ЖинЁн: "Үнсэлцсэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?" гэж нүдээ томруулан асуухад Жихүн дуугай л уурандаа үсээ зулгаан суулаа. Сэвон Жихүнд уух юм өглөө.
Гуанлин: "Өө муу тэнэг!" гэж санаа алдан хэлэхэд СонҮн удирдалагаа шидэн баярлаад
СонҮн: "Тиймээ би ялчихлаа!" гэж хэллээ. Гуанлин, СонҮн 2 видеo тоглоом тоглон сууж байхад цаана нь нөгөө хэд нь ярилцан сууна. Өнөөдөр бол бүтэнсайн өдөр бүгд Гуанлиний гэрт цуглан сууж байгаа нь энэ. Жихүн, Эра тэр 2ын хооронд болсон бүх зүйлийг хэлчихсэн.
Минхён: "Одоо тэгээд яаая гэж бодож байна?" гэж юм уунгаа нухацтайгаар асуухад Жихүн зүгээр л дэрэнд нүүрээ наан санаа алдлаа.Үүнийг хараад Сэвон Жихүний толгойг нэг цохиод
Сэвон: "Чи өөрийгөө ямар байдалд оруулснаа харж байна уу?" гэж хэллээ.
Жихүн уурлаж бас яахаа мэдэхгүй сууж байлаа. Өчигдрийн болсон явдлаас болоод тэр Эратай ганц ч холбоо бариагүй. Мсж-нд ч хариу өгөхгүй, залгахад нь утсыг нь ч авахгүй байлаа.
ЖинЁн: "Яагаад чи үнсчихсэн юм бэ?" гэж ЖинЁн Жихүнийг буйдангаас түлхэн унагаалаа. Жихүн унахдаа өвдөлт мэдэрсэнгүй харин ч тэр хийсэн зүйлдээ харамсаж байлаа.
Жихүн: "Б-би мэдэхгүйээ! Зүгээр л үнсмээр санагдаад л..."
Жихүн тэр үед хэнээс ч илүү жаргалтай бүх зүйл түүнд зөв юмшиг санагдаж байсан ч тэр үнсэхээ болиод Эрагийн нүдрүү харахад тэр аз жаргалаа мартаад айдаст автсан юм. Тэр өмнө нь Юүжи рүү яг ийм харцаар ийм мэдрэмжээр хардаг байсан.
Тэр үнэхээр айсан.
Эрагаас биш харин өөрийнхөө сэтгэл зүрхнээс бас өөрийнхөө ирээдүйгээс.
Минхён: "Юу гээч өнөөдөр чамд би хоол өгөхгүй!" гэж босоод Кёнмин, Сожин 2т хаалга тайлж өглөө.
Минхён: "Сайн уу хонгор минь!" гэж Кёнминийг чанга тэврээд
Минхён: "Би чамайгаа хэзээ ч орхихгүй ээ!" гэж хэлэхэд Кёнмин Минхёнийг түлхээд гайхан хараад
Кёнмин: "Чи чинь яачихаа вэ?" гэж асуулаа. СонҮн, Гуанлин 2 тоголж байснаа гэв гэнэт болиод шууд л Сожиний барьж орж ирсэн тортой зүйлрүү дайрлаа.
СонҮн: "Чи амттан авчирсан уу?" гэж асуухад Сожин нүдээ томруулан хараад
Сожин: "Юу вэ? Чи Эра Жихүн 2ын авчирсан амттанг дуусгачихсан юмуу?" гэж асуулаа. Энэ үед Жихүн Эрагийн нэрийг сонсоод ахиад л хачин болчихов.
Сожин: "Энэ бас яачихаа вэ?" гэж Сэвоноос асуухад тэр юу ч дуугарсангүй галт тогоо өрөөрүү орлоо.
Минхён: "Муу новш." гэж Жихүний хажуугаар зөрөхдөө амандаа үглэхэд Жихүн хөмсгөө зангидаад
Жихүн: "Тэгээд би одоо яах ёстой юм бэ?!" гэхэд Гуанлин тэрэнлүү дэр шидээд
Гуанлин: "Өрөөний буланд очиж суугаад өөрийнхөө юу буруу хийснийг сайн бод!" гэж хэлчихээд явлаа.
Би Миёний орлуу утсаа шидэхэд Даниэл, Миён 2 надруу санаа зовсон байртай харлаа.
Миён: "Хариу ирээгүй л байна уу?" гэж хөмсгөө зангидан асуухад би толгой дохиод
Би; "Би юу болоод байгааг мэдэхгүй байна..." гэж санаа алдан хариуллаа.
Өчигдөр л миний амьдрал диваажин мэт байсан бол одоо жинхэнэ там болоод хувирчихлаа. Жихүн гэв гэнэт л надтай юм ярихаа боличихлоо. Тэр өчигдөрөөс хойш миний мсж дуудлаганд хариу өгсөнгүй. Би түүнийг яагаад хариу өгөхгүй байгааг маш удаан бодсон..
Магадгүй тэр завгүй байж болох юм.
Эсвэл утсаа мартчихсан эсвэл бүр дууг нь хаачихсан байх.
Гэхдээ өдрийн 3цаг болж байхад тэр утсаа хараагүй байна гэж баймааргүй юм. Тэр магадгүй намайг тоохгүй байхаар шийдсэн байх. Би Даниэл, Миён 2луу хараад
Би; "Би ямар нэг буруу зүйл хийчэхсэн юм болов уу?" гэж асуулаа.
Би тэрэнлүү 3удаа залгаж 5удаа мсж бичсэн. Түүнээс илүү бичвэл түүнд ядаргаатай санагдах байх л даа. Гэхдээ би тэрнийг ядаж хаана байгааг нь мэдмээр байна. Хэрвээ өөр залуу намайг ингэж тоохоо болчихвол надад хамаагүй ээ. Гэхдээ энэ чинь Жихүн шдээ. Миний автобусанд анх хараад л дурласан залуу. Удаан хугацааны турш танихгүй хүнийг хайрлаж явсаны эцэст танилцаад ингэх гэж.. Би түүнд аль хэдийн гүн дурлачихаж.
Даниэл тэдэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байлаа. Гэхдээ тэр яг одоо Жихүн юу бодож байгааг сайн мэдэж байлаа. Тэр найзыгаа сайн мэднэ гэхдээ сайн найздаа уурлаж болохгүй шүү дээ.
Даниэл: "Миён... би хэдэн цагын дараа буцаад ирий за юу?" гэж Миёний чихэнд шивнэн хэллээ.
Миён: "Хайчих гэж байгаа юм?"
Даниэл: "Нэг тийшээ явчихаад ирий" гэж хэлээд Миёнийг үнсчихээд өрөөнөөс гараад явлаа. Даниэл өрөөнөөсөө гараад утсаа гаргаж ирэн хүнлүү залгалаа.
![• Хоосон суудал • [Complete]](https://img.wattpad.com/cover/183710023-64-k369336.jpg)