийг татан өвөр дээрээ суулгаад үнсэн
Даниэл: "Чи бүтэнсайнд бидэнтэй цуг явахгүй биздээ?" гэж Миёноос асуухад Миён инээгээд
Миён: "Мэдээж явнаа. Чи дургүй байгаа юмуу?" гэхэд
Даниэл: "Тиймээ... Тэд нар чамайг минь харчихаад араас чинь гүйгээд байвал яах болж байна?" гэж хэлэхэд Үжин, Сонү 2 Даниэл руу хоол авч шидэн
Үжин, Сонү: "Өөр газар очиж нялуураачэээ!!!" гэж орилолдож эхэллээ.

Гэхдээ энэ бүхэн надад хамаагүй байлаа. Надад хамгийн их хамаатай зүйл нь миний хайртай хүн л байлаа.

Би хайртай хүнтэй... тэрний минь нэрийг Пак Жихүн гэдэг.

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now