Жихүн: "Эра хаана байгаан?" гэж Жихүн Миёноос асуулаа. Миён юм дуугарсангүй дуугай л бүжиглэнэ.
Миён: Муу тэнэг. Жихүн гайхан Миёний мөрийг зөөлөн товшиход Миён түүнлүү хальт харчихаад юу ч хэлсэнгүй буцаад л бүжгээ бэлдэж байлаа.
Миён: "2уулаа эд нарыг хурдхан шиг цэгцлэх хэрэгтэй байна" гэж хэлээд доошоо суун хөгжимөө асаалаа. Жихүн хөмсгөө өргөн гайхаад
Жихүн: "Хөөе би ямар нэгэн буруу зүйл хийчихээ юу?" гэж асуухад Миён толгойгоо сэгсрээд
Миён: "Үгүй ээ. Юу ч буруу хийгээгүй." гэж шүдээ зуун хариуллаа. Бүжгийн хичээл өмнөх өдрүүдийнхээс хамаагүй урт үргэлжилж байгаа мэт санагдана. Жихүн Миёний хэлсэн үгэнд итгэсэнгүй санаа алдаад түүний гараас барилаа.
Жихүн: "Би ямар нэгэн буруу зүйл хийсэн бол надад хэлээчдээ." гэж Миёноос гуйлаа.
Миён: "Юу ч бишээ. 2уулаа энийг 5мин дотор энийг цэгцлэх хэрэгтэй байна." гэж хэлээд Жихүнээс гараа авлаа.
Жихүн Миёноос гэмшсэн харцаар хараад Жихүн: "Эрагаас болсон юмуу?" гэж асуулаа. Түүнд Эрагийн нэрийг хэлэх тийм ч амар байсангүй.
Миён: "Яагаад тэгж бодоов?" гэж Миён асуухад Жихүн Миёний бэлхүүснээс тэврээд бүжиглэж эхэллээ.
Жихүн: "Тийм биш гэж үү?"
Миён: "Чи тийм тэнэг биш л юм байна."
Жихүн: "Сонсооч... Би үнэхээр гэмшиж байна." гэж Жихүн Миёнд тайлбарлахыг оролдлоо.
Миён: "Чиний юу мэдэрч байгаа чинь энд хамаагүй. Нэгэнт л хийчихсэн юмчинь өнгөрсөн хэрэг." гэж Миён зөрүүлэн уурлан хэллээ.
Жихүн: "Чи мэдэхгүй байнаа..."
Миён: "Жихүн чи ганцаарханаа гэмшиж байгаа хүн нь биш шдээ.."
Жихүн: "Би мэдэж байнаа.." гэж хэлээд шүлсээ залгин толгой дохилоо. Бүжгийн багш хичээл дууссаныг зарлахад Миён шууд л Жихүнээс холдон гараад явчихав.
Жихүн уурлан үсээ зуулгаалаа. Өнөөдөр тэр бүжиглэж чадсангүй. Миён түүнд уурлан нээх бүжиглээгүй харин Жинён өнөөдөр хичээлдээ ирсэнгүй.
Тэр Жинёнтой нүүр тулаагүйдээ баярлаж байсан ч хажуугаар нь тэдэнд санаа зовж байлаа. Тэр цүнхээ аван бүжгийн заалнаас гарч явлаа.Хаалга тогших чимээ сонсогдоход Жихүн зурагт үзэхээ болиод хаалгаруу харлаа. Уул нь Жихүний аав ээж 2нь өнөөдөр ажилтай байгаа тэр бас гэртээ хэнийг ч дуудаагүй. Тэр буйдангаасаа босоод хаалганыхаа дурангаар хэн байгааг харлаа. Гуанлин зогсож байлаа. Гуанлин???
Жихүн шууд л хаалгаа тайлж өглөө.
Гуанлин: "Би чамайг хаалгаа онгойлгож өгөхгүй нь гэж бодлоо шүү." гэж тэр инээмсгэлэн орж ирээд гутлаа тайлан зочны өрөөнд орон суулаа.
Гуанлин: "Гадаа ямар хүйтэн байнаа." Жихүн гайхан хаалгаа хаагаад түүний араас очин хажууд нь суулаа.
Жихүн: "Чи энд юу хийж байгаам бэ?"
Тэр яг л юу ч болоогүй юм шиг л байлаа. Уул нь тэд хэрэлдчихсэн байгаа шүү дээ. Гуанлин санаа алдаад тортой амттангаа ширээн дээр нь тавьлаа.
