26-р хэсэг

809 77 5
                                    

Би ширээгээ хуруугаараа товшин хонх дуугарахыг хүлээнгээ утсаа ширтэн сууна. Өнөөдөр бол 1дэх өдөр. Багш самбарын урд гаран хэн ч тоохгүй байгаа хачин лекц уншина.Багш зөвхөн түүнд анхаарлаа хандуулж байгаа 2 3хан сурагчдад л хандан ярьж байгаа бололтой.
"Битгий мартаарай!" гэж багш чанга дуугаар орилход би цочин нүдээ нээлээ. Жихүнийг шөнөжингөө хүлээсэн минь тийм ч сайхан санаа биш байсан бололтой. Хонх дуугарлаа. Би эвшээгээд удаан алхан ангиасаа гаран явлаа.
Дэхи: "Эра!" гэж хэн нэгэн миний мөрнөөс барин намайг дуудахад би тоосон шинжгүй.
Би: "Өөө сайнуу Дэхи.." гэж кориддороор эвшээнгээ алхлаад түүнтэй мэндэллээ.
Дэхи: "Чи яачихаа вэ?" гэж санаа зовсон бололтой надаас асуунгаа духан дээр гараа тавилаа. Би ярвайгаад гарыг нь аваад
Би: "Би халуураагүй байна тэнэгээ. Би зүгээр л өчигдөр шөнө унтаагүй юм." Жихүнийг хүлээгээд...
Дэхи гайхсан бололтой хөмсгөө өргөөд Дэхи: "Яагаад унтаагүй юм?" гэж асуулаа. Би юу ч дуугарсангүй.
Дэхи: "Залхуу хүүхэд минь нааш ир. Би чамд идэх юм авч өгье за юу?" гэж тэр намайг хөтлөн олон хүүхдүүдийн дунд орон явлаа.

Минхён: "Ямар нэгэн юм болоо юу?" гэж Минхён Жихүн рүү харан асуухад тэр толгой дохиод өвдөгөө иллээ.
Жихүн: "Бүх зүйл зүгээр л дээ. Гэхдээ би өчигдөр өвдөгөө сонин болгочихсон юмшиг байна."
Тэд бөөнөөрөө сургуулийнхаа цайны газар сууж байлаа.
СонҮн: "Яачихсан юм?" гэж жүүснээсээ уунгаа суухад Жихүн мөрөө хавчаад
Жихүн: "Явж байгаад бүдрээд уначихсан." гэж хэлэхэд ЖинЁн нүдээ эргэлдүүлээд
ЖинхЁн: "Тэнэг амьтан." гэж хэллээ. Сожин хоолойгоо засаад Жихүн рүү харан
Сожин: "За тэгээд Эра хэр байна даа?" гэж асуухад ширээнд доогуур Сэвон Сожиний гарыг чанга атгалаа. Сожин гайхан Сэвон рүү харахад Сэвон инээгээд
Сэвон: "Тиймээ.. Эра хэр байна даа?" гэж Жихүнээс асуулаа.
ЖинЁн: "Өөдгүй амьтан." гэж амандаа бувтнахад Жихүн ширээн доогуур ЖинЁний хөлийг хөшигллөө.
Жихүн: "Бид 2 харицахаа болчихсон..." гэж тэр утасруугаа харан хэллээ. Тэр Эрагийн дуудлага мсж.нд хариу бичээгүй л байлаа. Тэр яг л өөрийгөө хамгийн муу хүн шиг бодож байлаа. Тэр Эраг ахиж харахыг хүсэхгүй байна гэвэл худлаа хэлсэн болно. Гэхдээ тэр хийж болохгүй зүйлээ арай түргэдээд хийчихсэн юм шиг... Тэр Эратай хамт байхыг хүсэж байгаа ч бас хуучинлуугаа буцахыг ч хүсэж байлаа.
СонҮн: "Одоо тэгээд яаая гэж бодож байна даа?" гэж асуухад Жихүн утсаа далд хийгээд
Жихүн: "Мэдэхгүй юмдаа.." гэж хариулахад Гуанлин хөмсгөө зангидаад Жихүнийг хөшиглчихөв.
Жихүн: "Яая!" гэж хөлөө барин сандалнаасаа бослоо.
Гуанлин: "Яасан бэ?"  гэж гэмгүй царай гарган Жихүнээс асуухад
Жихүн: "Хэн нэгэн намайг хөшиглчихлөө."
Гуанлин: "Тэгээд одоо зүгээр үү?" гэж худлаа санаа зовсон байдалтай түүнлүү харахад тэр толгой дохилоо.
Новшын зан гаргасны чинь төлөө! гэж Гуанлин дотроо бодоод жүүснээсээ уулаа.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now