Гуанлин: "Чамтай уулзах гэж ирсэн юм. Чи 2 өдөр хичээлдээ явсангүй. Тэгээд л бид чамд санаа зовж эхэлсэн." гэж хэллээ.
Гуанлин: "Өөө нээрээ өнөөдөр нэг аймшгийн кино гарна гэсэн хамт үзэцгээе!" Жихүн толгойгоо маажаад
Жихүн: "Би ойлгохгүй байна." гэж хэллээ.
Гуанлин: "Юу ойлгохгүй байна гэж?" гэж тортой зүйлнээсээ нэг лаазтай кола гаргаж ирэнгээ асуулаа. Жихүн түүнийг юу ч болоогүй юм шиг байгаад байхаар үнэхээр гайхаж байлаа.
Гуанлин: "Тэгээд чи яагаад хичээлдээ явахгүй байгаан?" гэж Жихүн рүү харан асуулаа.
Жихүн: "Би явмааргүй санагдаад байсан юмаа." гэж Жихүн мөрөө хавчин хэлэхэд Гухнлин түүнлүү сонин харчихаад зурагтныхаа сувгыг солилоо.
Гуанлин: "10минутын дараа кино эхлэнэ. Үнэхээр гоё кино гэж сонссон шүү." гэж хэлээд гараа хооронд үрлээ. Жихүн Гуанлиний авчирсан тортой зүйлээс юм авах гээд гараа сунгахад Гуанлин гарыг нь алгадчихав.
Гуанлин: "Би чамд эд нарыг авчраагүй." гэж хэлээд тортой зүйлүүдээ тэврээд
Гуанлин: "Чи идэх эрхгүй " гэхэд Жихүн инээгээд буйдангаа налан суулаа.
Жихүн: "Одоо болтол чи надад уурласаар л байгаа бололтой тийм биз?" гэж Жихүн асуухад Гуанлин коланаасаа хэд хэд балгачихаад амаа арчаад
Гуанлин: "Мэдээж шүү дээ! Хэрүүл бол хэрүүл. Гэхдээ бидний нөхөрлөлийг сүйтгэхээр том биш л дээ."
Жихүн: "Би чиний хэлсэн зүйлүүдийн талаар маш их бодсон." гэж Жихүн хэлээд санаа алдлаа. Одоо л нэг ухаарч байхшив? гэж Гуанлин дотроо бодон Жихүний яриаг үргэлжлүүлэн сонслоо.
Жихүн: "Тэгээд чиний зөв юм байна лээ. Бүх зүйл."
Гуанлин: "Тэгээд?" гэж хэлэнгээ коланаасаа ууна.
Жихүн: "Би үнэхээр тэнэг байж." гэж Жихүн хэлээд инээхэд Гуанлин бас инээн
Гуанлин: "Новш гэж тийм шүү." гэж хэллээ.
Жихүн: "Тэгээд би өөрийгөө илүү сайн зүйлийн төлөө өөрчлөх болно... Гэхдээ энэ тийм ч амар биш гэдгийг чи мэдэж байгаа биздээ."
Гуанлин Жихүн рүү харан сэтгэл нь уярлаа.
Жихүн: "Би түүнийг одоо ч дараа нь ч санасаар л байна. Түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжуудыг үгүйлнэ, гэхдээ өмнө шигээ биш. Энэ хүчээр эсвэл хүний туслалцаатайгаар мартчих зүйл биш, гэхдээ бас боломжгүй ч зүйл биш. Би энэ хэвээрээ байх юм бол миний ирээдүйд байх шинэ хүн бас шинэ хуудсаа алдчих юмшиг байна." гэж Жихүн нухацтайгаар ярьж дуусгахад Гуанлин инээлээ.
Гуанлин: "Би баяртай байна. Мэдээж чи энэ бүх зүйлийг ганцаараа туулахгүй шүү дээ. Чамд бид байна. Мэдээж Эра ч гэсэн үүнийг ойлгоно гэж бодож байна. Чи зүгээр л түүн дээр очоод бүгдийг тайлбарлаад хэлчих." гэж хэлэхэд тэр толгойгоо дохилоо.
Жихүн: "Би өөрийгөө хэр их юм чадахаа харж л байя..." гэж хэлээд Гуанлиний тортой зүйлрүү хараад
Жихүн: "Одоо би идэж болохуу?" гэж асуулаа.
Гуанлин: "Май ид. Гэхдээ битгий их дуугаргаж идээрэй. Кино эхлэх гэж байна." гэж хэлээд тэр тортой зүйлээ түүнлүү шидлээ.---MN4EVER---